Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гавьяатууд үзэгчдийн хүсэлтээр “Сэтгэлийн үг” тоглолтоо дахин тоглохоор болжээ
Нийгэм

Гавьяатууд үзэгчдийн хүсэлтээр “Сэтгэлийн үг” тоглолтоо дахин тоглохоор болжээ

Урлаг Урлаг14/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM2669_[800x600]5269195642015041403346836767942015-04-14-12-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   МУГЖ У.Далантай, МУГЖ С.Эрдэнзцэцэг нар 23 жилийн тэртээ “Би эндээс явахгүй" Монгол уран сайхны киноны “Сэтгэлийн үг" дууг дуулж амьдруулан хамтын уран бүтээлийн анхны гараагаа эхэлж байсан билээ. Тэрбээр маргааш буюу энэ сарын 15-нд "Сэтгэлийн үг" тоглолтоо түмэн олондоо толилуулах гэж байгаа юм. Тэгвэл маргаашийн тоглолтын тасалбар аль хэдийнээ дууссан бөгөөд дахин тоглох болсоноо өнөөдөр зохион байгуулагдсан хэвлэлийн хурлынхаа үеэр дуулгалаа. Тодруулбал, Энэ сарын 25-нд үзэгчдийн хүсэлтээр Монгол бөхийн өргөөнөө 20:00 цагаас дахин тоглохоор болжээ.

   Энэ онд гавьяатууд 1990-ээд онд эгшиглэж байсан “Сэтгэлийн үг", “Сэтгэлийн булаг, “Мөнхрөх ч биш дээ хоёулаа", “Хайрыг хүндэтгэж яваарай", ‘Цагаан дуганы гэгээ" киноны дуу зэрэг хамтарсан бүхий л хит дуунуудаа орчин үеийн хөгжмийн найруулгаар дахин дуулж олны сонорыг мялаасан.

    "Сэттэлийн үг"  хамтарсан цомгоо өлгийдөн авсан бөгөөд цомогт багтсан дуунуудаараа нэг дор, нэгэн тайзнаа тоглолтоороо дамжуулан өөрсдийнхөө үнэнч фэнүүдийн санасан, хүлээсэн сэтгэлийн цангааг тайлах гэж байна.

   Тэдний гавьяа алдрыг дурдвал, У.Далантай Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат. 1998 онд МУСТА, 2000 онд Аптан гадас одон, 2004 онд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ цол тэмдгээр шагнуулсан. 2001-2009 онд ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилласан.

Дуучин С.Эрдэнэцэцэг Нийслэлд төрж өссөн ч аав ээжийн төрсөн нутаг Төв аймгийн Лүн сумаар овоглодог. Тэрбээр 1997 онд МУСТА, 2001 онд Алтан гадас одон, 2005 онд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ цол тэмдгээр шагнуулсан. Одоо ҮДБЭЧ-ын гоцлол дуучин билээ.

   Гавьяатуудын "Сэтгэлийн үг" тоглолтын онцлог нь 1980 оноос хойш 10 жил тутам үзэгчдийг байлдан дагуулж байсан нийтийн дууны 5 хос бүрдлийн 25-30 орчим хит дуу эгшиглэх юм.

Тоглолтонд урилгаар Зууны манлай хос дуучин МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн, МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, МУСТА Д.Хишигбаяр, МУСТА РДэлгэрмаа, Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар оролцож үзэгч түмэнтэй хамтдаа дуулах бопно.

   Дашрамд дуулгахад, аялан тоглолтоо 4 сарын 16-нд Төв аймаг , 17-нд Зүүн хараа. 18-нд Дархан хот, 19-нд Сэлэнгэ аймаг. 20-нд Хөтөл, 21-нд Булган аймгийн Хялганат тосгон, 22-нд Эрдэнэт хотноо тус тус хийх гэнэ. 

Тоглолттой холбоотой мэдээллийг 9999-8070, 8888-8070, 9696-8070 дугаарын утаснаас лавлах боломжтой.
Та бүхнийг урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

УДЭТ-ын жүжигчин И.Дашнамжил Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

11/09/2026

“Байнгын үзэсгэлэн 2026”-д Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг толилуулж байна

11/09/2026

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид олон улсын фестивальд оролцохоор хүлгийн жолоо заллаа

11/09/2026

“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв

11/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин Г.Урнаагийн төрсөн өдөр

11/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.