Монгол улсын БСШУЯ – ны Соёлын бодлого зохицуулалтын газар, ОХУ – ын Буриад улсын Соёлын яам, Дорнод сибирийн улсын соёл урлагийн академи /ВСГАКИ /хамтран 2015 оны 3 дугаар сарын 31- нээс 4 дүгээр сарын 2 өдрүүдэд Улаан-Үүд хотод “Театрын урлагийн салбарт хамтран ажиллах хэтийн төлөв” олон улсын дугуй ширээний ярилцлага, туршлага солилцох арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд манай улсаас БСШУЯ –ны төлөөлөл болон орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын дарга, уран сайхны удирдагч, найруулагч, аймгийн ЗДТГ – ын НХХ – ийн дарга, БСГ –ын дарга, соёлын мэргэжилтнүүд, музей, номын сан, соёлын төвийн төлөөлөл болох 50 гаруй хүн оролцсон юм. Уулзалт, арга хэмжээнд хүрэлцэн очсон Монголын төлөөлөгчдийг ОХУ-ын Дорнод Сибирийн Улсын Соёл Урлагийн Академийн захирал, профессор, академич, ОХУ-ын соёлын гавьяат ажилтан Пшеничникова Р.И тэргүүтэй академийн удирдлагууд эв модны баяр хийж халуун дотноор угтсан юм.
Тус академи нь Дорнод Сибирийн бүс нутагт соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг 6000 орчим оюутантай улсын сургууль бөгөөд материаллаг бааз, сургалтын орчин, Феникс театр, номын сан, оюутны биг бэнд джаз оркестр, буриад болон орос үндэсний хөгжмийн хамтлагуудын чадварлаг тоглолтууд тухайн академийн чансааг илтгэж байсан бөгөөд орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд орон нутгийн театр чуулгын багшлах боловсон хүчин, уран бүтээлчдийг бакалавр, магистрын түвшинд сургах, урт богино хугацааны түргэвчилсэн сургалтуудад хамруулах зэрэг олон ажлыг тус сургуулийн удирдлагуудтай зөвшилцөж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь энэ айлчлалын гол ажлын нэг боллоо.
Мөн тус арга хэмжээний хүрээнд “Буриад болон Монгол улс: Театрын урлагийн салбарт хамтран ажиллах хэтийн төлөв” олон улсын дугуй ширээний ярилцлага зохион байгуулагдсан бөгөөд урилгаар Улаан-Үд хотод суугаа Монголын улсын консул Г.Батсүх, Буриад улсын соёлын сайд Т.Г.Цыбиков нар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд дугуй ширээний хурлын үйл ажиллагаа, хэлэлцүүлэг нь театрын урлагийн салбар дахь шинэ мэдлэг, оюун санааны соёл нь орчин үеийн театрын хөгжлийн суурь болох, орчин үеийн театраас үндэсний онцлогийг эрэлхийлэх, сэргээн босголт, угсаатны соёлын онцлогийг бодитоор хэрэгжүүлэх, XXI зууны театрын эрхэм нандин сэдэв; урлагийн ёс зүйн асуудлууд, орчин үеийн үзэгчид театраас юуг эрэлхийлж байна вэ? үзэгч- оролцогч – хамтрагч, харилцааны хэл, үзэгчдийн чиг баримжааг тодорхойлох зэрэг сэдвийн хүрээнд өрнөж Монгол улсын театр, урлагийн соёлын төлөөлөгчид болон ОХУ-ын Буриад улсыг төлөөлж СССР – ардын жγжигчин Г.Ц.Цыдынжаповай нэрэмжит Буриад улсын дуурь бүжгийн театрын дарга А.В.Цыбикдоржиева, Буриад улсын «Байгаль» дуу бүжгийн чуулгын дарга, Буриад γлсын соёлын гавьяат ажилтан, ОХУ-ын засгийн шагналт Д.Ж.Бадлуев, Н.А. Бестужевэй нэрэмжит улсын орос драмын театрын уран сайхны удирдагч, ОХУ- ын болон Буриад улсын урлагийн гавьяат зγтгэлтэн, А.Б.Баскаков, Х.Намсараевай нэрэмжит Буриад улсын драмын театрын уран сайхны удирдагч, ОХУ-ын соёлын гавьяат ажилтан, Буриад улсын ардын жγжигчин Э.З.Жамбалова, Буриад улсын «Үльгэр» гэсэн хγγхэлдэйн театрын дарга Б.Г.Дашидоржиева , Буриад улсын театрын урлагийн ажилтны холбооны дарга, ОХУ-ын гавьяат жγжигчин Д.Л.Панков., ОХУ-ын болон Монгол улсын театрын урлагийн ажилтны холбооны гишγγн, ОХУ-ын соёлын гавьяат жγжигчин Д.Н.Сультимов зэрэг албаны хүмүүс оролцож цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж санал бодлоо солилцов. Мөн ОХУ-ын Буриад улсын илтгэгчдийн “Театр – ирээдγйн оюун ухааны орон”, “Буриад театрын урлагийн хөгжлийн үзэл баримтлал”, “XXI зуун жилийн театрын урлагийг дайрч өдөх”, “ОХУ-ын орчин цагийн хөгжмийн театр”, “Монголын болон Буриад улсын хөгжмийн драмын театрын харилцаанд Буриад γлсын хөгжмийн зохиолчдын холбооны үүрэг” зэрэг илтгэлүүд манай төлөөлөгчдийн сонирхолыг татаж байсан юм.
Монголын төлөөлөгчид хөтөлбөр ёсоор Буриад улсын дуурь бүжгийн театрт алдарт “Тоска” дуурь үзэж, Филармонид Москвагийн хөгжмийн оркестр сонсож, Х.Намсараевай нэрэмжит Буриад улсын драмын театрт Ромеа Джулетта үзэж Н.А. Бестужевэй нэрэмжит улсын орос драмын театр, Буриад улсын «Байгаль» дуу бүжгийн чуулга, «Үльгэр» хγγхэлдэйн театр, музей, номын сангийн үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтран ажиллах олон гарц боломж байгааг дор бүрнээ дүгнэн хэлэлцэж байсан юм.
Дэлгэрэнгүй нэвтрүүлэг МҮОНТВ-ээр тун удахгүй үзэгчдийн хүртээл болно
www.urlag.mn