Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Төрийн ордонд “Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” болно
Нийгэм

Төрийн ордонд “Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” болно

Урлаг Урлаг28/04/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11198403_870388233027368_717380980_n877645596201504272350216735692015-04-28-07-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Интернэтийн хөгжилд суурилсан фэйсбүүк, твиттер зэрэг сошиал медиаг дагалдан хүн бүр мэдээлэгч болж, дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа элдэв үйл явдлыг иргэд гар утсаараа дамжуулан бусдад түгээх боломж бодитой бүрдлээ.

Үүнийг дагалдан цахим орчин дахь хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны зорилго, үүрэг чиглэлийг өмнөхөөс арай өөр “өнгө төрхөөр” ойлгох шаардлага нийгмийн өмнө тулгарчээ. 5 сарын 3-ны өдөр тохиох “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг угтан Монголын Сайтын Холбооноос томоохон арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулж байна.

Эдгээр арга хэмжээнүүдийн нэг бол 5 сарын 01-ний өдөр 08:00-17:00 цагийн хооронд Төрийн ордны Их танхимд болох “Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” юм. Тус форумын Санаачлагчаар Монголын Сайтын Холбоо, ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл ажиллаж байна. Мөн Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Яам, Мэдээлэл Технологи, Шуудан, Харилцаа Холбооны газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, ШӨХТГ, Оюуны өмчийн газар, Үндэсний Дата төв зэрэг төрийн байгууллагууд хамтран зохион байгуулахад оролцож байна. Үүний зэрэгцээ “Глоб Интернэшнл Төв”, “Монголын Хэвлэлийн Хүрээлэн”, “Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл”, “Монголын Орчуулагчдын Эвлэл”, “Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо”, “Монголын Телевизүүдийн Холбоо”, “Монголын Өдөр Тутмын Сонины Холбоо”, “Медиа Порт” кабелийн телевизүүдийн консерциум” болон салбарын бусад ТББ-уудын удирдлага, мэргэжилтнүүд Цахим сэтгүүл зүйн анхдугаар форумд оролцох юм.

Форумд оролцогч талууд Цахим сэтгүүл зүйн асуудлаар өөр хоорондоо байр сууриа илэрхийлэн, мэдлэг мэдээллээ солилцож, санал бодлоо хуваалцан, форумын төгсгөлд энэ салбарын асуудлуудын хүрээнд тодорхой ойлголцолд хүрч “Улаанбаатарын цахим тунхаг” –ыг батлан гаргахаар болжээ.

Цахим сэтгүүлзүйн тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлэх хүсэлтэй хэн бүхэнд тус форумын үйл ажиллагаа нээлттэй бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс дөрөвдүгээр сарын 30-аас өмнө МОСАХ-ны ажлын албаны 315090, 88087155, 99222222 тоот утсанд хандаж овог, нэр, регистрийн дугаараа бүртгүүлэн, өөрийн биеэр очиж мандатаа хүлээн авч оролцох боломжтой юм.

Дашрамд дурьдахад МОСАХ-ноос форумд оролцогч бүрт гарын бэлэг, дурсгалын зүйлс гардуулах юм байна

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026
Нийгэм Урлаг

Т.Бат-Оргил: Сэтгүүлчдэд хандсан ил захидал

19/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink”-ийн Rosé оны шилдэг дуучин шалгаруулах санал хураалтад тэргүүлжээ

21/10/2026

Египетээс Рамсес II фараоны аварга хөшөөний үлдэгдлүүд олджээ

21/10/2026

Беллоттогийн урьд өмнө нийтэд дэлгэгдээгүй зургийг дуудлагаар худалдаална

21/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

21/10/2026

З.Баянзул: Барилгын ажлыг хойшлуулж болох ч хүүхдийн нас хэзээ ч хойшлохгүй, хүүхдийн нас хүлээхгүй

21/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.