Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Эхнэртэй эрчүүдийг таних 10 арга
Үндэсний хөгжим

Эхнэртэй эрчүүдийг таних 10 арга

Урлаг Урлаг10/04/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18da01a4c0c2855dbig2468890332015-04-10-16-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Таалагдсан залуутайгаа танилцаад уулзаж эхэлтэл эхнэртэй болохыг нь мэдэх тохиолдол цөөнгүй. Дөнгөж уулзаж эхэлж байсан бол ч яахав. Харьцаа нилээд гүнзгийрээд түүндээ бүр дурлаж орхисон бол яахав? Амьдралынхаа ханийг сонгож амжаагүй бүсгүйчүүл иймэрхүү байдалд орж зүрхээ шархлуулахгүйн тулд чухам яах хэрэгтэй вэ? Өөрийгөө эхнэргүй, ганц бие хэмээн сийхгүй залж байгаа хуурамч эрийг хэрхэн таних вэ? Эхнэртэй эрчүүдийн нийтлэг 9 шинжийг дор толилуулъя.

Нэг дэх шинж

Ийм эрчүүд интернэтээр танилцахдаа ихэвчлэн өөрийнхөө зургийг биш найзынхаа ч юмуу шал өөр нэгний зургийг тавьсан байдаг. Хэрвээ ингэсэн бол эхнэртэй байх магадлал 90% байна. Мэдээж уулзаж танилцсан хойноо таньдаг хүмүүсээсээ санаа зовоод ч гэх юмуу эсвэл ичээд ч гэх юмуу мянга түмэн шалтаг тоочих байх. Зарим нэг ховор тохиолдолд энэ нь үнэн байж болох ч ихэнх тохиолдолд мэдээж эхнэртэй юмуу хамтран амьдрагчтай байх магадлал өндөр байдаг.

Хоёрдахь шинж

Амралтын болон баяр ёслолын өдрүүдээр ийм эрчүүдийг олж уулзахад хэцүү байна. Хааяа, ганц нэг удаа л юу юм гэхээс. Шөнийг хамт өнгөрүүлэх ч бас л асуудалтай тулгарна, барагдахгүй их шалтаг шалтгаан гараад ирэх вий.

Гуравдахь шинж

Эхнэртэй эрийн бас нэг шинж бол мөнгөндөө харам, нарийн байх. Хэдийгээр энэ харьцангуй үзүүлэлт ч эхнэртэй эрийн ихэнх орлого гэр бүлдээ зарцуулагдаж, цанна нь маш өчүүхэн хэсэг үлддэг. Хэнийг ч хаана ямар ажил хийдэг, яаж хувцасладаг, ямар машин унадгаар нь орлогыг нь багцаалж болох тул олж байгаа орлоготой нь харьцуулахад хэмнээд байгаа нь мэдэгдвэл эхнэртэй эр байх магадлал өндөр.

Дөрөвдэх шинж

Янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж гэртээ урихгүй байх нь бас л эхнэртэй хүний шинж. Дээр нь эцэг эх, төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө танилцуулахгүй хойргошоод байвал бүр ч сэжигтэй гэсэн үг. Эхнэртэй эрийг таних хамгийн энгийн арга бол гэртээ урихыг гуйх. Ганц бие эр бол элдэв шалтаг тоочихгүй шууд л таныг гэртээ урина.

Тав дахь шинж

Үдэш оройн цагаар түүнтэй утсаар ярих бэрхшээлтэй байх, оройд ихэвчлэн өөрөө залгах /хааяахандаа/ нь мэдээж гэр бүлтэй хүний шинж. 

Зургаадахь шинж

Хэдийгээр шууд бус ч гэсэн өөрийнх нь настай харьцуулахад хүүхдэрхэг ааш гаргаж байвал бас л эхнэртэй хүний нэг шинж. Эхнэртэй хирнээ тэрийгээ нууж байгаа эрчүүд хүүхдэрхэг ааштай байх нь элбэг байдаг.

Долоо дахь шинж

Ганц биеэр амьдардаг хүн гэхэд хэтэрхий арчилгаатай байх. Цэвэр цэмцгэр байдал, хувцасны сонголт, өнгөний зохицол зэрэг нь ихэвчлэн халамжтай эхнэртэй хүний шинж. Гэхдээ аль ганц бие хирнээ цэмцгэр ганган эрчүүдийг хэлж барах вэ. Тэгсэн ч гэсэн анхааралдаа авахад илүүдэхгүй.

Найм дахь шинж

Эхнэртэй эрчүүд ихэнхдээ ердийн эрчүүд шиг биш, өөрийнхөө хуурамч нуугдмал байдлаасаа болж агент 007-той адилхан байх нь элбэг. Ажлынх нь газрын утсыг мэдэх бөөн асуудал, гэрийнх нь утсыг мэдэх бүр хэцүү, хаана яг ямар ажил хийдгийг нь мэдэхэд ч хүндрэлтэй байдаг. Ажил дээр нь очих гэвэл бөөн юм болно. Олон хүнтэй хотын төвөөр тэврэлдээд зугаалах бол биелэгдэшгүй мөрөөдөл. Гэхдээ зарим нэг цайрчихсан эрчүүд ажлын газрынхаа хүмүүсээс нэг их санаа зовохгүй байх тохиолдол байдгийг үгүйсгэхгүй.

Ес дэх шинж

Хуримын бөгж. Мэдээж энэ хошигнол. Гэхдээ зарим эрчүүд хуримын бөгж зүүчихээд эхнэртэй гэдгээ онцгойлон нуухгүй хирнээ би тэрэнд хайргүй, салах гэж байгаа гэх мэтчилэн охид бүсгүйчүүдийн толгойг эргүүлж, эхнэрээ муулж, өрөвч зөөлөн сэтгэлийг нь далимдуулан дотносох нь бий.

Тиймээс охид бүсгүйчүүд минь нэгэн биенийхээ тал болох, амьдралынхаа цорын ганц хань ижлээ сонгохдоо анхаарал болгоомжтой байгаарай. Та бүхэнд чин сэтгэлийн угаас аз жаргал хүсье

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.