Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 2. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 14. Санчир гараг. Тэргүүн дагуул одтой, 8 цагаан мэнгэтэй шар Бар өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлагаСэрэхүй. Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хүмүүсийг цуглуулах, тэмцээн уралдаан зохион байгуулахад сайн өдөр. Сайн санаа болон шударга ёсны үзэл санаагаар удирдлага болгосон хонинууд ойр тойрондоо санал нэгтнүүдээ цуглуулж нэгтгэж чадна. Гэвч тэдгээр нь үнэхээр будилж будилсан улсуудыг дагуулж мэдэх аюул байна. Эсрэг хүйсний төлөөлөл нь романтик, зөөлөн сайхан сэтгэлтэй хонинуудад удаанаар холбогдох болно.
Үхэр (4/20-5/20)
Тогтворгүй өдөр. Онгирч хөөрөх, гуньж гутрах зэргээр сэтгэл хөдлөлийн байдал тогтворгүй байх өдөр. Эргэн тойрныхонтой харилцах харилцаанд хүйтэн хөндий, хардаж сэрдэх байдал нэмэгдэнэ. Хувийн амьдралын тань нууц руу халдаж байгаа болон эрх чөлөөтэй хөдлөхөд саад болж байгаа мэт танд санагдана. Гэр бүлийн гүшүүдээ дайсан болгож харна. Энэ өдөр ганцаараа байхыг зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Эр зориг шаардсан өдөр. Өнгөрсөн өдрүүдийн таатай бус үйл явдлууд сэтгэл санаанд хүчтэй нөлөөлнө. Сэтгэл хөдлөлөө хянаж, тайван байдлаа хадгал. Биеийн тамирын хөнгөн дасгал хийх, усан эмчилгээнд орох шаардлагатай. Настай ихэрийнхэн өөрийн хэмжээнд таарч тохирсон биеийн дасгал хийх нь ашигтай.
Мэлхий (6/22-7/22)
Амралт бас шинэ эрч хүч шаардлагатай өдөр. Сүм хийдэд очих цаг гарга. Юуны тулд оршин байгаа тухайгаа эргэцүүлэн бод. Өөртөө шүүмжлэлтэй хандах болон наминчлах нь танд хэрэгтэй. Ганцаараа байхыг хүсэх ба энэ нь танд их хэрэгтэй байх болно. Хүлээцтэй байх нь танд тустай.
Арслан (7/23-8/22)
Бага зүйлд шунах хэрэггүй. Өөрийн үзэл баримтлал дээрээ бат бөх зогсож шийдвэртэй бай. Амьдралын эрч хүч өндөр байгаа учир ямар ч ажлыг төвөггүй гүйцэтгэж чадна. Өөрийгөө шинэчилж бай. Өнөөдөр хамгийн ойрын хүмүүстэйгээ харьцах харилцааг ил тод болгохоос зайлсхий.
Охин (8/23-9/22)
Бусадтайгаа харилцан ярилцаж, тогтвортой байх өдөр. Шийдэмгий хүмүүсийг итгүүлэх, урьдчилан харах чанар нь өдрийн сөрөг байдлыг сулруулна. Өнөөдөр амлалт өгөх, ашиггүй ярианаас татгалзаж, бичиг баримттай ажиллахаас зайлсхий. Худалдаа наймаа болон үл хөдлөхийн худалдаа хийх хэрэггүй. Хувь хүн эсвэл хамтрагчтайгаа хамт өнгөрөөх хэрэгтэй. Зөрчилдөөнтэй байдлыг үгүйсгэхгүй энэ нь тааварлашгүй үр дүнд хүргэнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Аливаа хуваарилалт, төлөвлөгөө гаргахад сайн. Ажил хэргийн түншүүдтэй чухал асуудлаа шийдэж чадах бололтой. Энэ нь таны цаашдын ажил хэрэгт эерэг үзүүлэлтийг авчирна. Урьд өдрүүдийн муу үр дагаврыг үл анзааран сэтгэл санаа өөдрөг, сэргэлэн цовоо байх болно. Эрч хүчээр дүүрэн байх тул бүх ажил хэргээ амжилттайгаар дуусгаж чадна. Хуучин найз нөхөд, түнштэйгээ дахин уулзалдах магадлал өндөр байна. Эсрэг хүйстэнтэй харилцах харилцаа танд эмчилгээний үр дүнг үзүүлэх юм байна. Энэхүү боломжийг ашиглан үе үе тэдэнтэй болзож байх нь таатай.
