Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Циркийн үндсэн таван төрлийн танилцуулга
Нийгэм

Циркийн үндсэн таван төрлийн танилцуулга

Урлаг Урлаг30/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
53493676482015-04-30-08-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Тавдугаар сарын 1-нээс Төмөр замын дуу бүжгийн чуулгын тайзнаа тоглох “Алим” хөтөлбөр хүүхэд багачуудад циркийн урлагийн үндсэн таван төрлийг танилцуулахын зэрэгцээ эх дэлхийгээ аварч хамгаалах, хамтдаа нэгэн зорилгын төлөө тэмцэж, амжилтад хүрч болдгийг харуулах юм. “Бяцхан Моцарт” ТББ-ын санаачлагаар хүүхдийн урлагийн болон экологийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой энэ хөтөлбөрийг ХБК-ийн Циркийн тэнхмийн эрхлэгч, найруулагч Ю.Гэрэлбаатар найруулж байгаа юм. Ингээд уншигчдадаа циркийн урлагийн үндсэн таван төрлийг танилцуулъя. 

    Акробат нь өлмий дээр явагч, дээш авирагч гэсэн утгатай грек үг юм. Циркийн энэ төрөл хүний биеийг өв тэгш хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Дотроо 32 дэд төрлүүдтэй,  үүнд үсрэлттэй, банзтай, хөлөөр наадагч, батуттай үсрэлт, морьтой, агаарын г.м. Акробат нь маш эртний түүхтэй бөгөөд сийлбэр, уран зурагт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 

   Гимнастик гэдэг нь дасгал хийх гэсэн грек үгнээс гаралтай. Циркийн гимнастик нь зориулалтын хэрэгсэл, арга техник ашиглан хүний биеийн гоо сайхныг уран сайхны аргаар харуулахад оршино. Энэхүү төрөл нь хэрэгслэл, арга техникээсээ хамааран 20 гаруй дэд төрлүүдтэй. Жонглёр нь овсгоотой хөдөлгөөнтэй, бусдыг баясгагч гэсэн утгатай франц үг. Циркийн үндсэн төрлүүдийн нэг. Жонглёрдох гэдэг нь тодорхой ритмээр циркийн тусгай хэрэгслэлүүдийг дээш шидэн эргүүлж барьж авахыг хэлнэ. Зургаан дэд төрөлтэй: ганцаарчилсан, хамтлагийн, морьтой, антипод, дээстэй, г.м. 

  Тэнцвэр буюу Эквилибр гэдэг нь тэнцвэрт байдал гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Энэ нь тогтоворгүй гадаргуу дээр, төрөл бүрийн хэрэгслээр тоглолт хийж тэнцвэрт байдлаа хадгалах чадварыг хэлнэ. Бидний мэддэгээр нугаралт бол тэнцвэрийн нэг төрөл бөгөөд Дорнын улсад ихээхэн түгсэн.Чанга утас  буюу Канат нь тэнцвэрийн нэг төрөл буюу хэрэгсэл. Чанга утас дээр акробат, жонглёр, гимнастикийн элементүүдийг хийж тоглолт хийдэг.

ТОГЛОЛТЫН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 88054552, 86061133

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.