Өнөөдөр аргын тооллын 2015 оны ;өрөвдүгээр сарын 06. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 17. Сумъяа гараг. Тугчин одтой, 9 улаан мэнгэтэй цагаан Нохой өдөр . Өдрийн барилдлага Хүчин төгсөх.Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Бүтээлч, идэвхитэй өдөр. Та өөрийн баялаг уран сэтгэмж, алдар хүндэд дуртай зангийн ачаар нэг бол өндөр амжилтад хүрнэ, эсвэл том уналтад орно. Үйл явдлын өрнөлийг сайтар ажиглаж, санаачилгыг гартаа байлган, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүл. Өмнө нь таны мөрөөдөж хүсч байсан том амжилт, гайхалтай үр дүн ирэх магадлал өндөр. Өөрийн хийж буй зуйлдээ бүрэн төгс итгэлтэй байхыг од эрхэс танд зөвлөж байна.
Үхэр (4/20-5/20)
Энэ өдөр хуурталт, зэрэглээ буруу зүйл харах ба өөрийгөө хуурах зэргийн билэгдэл өдөр. Өнөөдөр зөвхөн сурсан ажлаа хийх нь зүйтэй. Ялангуяа гэр бүлд хамааралтай харилцаанд бодлогогүй алхам хийхийн хэрэггүй. Загаснуудын гол зарчим нь эргэн тойрон дахь улсуудтай илэн далангүй үнэнч байх учир тэд өнөөдөр хамгаалах шаардлагатай тулгарч мэднэ. Хүмүүсийг алдаагүй үнэлэх төрөлхийн чадвар нь өнөөдөр чухал хэрэг болно.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр үр хүүхдүүд, ойрын төрөл садны хүмүүст анхаарал хандуулж, тусламж дэмжлэг үзүүлэх хэрэг гарах байх. Найз нөхөд, танилуудтайгаа уулзахдаа эелдэг найрсаг байж, саруул ухаанаар асуудлыг шийдэхийг оролд. Өнөөдөр та элдэв дохио, шинж тэмдэг зэргийг анхааралдаа ав. Зөнтэй зүүдэлнэ. Хөгжмийн зэмсэг зүүдэлбэл баяр хөөр, таатай мэдээг зөгнөж буй хэрэг. Эмэгтэй ихэрийнхэн шинэ хүнтэй танилцаж оройг таатай өнгөрөөх, цаашлаад нэг насны ханиа сонгох шаардлага тулгарна.
Мэлхий (6/22-7/22)
Таагүй өдөр. Оюуны эрэл хайгуул хийж, хий хоосон итгэл найдвараар амьсгалан өнөөдрийг өнгөрөөх бололтой. Хэтэрхий шулуун зан, ил маргаан мэтгэлцээнээс болж, мөн даргатайгаа эелдэг харьцаагүйн улмаас дээш дэвшихэд саад учирч магадгүй. Эргэн тойрны хүмүүстэй үл ойлголцох, санал зөрөлдөх зэрэг асуудал гарах төлөвтэй. Гэхдээ та амархан тайвширч, муу санадаггүй зангийнхаа ачаар эвлэрэх арга замыг олох байх.
Арслан (7/23-8/22)
Гулгамтгай өдөр. Од гаригс тань руу ээлжит сорилтуудаа илгээсээр байна. Сэтгэл санааны тогтворгүй байдал нь ажил болон гэр орондоо маргаан үүсгэх шалтгаан болно. Өөрийн боломж бололцоог эрүүл саруул ухаанаар үнэлж дүгнэхэд төвөгтэй байх тул арилжаа наймааны ажил төрөлд идэвхи чармайлт гаргах ба шал дэмий хоосон төслийн хойноос хөөцөлдөх шаардлагагүй. Хүчин чармайлт гаргах хэдий ч өмнөө байгаа бүх саад тотгор, хана хаалтыг даван туулж чадахгүйд хүрэх тул аливаа зүйлийг баталгаатай мэдсэн хойноо шийдвэр гаргахыг сануулж байна.
Охин (8/23-9/22)
Дотоод энергийг өөрчлөх, сэргээх, бүтээж туурвих ажлыг эхлүүлэх өдөр. Бүтээж туурвих ажил мэргэжлийн охиныхны өмнө өөрөө өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх өргөн уудам орон зай нээлттэй байна. Худалдаа наймааны ажил эрхэлдэг охиныхон эрүүл ухаан дээр үндэслэн, нөхцөл байдлыг бүх талаас нь үнэлсэн шаргуу ажлын дүнд өмнөө тулгарч байгаа саад тотгоруудыг даван гарах болно. Эмэгтэй охиныхонд ээлтэй өдөр. Тэднийг романтик уулзалтууд хүлээж байна. Эрэгтэй охиныхонд бүтээж туурвих онгод орсон үед түүнийгээ эсэргүүцэх гэсний шаардлагагүй бөгөөд эрсдэлтэй, таарч тохирохгүй алхам хийсэн ч болно.
