Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 6. Сугар гараг. Өглөгт охин одтой, 7 улаан мэнгэтэй цагаан Морь өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Бүх талаараа таатай өдөр. Өндөр хөдөлмөрийн бүтээмж нь бүх ажилд ялангуяа анхаарал төвлөрөлтийг шаардах ажилд хэрэгтэй. Ашиг бүхий санал эсвэл санхүүгийн ашиг олж магадгүй. Эргэн тойрныхонтойгоо эсвэл ойр дотны хүмүүстэй харьцах харилцаа мөн амжилтанд хүрнэ. Таны авьяас ба чадварыг зохих ёсоор үнэлэх болно.
Үхэр (4/20-5/20)
Хамгийн таагүй өдөр. Үнэт зүйлсээ дахин үнэлэх, оюун ухаанаа цэнэглэхтэй холбоотойгоор өөрийн амьдралын хүч чадлаа зөв чиглүүлэх үе эхэлж байгаа нь тодорхой. Өнөөдөр аливааг хийх гэж хэт чармайн зүтгэхгүй, бас ямар ч тохиолдолд хэрүүл маргаанд хутгалдахгүй байх нь сайн. Учир нь үр дагавар нь маш харамсалтай байдлыг авчрах юм. Хүлээцтэй байхыг зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Өөдрөг өдөр. Хайр сэтгэл сансарын энергитэй холбогдох өдөр. Сүүлийн саруудад гаргасан зарим нэг хичээл зүтгэлийн үр дүнд мөнгө цаасны орлого гэнэт орж ирэх бололтой. Шинэ танилууд, аль эсвэл нөлөө бүхий хүмүүс таны амьдралд том нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Хариуцлагатай сайхан сэтгэлтэй байх нь таны бүх ажлуудад урам өгч, цаашид ихийг бүтээхэд нэмэр болох нь тодорхой. Бусдын нөлөөнд автана. Харин эерэг сөрөг аль нь болох нь тодорхой бус байна.
Мэлхий (6/22-7/22)
Хариуцлагатай байх өдөр. Өнөөдөр албан ажил танаас дээд зэргийн төвлөрөл, сахилга бат, зохион байгуулалтыг шаардаж байна. Ажлын чухал асуудлуудыг шийдвэрлэж, алдаа дутагдлаа зас. Эрэгтэй мэлхийн орднынхонд өөрийн хамтран ажиллагсдыг анхааралтай ажиглах, төлөвлөгөөгөө дахин эргэж харахыг одод зөвлөж байна. Эс бөгөөс тооцоололд гаргасан алдаа болон үл бүтэх бодол санаанууд тань гэнэтийн зардал, ноцтой асуудлуудыг араасаа дагуулна. Эмэгтэй мэлхийн орднынхон сонирхол татсан шинэ танилуудтай болно.
Арслан (7/23-8/22)
Өөрийн боломжийг ухаалгаар, зөв үнэлж сурах цаг болжээ. Өгөөмөр сэтгэл, шударга үнэнч зангийнхаа ачаар та өнөөдөр эсрэг хүйсний хүний сэтгэлийг татаж чадна. Найз нөхөдтэйгээ хамт цагийг өнгөрөөх буюу гэр бүлийн харилцааг бэхжүүлэхийг хичээ. Ганц бие арслангуудын хувьд сексийн холбоо тогтооход сайн өдөр.
Охин (8/23-9/22)
Өмнөх ажил хэргээ дуусгах, тодорхой хугацааны тайлан гаргаж дүн шинжилгээ хийхэд тохиромжтой үе ирлээ. Ойр дотны хүмүүстэйгээ харилцаж, тэдэнтэй цагийг өнгөрөөхөд сайн өдөр. Таны идэвх зүтгэлийг дээд удирдлага анзаарч, үнэлэх болно. Ганц бие охиныхонд ажил хэргийн түнш, эсвэл танилуудын хэн нэг нь хайр сэтгэлээ илэрхийлж магадгүй. Мөн хамт олны нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах, аялалаар явахад тааламжтай.
