Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Б.Мишээл: Би цензуртай, даруухан эмэгтэй
Үндэсний хөгжим

Б.Мишээл: Би цензуртай, даруухан эмэгтэй

Урлаг Урлаг15/04/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_MG_82113927068002015041506315813422522015-04-15-14-39[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хэдийгээр дөнгөж хорь шүргэж яваа ч хичээл сургуулийнхаа хажуугаар олон сайхан уран бүтээлд гол болон туслах дүр бүтээгээд амжсан овсгоотой жүжигчин Мишээлтэй уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.

-Жүжигчин Мишээлийн “Учрал” уран сайхны кинонд бүтээсэн дүрийн талаар яриагаа эхлэе.

-Энэ кинонд наяад оны эмэгтэйн дүрийг бүтээсэн. Тухайн үеийн хүмүүсийн ахуй амьдрал, зан төлвийг харуулахад ихээхэн анхаарсан. Мөн хэдийгээр өөрөө хүүхэд төрүүлж үзээгүй ч гэсэн амаржиж байгаа эхийн дүрийг бүтээсэн байгаа. Тиймдээ ч надаас нэлээн ур чадвар шаардсан, өмнөх дүрүүдээс онцлогтой дүр байлаа.

-Амаржиж байгаа эхийн дүрийг бүтээсэн сэтгэгдэлээсээ хуваалцаач?

-Ер нь их хэцүү мөртлөө сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Ямар ч байсан маш их өвдөнө гэдгийг нь л мэдэж байгаа болохоос, яг яаж өвддөгийг нь мэдэхгүй болохоор хэцүү. Гэхдээ зураг авалтын өмнө энэ талаар судалгаа хийж, өөрөө ч их хичээсэн. Магадгүй бүсгүй хүн л учраас цаанаасаа төрлөх зөн совин байдаг байх. Тухайн үед өөрийгөө хүүхэд төрүүлэх гэж байна гээд мэдрэхэд өөрийн эрхгүй нүднээс нулимс гараад  эхэлсэн дээ.

-Бүтээж байсан хамгийн хэцүү дүр чинь юу байв?

-“Давхар цохилт” уран сайхны киноны Ундрамын дүр юм болов уу. Ундрам гээд сэтгүүлч охин надаас тэс өөр, чөлөөтэй, “галзуу” дүр байсан учраас өөрийгөө нэлээн задалж, нээх хэрэгтэй болсон. Хэдийгээр бүтээхэд хэцүү дүр байсан ч тэр тусмаа илүү олон зүйл сурч авсан.

-Тэгвэл өөрөө амьдрал дээрээ их даруухан байх нь ээ?

-Яг тийм дуугүй, ноомой биш. Эмэгтэй хүний хувьд цензуртай, даруухан эмэгтэй ч гэсэн үргэлж инээж явдаг, сэргэлэн талдаа гэж өөрийгөө боддог.

-Энэ киноноос ойлгож авах хамгийн чухал зүйл юу вэ?

-“Учрал” уран сайхны кино их олон хүнд хүлээлт үүсгээд байгаа. Эргэн тойрныхон, найзууд маань ч гэсэн их гоё кино болсон байх гээд яриад байна лээ. Кино маань үе үеийнхний хайр дурлалыг харуулсан. Тиймээс энэ киног үзсэн хүн болгон кино театрын танхимаас ямарваа нэг зүйлийг ухаарч, мэдэрч гарах байх гэж бодож байна.

-Мишээл өөрийн хайртайгаа учирсан уу?

-Учирсаан./инээв/

-Хайртай хүнийхээ хамгийн сайхан зан чанараас нэрлээч?

-Ер нь их байгаагаараа, энгийн. Миний мэргэжлийг ойлгож, хүндэлдэгт нь дуртай.
 

-Хайртайгаа учирсан учралаасаа хуваалцаач?

-Найзаар маань дамжуулан анх танилцаж байсан. Амьдрал аяндаа л хэн нь хэн бэ гэдгийг гэдгийг хэлээд өгөх учраас хоёр биендээ таалагдаж л байвал заавал нэгнийгээ сориж урт хугацааг туулах шаардлагагүй. Үнэхээр нэгэндээ хайртай л бол богино хугацаанд ч гэсэн бие биенээ таниж мэдэх боломж байдаг гэж боддог.

-Хайрыг тодорхойлбол, юутай зүйрлэх вэ?

Халуун, хайлсан шоколадтай зүйрлэнэ. Уурлаж бухимдсан үедээ шоколад идвэл тайвширдаг. Харин ихдүүлбэл бялуурч, хордлогонд ордогтой адил сайхан хайрыг буруу ашиглавал мөн л таагүй үр дүнд хүрнэ. Хэрвээ таны цээжинд зүрх гэдэг зүйл цохилж л байвал та хүнийг хайрлах, хүнээс хайр хүртэх бүрэн эрхтэй.

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.