Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 21. Сугар гараг. Гар одтой,3 хөх мэнгэтэй улаан Луу өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Тэвчээртэй байх өдөр. Ажилдаа өөрийгөө бүрэн зориулах нь сэтгэл санааны тогтворгүй байдлыг даван туулахад тусална. Төрийн байгууллагад хандах, бичиг баримтаа бүрдүүлэхэд тохиромжтой өдөр. Гэхдээ та өнөөдөр хэт яарах хэрэггүй. Мөн гэнэн, итгэмтгий зангаа зас. Эс тэгвэл мөнгө санхүүгийн алдагдалд орж болзошгүй байна. Янаг амрагийн явдалд орооцолдож магадгүй, гэхдээ энэ нь түр зуурын шохоорхол байх магадлал өндөр.
Үхэр (4/20-5/20)
Аяллаар явах, бичиг баримт хөөцөлдөх, хурим хийхэд сайнгүй өдөр. Ихэнх үхэрнүүдийн санхүүгийн байдал тогтвортой гэж үзэж болохгүй. Хүсээгүй зардал нь гэр ба ажилд гарсан таагуй өөрчлөлттэй холбоотой байж мэднэ. Хуучин өрөө төлж мэдэх юм. Бат бэх биш харилцаа холбоо тасарч мэднэ. Тиймээс харилцаа холбоо сайтай хамтрагчтайгаа уулзах хэрэггүй гэж одод зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Шинэ ажил үйлс эхлэхэд таагүй өдөр. Учир нь та хэн нэгэнтэй маргалдсанаас болж үйлс тань бүтэмж муутай байна. Тиймээс юу болохыг тэвчээртэй хүлээ. Гэр бүл болон амрагийн харилцаанд хүндрэл гарах төлөвтэй. Ахуйн ажил, үл хөдлөх хөрөнгийн асуудлаар хөөцөлдөж өнөөдрийг өнгөрөөх байх. Дарга удирдлагатай ам муруйх хэрэггүй гэж одод зөвлөж байна. Санаачилга гаргах, идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэхээс татгалз. Яагаад гэвэл өнөөдөр тэртэй тэргүй сайнаар төгсөхгүй.
Мэлхий (6/22-7/22)
Төлөвлөгөө боловсруулах, олон нийтийн харилцааг дэмжих, сэтгэл санааны дэм тусламж үзүүлэхэд таатай өдөр. Өнөөдрийн эерэг хандлагын ачаар та сэтгэл хөдлөлөө бүрэн хянаж чадна. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн бүх авьяас, бусдыг манлайлах чадвараа харуулах хэрэг гарах байх. Шинэ танилууд хожим албан тушаал дэвших, санхүүгийн ашиг олоход тус болно. Од гарагийн нөлөөн дор таны хуучин бодол хийсэн одож, аливааг өөр нүдээр харах болно.
Арслан (7/23-8/22)
Тогтворгүй өдөр. Сэтгэл хөдлөлөө барих болон сорилт шалгалтан дор өнгөрүүлэх таагүй өдөр. Багш сурган хүмүүжүүлэгч аль эсвэл хамтрагчтай хийх маргаан нь таны талд ашигтайгаар төгсөхгүй нь бололтой. Танд омог бардам байх, эсвэл шударга үнэн байхын аль нэгнийг сонгох хэрэгтэй болно. Аливаа оролдлого зүтгэл тань хүсэн хүлээж байсан үр дүнг авч ирэхгүй байх, аль эсвэл хүлээж байгаагүй хамгийн муу үр дагаварт хүргэх болно. Түр азна, дараагийн нөхцөл байдлыг хүлээ. Олон хүн цугласан болон харанхуй газраас хол бай. Үдээс хойшхи цагийг гэр бүлийн хүрээнд өнгөрүүлээрэй.
Охин (8/23-9/22)
Аюултай өдөр. Өнөөдөр үүрэг амлалт өгөх, тангараг тавих, хэрэгцээгүй яриа хөөрөөнд оролцохоос аль болох зайлсхийх хэрэгтэй. Аюул эрсдэл дагуулсан, шалгагдаагүй төслийг барьж авах болон худалдан авалт хийх, аль эсвэл үл хөдлөх хөрөнгө авах шаардлагагүйг зөвлөж байна. Танилууд болон найз нөхөдтэйгээ анхаарал болгоомжтой харьц. Маргаан зөрчилдөөнтэй байдал урьдчилж хэлэхийн аргагүй муу үр дагаварт хүргэж магадгүй. Эртхэн амрахыг чухалчил.
