Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 1. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 13. Сугар гараг. Тугчин одтой, 9 улаан мэнгэтэй улаагчин Үхэр өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 5 цаг 51 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Шинэ мэдлэгийг эзэмших мэдээлэл сонсох, зорилго чиглэлтэй үйл ажилд сайн өдөр. Хэрвээ энэ ордныхон нь янз бүрийн төрөлд төлөвлөгөөтэй дараалалтай хандаж чадвал амжилт гаргана. Үзэл санаандаа тогтворгүй, хөдөлгөөнтэй байж болохгүй. Өвчтэй хонинуудад эмчилгээний массаж ба усан эмчилгээ хэрэгтэй.
Үхэр (4/20-5/20)
Холимог өдөр. Энэ өдөр ялангуяа эсрэг хүйсний хүнтэй харилцах харилцаанд хамгийн нандин хүсэл мөрөөдөл тань биелж мэднэ. Харин ажил хэргийн уулзалтууд нь хүсэн хүлээж байгаа үр дүнг авчрахгүй учраас өөрийнхөө сэтгэл санааны байдлыг муутгахгүйн тулд тэднийг ирэх долоо хоногийн. т шилжүүлэх нь дээр. Том хэмжээний төлөвлөгөөг зохиох, шинэ ажил хэргүүдийг эхлүүлэхэд зохимжгүй байх ба харин гэр орны ажлаа хийх нь дээр байна.
Хамтатгах (5/21-6/21)
Аюул осолтой тулгарч болох сөрөг өдөр. Өнгөрсөн сарын асуудлууд дахин сөхөгдөн гарч ирэх бололтой. Энэ нь ноён нуруу, хатуу чангыг шалгасан сорилт болно. Сэргэлэн зан, болгоомжлол, хүлээцтэй байх, эрх ашгаа хамгаалах зэрэг нь амжилт гаргахын эх үндэс байх болно.
Мэлхий (6/22-7/22)
Амьдралын эрч хүч, хичээл зүтгэл буурах өдөр. Өглөөнөөс эхлэн бие эвгүйрхэж ужиг хууч өвчин хөдөлж магадгүй. Та юу болоод байгааг тайлбарлаж үл чадах түгшүүрт автана. Үдээс хойших цагийг бие сэтгэлээ эмчилж, гэгээрүүлэх ариусахад зориул. Орой зугаалахад тааламжтай.
Арслан (7/23-8/22)
Орлогын шинэ үүсвэр хайхад таатай өдөр. Магадгүй таны нэр хүнд өнөөдөр мэдэгдэхүйц бэхжиж магадгүй. Гай барцад таниас холуур тойрно. Нууц дайсан чинь таньд хөлөөрөө дэгээ тавьж магадгүй гэвч өөрөө таагүй байдалд орно. Өнгөрсөн замаа үнэлж цэгнэн ухаарах боломж олдоно. Тийм ч муу биш өдрийн таагүй зүйл нь ойр тойрны хүнтэйгээ хэрэлдэх болно.
Охин (8/23-9/22)
Бусадтайгаа харилцан ярилцаж, тогтвортой байх өдөр. Шийдэмгий хүмүүсийг итгүүлэх, урьдчилан харах чанар нь өдрийн сөрөг байдлыг сулруулна. Өнөөдөр амлалт өгөх, ашиггүй ярианаас татгалзаж, бичиг баримттай ажиллахаас зайлсхий. Худалдаа наймаа болон үл хөдлөхийн худалдаа хийх хэрэггүй. Хувь хүн эсвэл хамтрагчтайгаа хамт өнгөрөөх хэрэгтэй. Зөрчилдөөнтэй байдлыг үгүйсгэхгүй энэ нь тааварлашгүй үр дүнд хүргэнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Аливаа хуваарилалт, төлөвлөгөө гаргахад сайн. Ажил хэргийн түншүүдтэй чухал асуудлаа шийдэж чадах бололтой. Энэ нь таны цаашдын ажил хэрэгт эерэг үзүүлэлтийг авчирна. Урьд өдрүүдийн муу үр дагаврыг үл анзааран сэтгэл санаа өөдрөг, сэргэлэн цовоо байх болно. Эрч хүчээр дүүрэн байх тул бүх ажил хэргээ амжилттайгаар дуусгаж чадна. Хуучин найз нөхөд, түнштэйгээ дахин уулзалдах магадлал өндөр байна. Эсрэг хүйстэнтэй харилцах харилцаа танд эмчилгээний үр дүнг үзүүлэх юм байна. Энэхүү боломжийг ашиглан үе үе тэдэнтэй болзож байх нь таатай.
