Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Хөвгүүдээ охидын талаар мэдвэл зохих 70 зүйл
Үндэсний хөгжим

Хөвгүүдээ охидын талаар мэдвэл зохих 70 зүйл

Урлаг Урлаг06/04/2015Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
most-beautiful-women-in-Sweden1066320512015-04-06-11-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1.Охид хошиг шогийн мэдрэмжтэй залууст дуртай.

2. Үргэлж сайрхаж байдаг залуусыг охид үзэн яддаг.

3. Охид тэр бүр өөр залуустай сээтэгнээд байдаггүй. Хэдийгээр олон залуу ийм үйлдэл хийдэг ч гэсэн.

4. Гоц үзэгдэлийг ойроос харна уу: Охид ихэвчлэн яаруу худалдан авалт хийдэг ч санхүүгээ тооцоолохдоо гаргуун.

5. Хэтэрхий найланхай охид ихэвчлэн үглээ байдаг.

6. Охидын сарын тэмдэг ирсэн үед зан ааш нь өөрчлөгддөгийг залуус мэддэг байх хэрэгтэй.

7. Охид юуны ч тухай хамаагүй чалчих дуртай.

8. Тэд сэтгэл хөдлөлд автахдаа амархан.

9. Та эмэгтэйдээ түүнийг эргүүлж байгаа гэдгээ хэлэх ёстой. Саналаа тодорхой хэлэхгүй бол тэр үүнийг нухацтай авч үзэхгүй.

10. Охидын шийдвэр үргэлж өөрчлөгдөх магадлалтай байдаг.

11. Яагаад охид тааварлахын аргагүй байдгийн учрыг олох үнэхээр хэцүү.

12. Охид дам үгээр сонссон зүйлээс болж бодлоо амархан өөрчилдөг.

13. Охид хов жив хөөцөлдсөн залууд үнэхээр дургүй.

14. Хэрвээ охин чинь чамд сайн бол хамгийн уйтгартай онигоонд чинь хүртэл инээж, утгагүй ярианд чинь анхаарлаа хандуулах болно.

15. Сонирхолыг нь мэдсэнээр та охидыг дэгээдэх боломжтой.

16. Охид төрсөн цагаасаа л эхлэн ид шидийн гэмээр бусдыг татах байдлаа ашиглан “мэргэжлийн сээтэгнүүр”болсон байдаг.

17. Охидыг хүлээлгэхэд тэдний дургүй нь хүрдэг.

18. Охид жаахан хүүхдэд хайртай байдаг.

19. Охид жингээ барьж байх үедээ хоолоо бүрэн идэхгүй байх нь элбэг. Гэвч тэд хоолны хооронд жимс, чихэр, жижиг сажиг юм идсээр байгаад бүтэн хоолыг 2 дахин ихэсгэсэнтэй тэнцэх юм идэж орхидог.

20. Анхааралтай бай: Охид чамайг анзаараа ч үгүй байхад л наалинхай байдал, сээтэгнэсэн биеийн хөдөлгөөнөөрөө түүний тусын тулд ямар нэг зүйл хийхэд ятгаж дөнгөдөг.

21. Чамайг өөрийг нь ширтэж байгааг мэдээд охид дотроо баярладаг. Гэвч тэс өөр зүйл хийгээд тоогоогүй мэт дүр үзүүлдэг юм.

22. Охид маш мэдрэмжтэй хүмүүс.

23. Охид араас нь шүгэлддэг залууст дургүй. Энэ үйлдэл нь тэднийг хямдхан болгож харагдуулдаг.

24. Охид санаатайгаар биеэ гэмтээдэг залууст дургүй.

25. Цамхаг шиг өндөр залуу охидод хэрэггүй. Тэднээс бага зэрэг өндөр байхад л хангалттай.

26. Залуусыг эргүүлсэн охид цөхрөнгөө барсан байдаг. Ийм зүйл эвгүй харагддаг гэдгийг сана.

27. Охид найз залуудаа эрхлэх, эрхлүүлэх дуртай. Энэ нь тэднийг “харамч үзэлтэй” болгоход хүргэж болзошгүй учир анхааралтай бай.

28. Охид ухаалаг залууст дуртай.

29. Тэд цэвэрч, аятайхан харагддаг залууст талтай байдаг.

30. Хэрвээ та охидыг залуусын царай төрхөнд их анхаардаг гэж боддог бол бодлоо өөрчлөх цаг иржээ. Таны хандлага болон тэдэнтэй харьцаж байгаа харьцаа чинь л ихэвчлэн бүхнийг шийддэг.

31. Залуус өөрсдийнхөө тухай нээлттэй байдаг бол охид сэтгэлийн гүнд байгаа эвгүй дурсамжуудаа насан туршдаа ч хадгалж чаддаг.

32. Харилцааг удаан хадгалж чадах гол эзэд нь охид. Гэхдээ тэд найз залуугаасаа илүү дээгүүр байр суурь эзлэхийг хүсдэггүй.

33. Та уучлаарай гэж хэлэхийнхээ өмнө түүнийг тайвшруулах хэрэгтэй. Үгүй бол тэр уучлалыг чинь хүлээж авахгүй.