Жинлүүр (9/23-10/22)
Оддын таатай байрлал нь таныг замбараатай зорилготой байлгана. Өөрийн хүчийг ашиггүй бүү зарцуул. Сайн бодож боловсруулсан үйлдэл нь заавал амжилт авчирна. Өөрийн мөнгөний байдалд анхаар. Цаг зуурын санхүүгийн хүндрэл үүсч болно. Том хэмжээний худалдан авалт хийх, өрөө төлөх эсвэл үнэт зүйлсээ алдах. Мэдэгдээгүй гэнэт гарах зардалд зориулж хэсэг нөөцийг үлдээ. Удирдлага ба хамт ажиллагсадтай тэнцвэртэй харьцааг хадгал. Муу санаатны хатгалга гарч болзошгүй.
Хилэнц (10/23-11/21)
Хэрэв та удирдах албан тушаал хашдаг бол өөрийн гоёл болон өмсч буй хувцасандаа анхаарал хандуулж, хэт дэгжин, олны анхаарал татсан хувцаснаас татгалзаарай. Эс тэгвээс таны хувцас тань ажилд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Мөн хэт өөрийнхөөрөө аашлах нь таны үнэлэмжийг бууруулна гэдгийг од эрхэс сануулж байна. Бусдын атаархлыг төрүүлэхгүй байхыг хичээж, албан үүргийнхээ хүрээнд бусдад аль болохоор туслахыг хичээгээрэй.
Нум (11/22-12/21)
Хэрвээ өнөөдөр танд одоогийн хашиж байгаа албан тушаал дээр өөр бас нэгэн албан тушаалыг хамтатган хийх саналыг дэвшүүлвэл үүнийг зөвшөөрөх хэрэггүй. Учир нь та түүнээс хожих зүйл огтхон ч байхгүй. Өглөөнөөс эхлэн таныг үл ойлголцол, өө сэв отон хүлээж байна. Магадгүй, энэ нь таныг тойрон хүрээлэгчдийн зүгээс ирэх харилцаан дах сөрөг хандлагууд ч байж мэднэ.
Матар (12/22-1/19)
Бэлгийн чадавх сул байх өдөр. Эртний ажил хэргийн түнштэйгээ томоохон хэмжээний зөрчилд орж, бүх харилцаа холбоогоо таслахад хүрч болзошгүй. Хэрүүл тэмцэл, гомдол, харилцан ойлголцол та нарын хооронд хана мэт зогсох бололтой. Орой тийшээ ойр дотныхонтойгоо харилцах харьцаагаа сайжруулж чадна. Ялих ялихгүй зүйлээр хөөцөлдөн цаг заваа үрэх нь тэдний дургүйцэл, эгдүүцлийг хүргэнэ. Тэдэнд таны хайр халамж хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байгааг мэдрээрэй.
Хумх (1/20-2/18)
Өөрийн хүч, боломжоо өнөөдөр бүү хэтрүүлэн үнэлээрэй. Оддын байрлал танд ашигтай байгаа, гэхдээ та хий хоосон мөрөөдөлдөө бүү авт. Түүний оронд хуучин ажлаа чанартай гүйцэтгэхийг хичээ. Шинэ төсөл бүтэхгүй байх магадлалтай, үүнээс болоод эрүүл мэндийн байдал муудаж болзошгүй байна.
Загас (2/19-3/20)
Таагүй өдөр. Өнөөдөр, өөрөө өөртөө, бас эргэн тойрныхондоо, цаашлаад ажилдаа сэтгэл хангалуун бус байх бололтой. Хэрвээ эрх мэдэлтэй хэн нэгний анхаарлыг татах гэж байгаа бол бага зэрэг үйл хөдлөлөө нэм. Харин албан тушаалаасаа татгалзах талаар яаран шийдвэр гаргах гэсний хэрэггүй, учир нь таны эдийн засгийн байдал дордох болно. Бодлогогүйгээр аз сорих, арилжаа наймаа хийх гэсний хэрэггүй, энэ нь танд зохихгүй.