Хилэнц (10/23-11/21)
Харилцаа холбоо дээр таатай өдөр. Идэвхтэй чармайлттай мөн ажилч байдал тань хамтрагч нарт тань бишрэх болно. Магадгүй шинэ ажилд санал тавих эсвэл туслалцаа үзүүлнэ. Эргэлдсэний хэрэггүй, ойрын хугацаанд амьдрал тань тодорхой хэмжээний өөрчлөлт бий болно. Алсын төлөв тань таатай байх хэдий ч хамтрагч нартайгаа болгоомжтой ханд. Нууцлагдмал дайсан эсвэл таагүй хүмүүс тань идэвхтэй хөдлөх болно.
Нум (11/22-12/21)
Ажил хэргийг бүтээхийн тулд, бас танд ашигтай байдлыг хангахын тулд заримдаа ухамсаргүй үйлдлийг гаргаж болдгийг бүү мартаарай. Магадгүй яг өнөөдөр тийм асуудлуудын нэгийг шийдэх шаардлага танд тулгарч мэднэ. Ямар ч тохиолдолд дарга удирдлагатайгаа санал зөрөлдөөнтэй байдлыг үүсгэхгүй байх хэрэгтэй ба өөрийгөө даруухан захирагдагч мэтээр харуулах нь хамаагүй дээр байх болно. Ажил мэргэжлийн хүрээнд гаргах амжилт ололт нь цалин пүнлүүнд нөлөөлж түүнийг хэд хэдэн үзүүлэлтээр өсгөх бөгөөд үүнийг бий болгох эсэх нь зөвхөн танаас л шалтгаалах ба хаа нэгтэйгээс ирэх тусламж дэмжлэгэнд найдах хэрэггүйг зөвлөж байна.
Матар (12/22-1/19)
Ачаалалтай өдөр. Өдөр тутмын хэвшмэл ажил хэргийг харж, үүссэн асуудлуудад өөр өнцгөөр хандах шаардлага тулгаран хүч тамир ихээр шаардах өдөр. Таныг сорих турших, шалгах үе дуусаагүй байгааг од гарагс анхааруулж байна. Өөрийн түнш, холбоотон гэж үздэггүй байсан хүмүүсээс хэн нэгэн таныг ойлгож дэмжин туслах бололтой. Үдээс хойшхи цагийг болж өгвөл гэртээ бүү өнгөрүүлээрэй. Цэвэр агаарт зугаалж, сэтгэл санаагаа ариусган алжаал ядаргаагаа тайлах боломж гарвал түүнийг бүү алдаарай.
Хумх (1/20-2/18)
Хувийн болон олон нийтийн амьдралд өөрчлөлт авч ирэх, бусадтай харилцахад таатай өдөр. Та өөрийн холбоотон биш хүмүүсээс тусламж, дэмжлэг авна. Ажилдаа ердийнхөөс илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Үүний дүнд эерэг үр дүн гарч, ашиг ч олно. Этгээд үйлдэл, ямар ч ажилд баригдмал бус хандах хандлагын ачаар энэ өдөр мартагдашгүй сайхан дурсамж болон үлдэнэ.
Загас (2/19-3/20)
Маргаан зөрөлдөөнтэй, таагүй өдөр. Хамтран ажиллагсадтай харилцах харилцаанд үл ойлголцол төрөх магадлалтай. Байнга таны дэргэд дагалдах онцгой таагүй байдалд бэлэн бай. Ойр дотны хүмүүстэй харилцах харилцаанд гарах хүндрэлтэй байдлыг даван туулах хэрэг гарна. Асуудлуудыг маргааш гэж хойш тавихын хэрэггүй. Хэрвээ, та төрөлхийн овсгоо самбай, хэрсүү чанараа ашиглаж чадвал маргаантай асуудлууд болон гэрээ хэлцэл, яриа хөөрөөг ирэх долоо хоногийн дунд үед амжилттай шийдвэрлэж чадах болно.