Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Лидер бүсгүйчүүдийн 6 чухал чанар
Үндэсний хөгжим

Лидер бүсгүйчүүдийн 6 чухал чанар

Урлаг Урлаг18/04/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Strong-empowered-women832907002015-04-18-10-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эмэгтэй хүн өөрийгөө ямар хүчтэй нөлөөтэй гэдгийг мэддэг бол өөртөө итгэх итгэл нь хүчирхэгжих байсан биз. Харин эрчүүд эмэгтэй хүнийг ямар хүчтэй нөлөөтэй гэдгийг мэдэх л юм бол үхтлээ айх биз.” -Katherine J. Kehler
Амжилтанд хүрсэн эрчүүдийг хөдөлмөрч гэж хардаг хэрнээ амжилтанд хүрсэн бүсгүйчүүдийг азтай гэж дүгнэх хандлага нийгэмд бий. Гэхдээ лидер бүсгүйчүүдийн цаана азаас хавьгүй олон чухал шинж чанар бий.

Тэгэхээр эмэгтэй хүн лидер болохын тулд ямар шинж чанарыг агуулсан байх ёстой вэ? Олон эмэгтэй ажил олгогчидтой ярилцсаны дүнд тэдний бүгдийнх нь дурдаж байсан 6 топ чанаруудыг жагсааж байна.