34. Охид ихэвчлэн насаар ах залуусыг сонгодог.

35. Охид бол эрчүүдийн сул тал юм.

36. Тэд ерөнхийдөө маш өрөвч нимгэн сэтгэлтэй байдаг.

37. Охид биеийн хүчний хувьд залуусаас сул дорой. Харин проблем үүссэн үед сэтгэл санаагаар илүү хүчтэй байдаг.

38. Охид амархан уйлдаг. Тэд уйлаад өөрсдийгөө тайвшруулчихдаг болохоор хүч хэрэглэсэн үйлдэл хийх нь ховор.

39. Охид боловсон залууст дуртай.

40. Охид өөрсдийг нь хамгаалж чадах залууст дуртай. Гэхдээ үүний тулд та заавал булчинлаг байх албагүй.

41. Охид сул дорой байдалд дургүй. Хүйсийнх нь бие бялдарын сул дорой байдал тэдэнд хангалттай.

42. Охид залуустай хамт байхдаа ихэвчлэн төлөв түвшин байдаг. Харин аруур нь зэрлэг юм шиг авирлаж чадах улс.

43. Найз нь азгүй явдал, нууцыг нь задалвал үнэхээр их бухимддаг.

44. Охид танихгүй ч гэсэн таалагдсан эрийнхээ тухай хамгийн жижиг зүйлс, ямар ч хэрэггүй мэдээлэлийг нь ч хамаагүй олохоор судалгаа хийж чадна.

45. Ихэнх охид залуусаас илүүтэй зохион байгуулалттай байдаг.

46. Охид нүүрээ будах нь зөвхөн гадна төрхөндөө сэтгэл хангалуун биш байгаатай холбоогүй юм. Тэд онцлог шинжээ тодруулахыг хүсдэг учраас тэр.

47. Охид цахилгаан болон мужааны ур дүйтэй залууст дуртай. Энэ нь тэдэнд тухайн залууг нарийн зүйлсийг ч зохицуулчих чадвартай юм байна гэсэн бодол төрүүлдэг.

48. Охид хүнд нөхцөл байдалд орсон ч түүнээс гарах арга замыг амархан олдог залууст дуртай.

49. Тэд математик, шинжлэх ухааны ерөнхий хичээлүүдээс илүүтэй хэл судлал, нийгмийн шинжлэх ухааны хичээлд ихэвчлэн сайн байдаг.

50. Хэрвээ тэр чамд “үгүй” гэж хэлвэл итгэ. Охидууд үнэхээр таалагдсан залуудаа “үгүй” гэж хэлдэггүй юм. Үүний оронд тэр хойшлуулсан хариу өгнө.

51. Таалагддаг залуутайгаа ярихад охид ч бас түгдэрдэг.

52. Охид тоолохын аргагүй хайр сэтгэлийн учралуудтай таардаг. Харин зүрх нь нэг л залуугийн төлөө байдаг юм.

53. Охид нас биед хурдан хүрч, насаар чацуу залуусаасаа оворжуу харагддаг.

54. Охид таргалахдаа амархан.

55. Охид захиа, гэнэтийн бэлгэнд туйлын дуртай.

56. Охидыг эргүүлэхээсээ өмнө дотоод сэтгэлийг нь судлахыг хичээ.

57. Өнгөрсөн харилцаагаа эргэж сэргээх нь охидод хэцүү байдаг.

58. Охид харилцааны тухай бодит туршлагаас илүү ном зохиолоос судлахыг илүүд үздэг.

59. Хэрвээ та уучлал гуйхдаа үнэн сэтгэлээсээ байж чадвал охид чамайг амархан уучилна.

60. Охид бухимдсан үедээ үглээ болох юм уу орилж чарладаг. Тэд сэтгэл санааны байдлаа хянаж чадах боловч зан араншингаа бол чаддаггүй.

61. Охидыг өөрийн болгох гэж хэтэрхий зүтгэдэг залуус тэднийг бухимдуулдаг.

62. Маш их таалагддаг юм уу үзэн яддаг залуудаа охид их зантай мэт дүр үзүүлдэг.

63. Охид харилцаа нь цаашаа явахгүй гэдгийг мэдсэн үедээ дотоод сэтгэлийн мэдрэмжээ нууж чаддаг.

64. Залуу нь харилцаагаа хэрхэн авч явах тал дээр мэдлэггүй бол охид түүнийг хаясан нь дээр гэж үздэг.

65. Охид араасаа гүйлгэх үнэхээр дуртай.

66. Ухаан сууж томоожоогүй залуус охидын жагсаалтнаас гадуур байдаг.

67. Охид чамайг араасаа хэдэн жилээр гүйлгэчихээд эцэст нь “үгүй” гэж хариу өгөхөөс сийхгүй хүмүүс.

68. Тэр “тийм” гэж хэлсэн нь чамд сайн эсвэл хайртай гэсэн утгыг дандаа илэрхийлээд байхгүй. Магадгүй хуурмаг шалтгаанаар ингэж хэлсэн байж болох юм.

69. Спортод дуртай залууст охид талтай ханддаг.

70. Охид мэдрэмжээ хянаж чаддаг залууст дуртай. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.