Жинлүүр (9/23-10/22)
Хямралын өдөр. Үйл явдлын өрнөл таныг бүх нийтийн эрх ашгийн төлөө буулт хийхийг шаардана. Хэлэлцээрийн ширээний ард суухад хүргэж болзошгүй. Ямар ч тохиолдолд дарга удирдагчтайгаа маргаж, зөрөлдсөний хэрэггүй, даруухан дуулгавартай албан хаагчийн дүрд тоглох нь танд өлзийтэй. Ажил хэргийн амжилтаас таны санхүүгийн болон матераллаг байдал тань шалтгаалах нь мэдээж. Хэрвээ та үүссэн бүх асуудлаа зохицуулж чадах юм бол таны нэр хүнд мэдэгдэхүйц өсөхийг од гарагс амлаж байна.
Хилэнц (10/23-11/21)
Ажилдаа идэвх зүтгэлтэй бай. Та тухайн ажлыг хариуцан авч чадсанаар төвөгтэй бизнесийн харилцаа таныг хөгжилтэй мэдрэмжтэй болгоно. Бусдын санаачилсан ажил таны сонирхлыг татах бөгөөд энэ санаа нь танд танил санагдаж магадгүй. Олон хүндрэлтэй асуудлууд таныг хүлээж байна. Магадгүй долоо хоногийн эцсээр сульдаж ядрах мэдрэмж төрнө. Сэтгэл санаа тавгүйтэх учир биеэ барь. Өнөөдөр туссан өвчин хөнгөн байна. Өвчнөө хойшлуулсны хэрэггүй. Шүдэндээ онцгой анхаараарай.
Нум (11/22-12/21)
Өнөөдөр ажил мэргэжлийн салбарт хүндрэл бэрхшээл тулгарах бололтой. Учир нь таны зүгээс гаргах үйл хөдлөл эргээд таны эсрэг харж зогсох аюултай тул энэ хэцүү өдөр амин чухал асуудлаар аливаа шийдвэрийг гаргахгүй байх зарчмыг баримтлаарай. Эс бөгөөс ажил хэргийн хамтрагчтай харилцах харилцааг үгүй хийх эрсдэлтэй тулгарна. Өдрийн турш гэр орон болон албан ажлын хооронд гуйж үүссэн асуудлуудын учрыг олж зохицуулахыг хичээнэ. Энэ их ачаалал нь таны эруүл мэндэд сөргөөр нөлөөлөх бололтой.
Матар (12/22-1/19)
Энэ өдөр бүхэлдээ таатай уур амьсгалтай байна. Таны амьдралын идэвхтэй цикл тань мэдрэмж, дур булаам, аура байна. Бүтээлч хүмүүсийн авьяас билэг нь ундран гарах мөн бодож төлөвлөж байсан зүйлүүдийн ихэнх нь биеллээ олно. Өдрийн эхний хагаст хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах болно. Өнөөдөр томоохон завсарлага авч магадгүй. Ажлын дараа гэр лүүгээ яар, ганцаараа гадуур зугаалах хэрэггүй.
Хумх (1/20-2/18)
Хүнд өдөр, амьдралын эрч хүч доод түвшинд байна. Ганцаар нам гүм орчинд байж тайвшир гэж одод зөвлөжээ. Ажил дээрээ чин сэтгэлээсээ хичээж, хөдөлмөрлө. Хойш тавьсан, хуримтлагдсан ажлаа хийхээр ханцуй шамлан ор. Найз нөхдийн тусламжид найдах хэрэггүй, зөвхөн өөртөө л найд.
Загас (2/19-3/20)
Зөрчилдөөнтэй, хоёрдмол шинжтэй өдөр. Ойр дотны хүмүүсийн хэн нэгэнтэй хэрүүл маргаан үүсгэж мэдэх тул анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Энэ өдөр найз нөхөдтэй уулзах уулзалтыг төлөвлөхгүй байж, хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдах шаардлагагүй. Өдрийн хоёрдугаар хагасыг гэр орон, гэр бүл, үр хүүхдүүддээ зориулаарай. Маш тансаг оройн зоог бэлтгэж, гэр бүлийн хүрээнд бяцхан баярыг зохион байгуулаарай.