Хилэнц (10/23-11/21)
Харилцаа холбоо дээр таатай өдөр. Идэвхтэй чармайлттай мөн ажилч байдал тань хамтрагч нарт тань бишрэх болно. Магадгүй шинэ ажилд санал тавих эсвэл туслалцаа үзүүлнэ. Эргэлдсэний хэрэггүй, ойрын хугацаанд амьдрал тань тодорхой хэмжээний өөрчлөлт бий болно. Алсын төлөв тань таатай байх хэдий ч хамтрагч нартайгаа болгоомжтой ханд. Нууцлагдмал дайсан эсвэл таагүй хүмүүс тань идэвхтэй хөдлөх болно.
Нум (11/22-12/21)
Ажил хэргийг бүтээхийн тулд, бас танд ашигтай байдлыг хангахын тулд заримдаа ухамсаргүй үйлдлийг гаргаж болдгийг бүү мартаарай. Магадгүй яг өнөөдөр тийм асуудлуудын нэгийг шийдэх шаардлага танд тулгарч мэднэ. Ямар ч тохиолдолд дарга удирдлагатайгаа санал зөрөлдөөнтэй байдлыг үүсгэхгүй байх хэрэгтэй ба өөрийгөө даруухан захирагдагч мэтээр харуулах нь хамаагүй дээр байх болно. Ажил мэргэжлийн хүрээнд гаргах амжилт ололт нь цалин пүнлүүнд нөлөөлж түүнийг хэд хэдэн үзүүлэлтээр өсгөх бөгөөд үүнийг бий болгох эсэх нь зөвхөн танаас л шалтгаалах ба хаа нэгтэйгээс ирэх тусламж дэмжлэгэнд найдах хэрэггүйг зөвлөж байна.
Матар (12/22-1/19)
Ачаалалтай өдөр. Өдөр тутмын хэвшмэл ажил хэргийг харж, үүссэн асуудлуудад өөр өнцгөөр хандах шаардлага тулгаран хүч тамир ихээр шаардах өдөр. Таныг сорих турших, шалгах үе дуусаагүй байгааг од гарагс анхааруулж байна. Өөрийн түнш, холбоотон гэж үздэггүй байсан хүмүүсээс хэн нэгэн таныг ойлгож дэмжин туслах бололтой. Үдээс хойшхи цагийг болж өгвөл гэртээ бүү өнгөрүүлээрэй. Цэвэр агаарт зугаалж, сэтгэл санаагаа ариусган алжаал ядаргаагаа тайлах боломж гарвал түүнийг бүү алдаарай.
Хумх (1/20-2/18)
Хувийн болон олон нийтийн амьдралд өөрчлөлт авч ирэх, бусадтай харилцахад таатай өдөр. Та өөрийн холбоотон биш хүмүүсээс тусламж, дэмжлэг авна. Ажилдаа ердийнхөөс илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Үүний дүнд эерэг үр дүн гарч, ашиг ч олно. Этгээд үйлдэл, ямар ч ажилд баригдмал бус хандах хандлагын ачаар энэ өдөр мартагдашгүй сайхан дурсамж болон үлдэнэ.
Загас (2/19-3/20)
Маргаан зөрөлдөөнтэй, таагүй өдөр. Хамтран ажиллагсадтай харилцах харилцаанд үл ойлголцол төрөх магадлалтай. Байнга таны дэргэд дагалдах онцгой таагүй байдалд бэлэн бай. Ойр дотны хүмүүстэй харилцах харилцаанд гарах хүндрэлтэй байдлыг даван туулах хэрэг гарна. Асуудлуудыг маргааш гэж хойш тавихын хэрэггүй. Хэрвээ, та төрөлхийн овсгоо самбай, хэрсүү чанараа ашиглаж чадвал маргаантай асуудлууд болон гэрээ хэлцэл, яриа хөөрөөг ирэх долоо хоногийн дунд үед амжилттай шийдвэрлэж чадах болно.