Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Репат холбооноос зохион байгуулсан “Ажлын байрны нээлттэй уулзалт” амжилттай болж өндөрлөлөө
Нийгэм

Репат холбооноос зохион байгуулсан “Ажлын байрны нээлттэй уулзалт” амжилттай болж өндөрлөлөө

Урлаг Урлаг27/04/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10930072_1572499309681011_836703019220556894_n_[800x600]3083658782015042704503288135292015-04-27-13-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гадны улс орнуудад ажиллаж, амьдарч, сурч байсан монгол залуусын Репат холбооноос 2015 оны 4 дүгээр сар 22-ны өдөр “Ажлын байрны нээлттэй уулзалт”-ыг маш өргөн цар хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад 200-иад гадаад, дотоодод төгсөгч оюутан залуус болон МCS групп, Хаан банк, Голомт банк, Ариг банк, UDP, ZTE, Таван богд групп, Жуулчин тоур, Maкс групп, KPMG, Z24, Double check, Unimedia, Соёл төв, Клоун ах, Модерн капитал вист зэрэг 20 томоохон компаниуд болон Цэцээ гүн дээд сургуулийн хүний нөөцийн албаныхан багаараа ирж оролцсон юм.  

Үйл ажиллагаанд уран нугараач Цэнгэлэнгийн үзүүлбэр, халуун виногоор эхэлж, оролцогч компаниудын танилцуулга, хөгжөөнт тоглоомоор үргэлжлэн, халуун дулаан уур амьсгал дундах ажлын байрны босоо уулзалт болж, Universe best songs тэмцээний оролцогч Мягмаржав ая дуугаа өргөлөө.

Мөн оролцогч компаниуд болон зохион байгууллагчдын зүгээс азтай оролцогчдыг шалгаруулан өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болон гарын бэлгээр азтангуудаа шагнав. Цэцээ гүн дээд сургуулиас Монголын хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн бодлогын талаарх судалгаа, илтгэлийг сонирхуулсан нь зочдод ихээхэн таалагдсан юм. Монголын Үндэсний брэнд болох Клоун ах шоколадны компани бүтээгдэхүүний амталгаат талбарыг ажиллуулж, энэ үеэр кареер зөвлөхүүд залууст ажлын байр, кареер төлөвлөлттэй холбоотой зөвлөгөөг өгч ажилласан.

Уулзалт босоо чөлөөт хэв маягтайгаар зохион байгуулагдсан нь залууст өөрийгөө хөдөлмөрийн зах зээлд таниулах, өөрсдийн сонирхсон компаниудын хүний нөөцийн албаны менежер, мэргэжилтнүүдтэй шууд харилцан, мэдээ мэдээлэл авч нөгөө талаар компаниудад өөрсдийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, нээлттэй ажлын байрны талаарх  мэдээ мэдээллийг биечлэн хүргэх болон зорилтот бүлэг бүхий ажиллах боловсон хүчинтэй нүүр тулан уулзаж танилцах боломж нээгдсэн билээ.

Энэхүү үйл ажиллгагаа нь Монголын хүний нөөцийн салбарт шинэ соёлыг оруулж ирсэнээрээ онцлогтой боллоо. Уулзалтыг “Репат Монгол” холбооноос санаачлан зохион байгуулж, TV8 телевиз, Монгол HD телевиз, Royal HD телевиз, Seven телевиз, UBS телевиз, TV10 телевиз, C1 телевиз, Малчин телевизүүд болон MGL медиа групп, Монголын сайтуудын холбоо, MIXX сэтгүүл, UB Post сонин хэвлэлийн ивээн тэтгэгчээр, Light house ресторан дэмжигч байгууллагаар хамтран ажилласан юм. 

Уулзалтын ач холбогдол нь гадаадад ажиллаж, амьдарч, суралцсан монгол залуусыг эх орондоо эргэн ирж, сурсан мэдсэн мэдлэг чадвараараа улс орондоо өөрийн хувь нэмрээ оруулах, гадаад дотоодод сурч төгссөн монгол залуусаа ажлын байраар хангах, томоохон ажил олгогчдын үйл ажиллагааг танилцуулах, тэдэнтэй харилцаа холбоо үүсгэх, ажлын байран дээр өөрийгөө үнэлүүлэхэд туслах зорилгоор явагдсан бөгөөд эдийн засгийн хямралтай үед болсон ашгийн бус буюу зардалгүйгээр байгууллага, хувь хүмүүсийн хамтын ажиллагаанд тулгуурлан зохион байгуулсанаараа онцлог болж өндөрлөлөө.

www.urlag.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026

“Married at First Sight” реалити шоу бүх дугаараа платформоосоо устгажээ

22/05/2026

Жүжигчин  И Да Хэ, дуучин SE7EN нар анхны хүүхдээ хүлээж буйгаа зарлалаа

22/05/2026

Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюунаар бүтээсэн байжээ

22/05/2026

BTS-ийн Suga 12 км-ийн марафонд оролцож, оролцогчдын шилдэг таван хувьд багтжээ

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.