Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Эр хүн ямар байх хэрэгтэй вэ?
Дуу хөгжим

Эр хүн ямар байх хэрэгтэй вэ?

Урлаг Урлаг10/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hot-sexy-guys9210136442015-04-10-11-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

   Гэтэл хайртай хүүхэн чинь танаас дөлөөд байвал яах вэ? Учир нь юунд байна. Ингэхэд та, гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг уу. Энэ маш чухал. Яагаад гэвэл эмэгтэйчүүд зарим эрчүүдийн биеэ авч яваа байдал, гадаад үзэмжээс ой гутаж, зугтахыг эрмэлздэг байна.

Үс сахал

Сахлаа тогтмол хусч, гоё үнэртэй ус түрхэж бай. Сахалтай эрийг үнсэх нь өргөстэй цэцэг үнсэхтэй адил гэж эмэгтэйчүүд үздэг. Эмэгтэйн булбарай арьсыг ч цочирдуулж болзошгүй. Мөн сахалд тань талхны үйрмэг, пивоны хөөс ч орооцолдох нь бий. Тэгэхээр ой гутахаас яахав.

Оймс

 Цэвэрхэн байхаас гадна өнгөнд нь анхаараарай. Хурц ногоон, шар өнгийн оймс хэзээ ч бүү өмс. Өмд болон оймсны уртын харьцааг тохируулахгүй бол зайнд нь үсэрхэг, туранхай хөлийн шагай харагдаад тун эвгүй шүү.

Хумс хурууны байдал

 Та эмэгтэй хүн дээр очихын өмнө хумсаа нэг ажиглаарай. Бүсгүйд хумсны завсар хавчуулагдсан хир, бохир таалагдахгүй нь лавтай. Гараа угааж цэвэрлэсний дараа хумсаа ч янзал. Зориулалтын хумсны хэрэглэлтэй бол. Мөн хуруундаа нүсэр том бөгж зүүсэн эрчүүд эмэгтэйчүүдэд таалагддаггүй.
 
Урт үс, хэлбэргүй засалт

Урт үстэй эрчүүдэд эмэгтэйчүүд төдийлөн таатай ханддаггүй. Учир нь эрчүүд үсэндээ эмэгтэй хүн шиг анхаарал тавьж, арчилж чаддаггүй тул хир буртагтай юм шиг харагддаг. Иймд үсээ ургуулахын өмнө үсчин болон эмэгтэй хүнээс зөвлөгөө аваарай. Мөн хэт тожийлгосон үсний хэлбэр ч тааламжтай биш.

Гутал

Эн тэргүүнд анхаарал татдаг зүйл. Гутлаа тослоогүй юм гэхэд шороо тоосгүй цэвэрхэн байх ёстой. Гутлын загвар ч чухал. Хэрэв гуч гарсан эр костюмыг пүүзтэй хослуулан өмсвөл гоо зүйн ямар ч мэдрэмжгүй болохын илрэл. Цас бороонд шалчийтал нороод байдаггүй, сайн чанарын даруухан өнгийн гутал ботинк сонгоорой. Эцэст нь хэлэхэд эр хүн хөөрхөн, царайлаг байх албагүй. Гол нь цэвэрхэн, жентельмен маягтай, эмэгтэйчүүдтэй аятайхан харьцчихдаг, хувцсаа цэмцгэр, тохируулан өмсдөг, эвгүй зуршилгүй /хамраа ухах, нус цэрээ хамаагүй хаях, ярьж байхдаа үсээ маажих, хумсаа оролдох, чихээ ухаж төнхөх гэх мэт/ байхад хангалттай. 

 
Эх сурвалж: Miss.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ардын жүжигчин С.Жавхлан “Самандын хүү” тоглолтоо толилуулна

22/10/2026
Дуу хөгжим Урлаг

Шакира түүхэнд шинэ амжилт тогтоолоо

21/10/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink”-ийн Rosé оны шилдэг дуучин шалгаруулах санал хураалтад тэргүүлжээ

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Ариана буюу Г.Ариунболор Германы “RTL” телевизийн олон ангит цуврал кинонд тоглож байна

23/10/2026

Мисс М.Аззаяа “Miss Asia Awards 2026” тэмцээний “Miss Talent” шагналын эзэн боллоо

23/10/2026

Найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” кино “Улаанбаатар” кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ

23/10/2026

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/10/2026

Монгол циркийн 85 жилийн түүхийг өгүүлэх үнэт үзмэрүүд бүхий үзэсгэлэн нээлтээ хийлээ

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.