Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Г.Ибсен алдарт “Нора” сонгодог жүжиг дахин тайзнаа
Нийгэм

Г.Ибсен алдарт “Нора” сонгодог жүжиг дахин тайзнаа

Урлаг Урлаг09/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
156234_455679417827677_1483576174_n7075189842013-11-11-09-28[www.urlag.mn]2568884592015-04-09-08-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын драмын эрдмийн театрын хамт олон сонгодог жүжгийн өдрүүдийн хүрээнд Г.Ибсений алдарт “Нора” жүжгийг тайзнаа амилуулах гэж байна. Тоглолт өнөөдөр буюу 4 дүгээр сарын 9-ны 17:00 цагт, маргааш 19:00 цагуудаас УДЭТ-ын тайзнаа тоглогдох нь ээ. Уг жүжгийг тэртээ 30 жилийн өмнө “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн  найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсан тайзнаа тавьж байжээ. ‪‎Дүрүүдэд‬ Нора- Г.Отгонцэцэг СТА, Хельмер- Г.Дөлгөөн-Аюуш нар бүтээжээ. 

Жүжгийн үйл явдал өмгөөлөгчийн ажлаас банкны захирлын албан тушаалд дэвшиж байгаа Хельмерийн гэрт зул сарын баярын өмнө өрнөнө.

Норагийн нөхөр Хельмер хүнд өвчин тусч, гадаадад очиж эмчлүүлэх шаардлагатай болсон үед тэрбээр нөхрийнхөө бардам занг хүндэтгэн түүнд хэлэлгүй, үхлүүт өвчтэй байсаар нас барсан эцгийнхээ гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурж, гэрээ хийснээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Крогстагаас эмчилгээний зардал болох их хэмжээний мөнгийг нууцаар зээлсэн аж.

Сэргэлэн цовоо зантай Нора цаг тутамд л нөхрөөсөө мөнгө салгахыг хичээнэ. Учир нь тэрбээр өрөө төлөхийн тулд нөхөр, хүүхдийнхээ хэрэглээнээс бусад бүх зүйлд дээр хэмнэлт хийж, өөрийн өмсөх зүүх хэрэглээгээс хасаж, нууцаар ажил хийн Кростагаас зээлсэн мөнгөө бага багаар төлнө.

Гэвч нэгэн өдөр Норагийн багын найз Кристина тэднийд урилгагүй гэнэт зочлон ирснээр төлөвлөгөөт амьдрал нь нурж, хэн бүхнээс нууж байсан нууц нь задрах эхлэл тавигдана. Кристина амьдралын хүнд хэцүүг туулсан тухайгаа Норад ярин туслахыг гуйхад өрөвч, нинжин сэтгэлтэй Нора нөхрөөсөө түүнийг ажилд авахыг гуйн ятгасаар зөвшөөрүүлж чаддаг. Энэ гуйлтыг зөвшөөрсөн Хельмер хэдийнээс л дургүй байсан багын найзаа буюу Норагийн зээлдэгч Крогастадыг боломж гарсан дээр ажлаас нь халж, Кристинаг оронд нь томилох шийдвэр гаргажээ. Үүнийг мэдсэн Кростаг Норад нөхрийнхөө гаргасан шийдвэрийг өөрчлөхгүй бол бүх үнэнийг дэлгэсан захиаг нөхөрт нь илгээхээс гадна хуурамчаар гэрээ хийснийг нь төлөө шүүхэд мэдэгдэнэ хэмээн сүрдүүлнэ. 

‪‎Билетийг‬ УДЭТ-ын кассаар 
‪‎Үнэгүй‬ хүргэлт 1900-1617 
Дэлгэрэнгүй мэдээллийг Касс: 70118187, 
Маркетинг: 70128999 , 99026929, 95469964, 99997365

www.urlag.mn  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026

Италийн алдарт “Хайрын нум” Валентины өдөр нуржээ

20/02/2026

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

20/02/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.