Жинлүүр (9/23-10/22)
Материаллаг тал дээр ямар нэгэн өсөлт гарна. Санхүүгийн асуудал шийдэхэд сайн өдөр. Магадгүй, та үүнийг хичээх хэрэгтэй. Эргэн тойрны улсуудтайгаа бүү харилц, болзсон уулзалтаа өөрчил. Энэ өдөр худал хуурмаг, зүүд зэрэглээтэй бусдын бодол санааны нөлөөлөлтэй холбоотой явагдана. Өдрийн муу хандлагыг багасгах нь биеэ үл хайрлах тэвчээртэй байх, бардам зангаа дарах зэрэг ёс суртахуунаа цэвэрлэснээр шийдэгдэнэ. Орой нь галын дэргэд суух ашигтай. Тэнцвэртэй байдлаа хадгалахыг хичээхдээ бүр хамгийн хүнд асуудлыг авч үзэхдээ хүйтэн, сэтгэл хөдлөлгүй ханд.
Хилэнц (10/23-11/21)
Хүнд, аюултай өдөр. Томилолт, аялал зугаалгаар явах магадлалтай өдөр. Хэрэв хамт олон болон удирдлагатайгаа хамт явах бол өөрийн үг хэл, үйл хөдлөлеө онцгой анхаараарай. Аливааг өөрийн хүслээр удирдаж, бусдаас ялгарах гэсэн хүсэл чинь бусдад таагүй хандлага төрүүлж магадгүй. Зөвхөн би гэсэн үзлээс чинь болоод удирдлага чинь таны тухай бодлоо өөрчлөхөд ч хүрч мэднэ.
Нум (11/22-12/21)
Сайн өдөр ирж байна. Эрч хүч, энерги хуримтлагдаж байгааг та мэдэрнэ. Ямар ч ажил хэргийг барьж авсан бүтэмжтэй байх болно. Хамгийн хүнд асуудлаас өөртөө ашигтайгаар мултран гарч чадах бололтой. Үдээс хойш бүүр ч сайн байна. Гэр орон, ахуйн чанартай асуудлуудаар энгийн үеийнхээс илүүтэй завгүй байх бололтой. Таны нойр урт бөгөөд бөх байна. Сэтгэл хангалуун байж урам зориг орох ба энэ нь таны цаашдын ажил хэрэгт эерэг хандлага, амжилт ололтыг авчирах болно.
Матар (12/22-1/19)
Нийцтэй, яруу тод өдөр. Тогтоосон хэм хэмжээг дагаж, эртний уламжлалыг баримтлан сэтгэлийн хаттай, өр зөөлөн байх нь таныг онцгой нэгэн болгоно. Ямар ч ажил хэргийг зоригтойгоор барин авч хэрэгжүүлвээс амжилт олох магадлал маш өндөр байна. Гэвч явцын дунд гарсан хүндрэл бэрхшээлүүд ажлын өдрийн сүүлчээр таныг ядрааж, хүч тамирыг тань шавхах бололтой. Үдээс хойш найз нөхөд, ажил хэргийн түншүүдтэй харилцах харьцаа холбоог дахин нэг нягтлан үзэх шаардлага гарч болзошгүй.
Хумх (1/20-2/18)
Таагүй өдөр, биеийн байдал жаахан хямрах шинжтэй. Таны зан авир, дур булаам байдал гайхамшгийг бүтээнэ. Гэвч өнөөдөр та яльгүй жижиг зүйлээс болоод хайртай хүнтэйгээ олны өмнө муудалцах бололтой. Гэвч бүү сэтгэлээр уна. Хөл үймээн болж, сэтгэлээ шаналган өөртөө яршиг удах хэрэггүй.
Загас (2/19-3/20)
Шүүмжлэлтэй өдөр. Таны бүтэлгүйтэл, өнөөдөр дээд цэгтээ хүрнэ. Гэнэтийн осол, гэмтэл бэртэл, өвчин, алдагдал болж магадгүй. Ямартаа ч, өнөөдөр, таны хэт шулуун шудрага зан нөхцөл байдлыг хүндрүүлэх учраас ойр дотны хүмүүстэй харилцаж учрыг тайлбарлахаас аль болох зайлсхий. Сэтгэл хөдлөл тань хил хязгаарыг давах тул түүнийг тогтоон барихад хэцүү байх болно. Зөв зүйл хийж байна уу гэдгийгээ тодорхойл.