Аливаа зүйлийн ард заавал гардаг шургуу зан
Удирдагч хүн өдөр бүр шинэ сорилттой тулгарч байдаг. Үүнийг нь бусад ажилтнууд нь анзаарахгүй, мэдрэхгүй өнгөрөх нь олонтаа. Зарим зүйлс төлөвлөсний дагуу болохгүй, зарим зүйлс төсөөлж байснаас огт өөрөөр эргэх нь юу ч биш. Тэдгээр сорилтын өмнө хүчтэй байж, өвдгөө сулруулалгүйгээр шургуу зүтгэдэг чанар жирийн удирдагч эмэгтэйг жинхэнэ лидер болгож хөгжүүлдэг. Хэрвээ чи оффисоосоо 4 цагт гараад явчихдаг хэрнээ бусад хүнийг 9 цаг хүртэл ажиллахыг хүлээвэл түүн шиг боломжгүй зүйл гэж үгүй. Өглөө бүр оффис дээрх хамгийн эхний, орой бүр хамгийн сүүлийн хүн байж, тасралтгүй хөдөлмөрлөж байгаа чинь бусдын нүдэнд илт харагдвал хэн ч бай үлгэр дууриал авч, хүндлэл үзүүлэх болно.
Халамжлагч чанар
Эрчүүдэд лидер хүнд байх ёстой энэ чухал чанар дутагддаг. Харин төрөлхийн халамжлагч шинжтэй бүсгүйчүүд бидэнд энэ хангалттай бий. Бусдын төлөө гэсэн шударга үнэн зүрх, хүмүүсийн сэтгэл зүйг нарийн мэдэрдэг чанар бол бүсгүй хүнийг хүсээгүй байхад нь ч лидер, “даган дууриамаар хүн” болгочихдог хүчирхэг чанар юм.
“Би илүү сайн чадна!” 
Харин энэ бол эсрэгээрээ эрчүүдэд хангалттай байдаг ч бүсгүйчүүдэд үргэлж дутагддаг чанар мөн. Ямар ч нөхцөл тавилгүйгээр, өөрийнхөө чадварлаг гэдэгт бүрэн итгээрэй. Энэ нь байнга өөрийгөө магтаж, анхаарлын төвд орохыг оролд гэсэн утгатай биш, харин мэдлэг чадвараа дутууд үнэлэлгүй, хичээл зүтгэлээ зохих түвшинд сайшаагдах тийм орчныг бий болгохыг хэлж байгаа юм. Өөрийнхөө мэдлэг чадварт итгэх итгэлээ хөгжүүлэхийн тулд хүнд хэцүү даалгаврыг хамгийн түрүүнд шүүрч аваад онцсайн гүйцэтгэж харуулж болно. Мөн нүүр бардам байхад чинь саад болж буй сул талуудыг сонгон авч, тэдгээрийг үтэр түргэн нэг нэгээр нь арилга.
Боловсор+Л
Мэргэжлийнхээ хүрээнд сурсан мэдсэнээ бататгахын тулд их сургуулийн боловсролыг сонгож болно. Уран илтгэх, танилын хүрээгээ өргөсгөх, бизнесийн төлөвлөгөө боловсруулах зэрэг суурь чадваруудыг хувь хүний хөгжлийн ном, сургалтуудас олж авч ч болох юм. Карьер дээшлүүлэх хөтөлбөрүүд ч бас муугүй сонголт. Гэхдээ боловсроно гэдэг дээрхээс хавьгүй илүү зүйл. Бусдаас суралцах тал дээрээ гарамгай лидер бүсгүйчүүд салбартаа өөрөөсөө илүү туршлагатай хүмүүсийг сонгон авч тэдний үгийг тогтмол сонсох хэрэгтэй. Хувийн дасгалжуулагч, ментортой болсноор болзошгүй уналтуудаас сэргийлж, өөртөө байгаа давуу талуудыг зүлгэн өнгө оруулж, амжилтыг хурдасгах хөндлөнгийн хөшүүрэгтэй болж чадна. Мөн ингэх нь ганцаараа байхдаа бий болгож чадахгүй байсан “холбоо сүлбээ”-нүүдийг тогтооход тусалдаг юм. Хувийн ментортой болохын ашиг тусыг мэдэрсэн цагт эртхэн л түүнд хандах минь яав даа гэж хүртэл бодогдоно гээч.
Хувийн хэрэгцээгээ тэнцвэртэйгээр хангах
Олон лидер эмэгтэйчүүдэд өөрийн залуу насандаа хандаж “биеэ хайрлаж байгаач ээ” гэдэг гурван үгийг хэлэхийг хүсдэг. Энэ бол асар том зүйл. Эрүүл мэндийн ач холбогдлыг эртхэн ойлгосон бол тэд маш олон зүйлийг өөрөөр хийх байсан тухайгаа харамсан ярьцгаадаг билээ. Ухаалаг лидерүүд өөрсөддөө санаа тавьж, ар гэртээ тэнцвэрийг тогтоох нь үнэхээр чухал гэдгийг мэддэг. Эмэгтэйчүүд бид өөртөө жаахан л анхаарал халамж тавих болохоороо аминчхан, хувиа хичээсэн зан гаргаад байгаа юм шиг санагдаж хойшлуулдаг хүмүүс. Хэрвээ урт удаан настай амжилтыг бий болгоё гэж бодож байгаа бол оройтоогүй байгаа дээрээ амьдралаа сайн зохион байгуул.
Алсын хараа
Үүнийг бид эрчүүдэд л байдаг зүйл гэж буруу ойлгодог. Сайн лидер салбартаа эксперт байхаас гадна, аливааг цогцоор нь, томоор нь харж, өөрийн үүргийг өчүүхэн жижиг буланд нь биш, тэрхүү нүдэнд харагдаж буй том хүрээнд хамаатуулан бодох ёстой. Тэд өөрчлөлтийг эерэгээр хүлээн авч, бусдад өөрийн хийж байгаа өөрчлөлт бүрийг утга учиртай хэмээн ойлгуулах чадвартай байх ёстой юм. Энэ чадварыг илэрхийлэх ганц үг бол “алсын хараа”.
Алсын хараатай лидерүүд урдах замыг уртаар нь харж, хий хоосон мөрөөдлийг бодит зүйл болгож чадна гэсэн итгэлийг бусдад түгээн, урам зориг бэлэглэдэг байх учиртай. Бизнесийнхээ ирээдүйн дүр төрхийг өнгө будагтай нь хамт бусдын тархинд зураад, тийш нь хөтлөх эрч хүчтэй дуу хоолой байх нь лидерүүдийн хамгийн үнэ цэнэтэй шинж чанар!

Чи лидер мөн үү? Чи лидер болохыг хүсч байна уу? …

Эх сурвалж: Hulangoo.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.