Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ариун хаврын тахилга” этно балет энэ сарын 24, 25 нд тайзнаа
Нийгэм

“Ариун хаврын тахилга” этно балет энэ сарын 24, 25 нд тайзнаа

Урлаг Урлаг20/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
GOOdali9948144032015-04-09-08-12[www.urlag.mn]160609082015-04-20-09-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг 2015 оны 4-р сарын 24, 25-нд 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох гэж байна. Уг балетыг Улаанбаатар чуулга “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр Монголд анх удаа үндэсний хөгжимд найруулан, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан шинээр тавьж байгаа нь Монголын ардын хөгжмийн зэмсгийн уран сайхны илэрхийллийг нээж таниулсан, Монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг харуулж буй уран бүтээлийн томоохон эрэл хайгуул  юм.

   И.Ф.Стравинскийн Ариун хаврын тахилга балет нь 1913 онд Парист анх тоглосон үедээ маш их шүүмжлэлийг дагуулж, шуугиан тарьсан ч, хожим нь энэ бүтээл дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн, хөгжмийн цоо шинэ хэллэгтэй, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээлд тооцогдох болжээ.

   Уг балет “Газар шороогоо үнсэх нь”, “Агуу их тахилга” гэсэн хоёр үзэгдлээс бүрдэнэ. Найрал хөгжмийн “Эхлэл хэсэг” хаврын байгаль сэргэн аажмаар цэцэглэж буйг зурагладаг. Бүжиг, тоглоом наадам, зан үйлийн ёслолууд ээлжлэн улмаар үхэх тавилан оноогдсон бүсгүйн “Агуу их-ариун бүжиг”-ээр төгсөнө.  

   Ариун хаврын тахилга балетыг И.Стравинский 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони найралд зориулан анх бичсэн бол энэ удаад Улаанбаатар чуулгын 24 хүний бүрэлдэхүүнтэй “Хангарьд” үндэсний найрал хөгжим шинэ найруулгаар тоглож байгаа нь Монголын мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг илтгэн харуулах юм. Хөгжмийг Монголын чадварлаг залуу хөгжмийн зохиолч МУСТА Х.Алтангэрэл найруулж, бүжгийг МУСТА бүжиг дэглээч Д.Энхгэрэл дэглэж, МУ-ын УГЗ, удирдаач МУУГЗ Н.Туулайхүү “Хангарьд” үндэсний хөгжмийн найрлыг удирдан тоглуулна.

"Ариун хаврын тахилга" этно балетын уран бүтээлчид:

Найруулагч – Олег Юмов /ОХ-ны Буриад улсын төрийн шагналт/

Уран сайхны удирдагч – Р.Мөнхсайхан /МУСТА/

Хөгжмийн найруулга- хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл /МУСТА/ 

Бүжиг дэглээч – Д.Энхгэрэл /МУСТА/

Удирдаач  – Н.Туулайхүү /МУУГЗ/

Туслах найруулагч – П.Урнаа /МУСТА/

Хувцас, дизайн – Б.Баярцэцэг

Дизайнер – А.Дөлгөөн

Тайзны зураач – Д.Одгэрэл

Менежер – Л.Одгэрэл, Х.Болорбат

“Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал  

“Улаанбаатар” чуулгын бүжигчид 

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

16/07/2026

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026

Нишимүра Шёо: Монгол хүн бүрийг өдөр тутамдаа морь унаж, монгол гэрт амьдардаг гэж бодсон

16/07/2026

“Гэр номын сан” тав дахь жилдээ хүүхэд багачуудад үйлчилж байна

16/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.