Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгээр энэ сарын нээлтээ хийнэ
Нийгэм

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгээр энэ сарын нээлтээ хийнэ

Урлаг Урлаг02/05/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ugui36825276201505020309_(1)6391957492015-05-02-11-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын драмын эрдмийн театр тавдугаар сарын үзвэрийн нээлт Төрийн Соёрхолт, АУЗ Б.Лхагвасүрэн “ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР” уянгын драмын жүжгээр эхлэх нь ээ.

Б.Лхагвасүрэн “Үгүйлэгдсэн хайр” жүжиг нь цаг мөч элэгдэх тусам хүний тухай, хүн хүнээ үгүйлэх, хайрлах , энэрэх сэтгэл хомсдож байгаа тухай өгүүлсэн, үзэгчид оюун ухаандаа хүний сэтгэл, энэрэл хайрын тухай эргэцүүлэн бодохуйц ухаарал хайрлаж, сургамж хайрлахаар онцгой ач холбогдолтой бүтээл юм.

Энэхүү жүжгийг найруулагч Э.Санчигдан, зураач Б.Төмөрхуяг/СТА/,хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг/УГЗ/ нар театрын тайзнаа анх 1988 онд тавьж байсан түүхтэй.

Залуу халуун насандаа УДЭТеатрын тайзнаа бүтээлээ туурвиж хүний тухай, хүн хүнээ үгүйлэх хайрлах сэтгэлийн тухай үзэгч олонтойгоо хүүрнэж байсан Э.Санчигдан найруулагчийн найруулсан энэ жүжгийг түүний анд Ч.Найдандорж, зураач Б.Төмөрхуягийн хүү Т. Аянга нар орчин цагт сэргээн тавьж, түүхт Ялалтын 70 жилийн ойн баярын өдөртэй зэрэгцэн нээлтээ хийн,үзэгч олондоо бэлэг барьж байна.

Дүрүүдэд: Ардын жүжигчин С.Сарантуяа, СТА Л.Дэмидбаатар, СТА Г.Амгаланбаатар, СТА ББолормаа, СТА Б.Нармандах, СТА.Д.Баттөмөр, СТА Ц.Цэрэнболд, СТА Г.Отгонцэцэг, залуу жүжигчин Б.Золжаргал, Г.Алтангэрэл,Б.Одгэрэл, Б.Одончимэг, Б.Эрдэнэбаяр, М.Мөнхчимэг, Б.Баяржавхлан нар оролцон тоглоно.

Тоглолт  тавдугаар сарын 8, 9, 10, 13, 14, 16, 24-нд 19:00 цагт УДЭТеатрын тайзнаа тавигдана. 

Илүү дэлгэрэнгүй‬ мэдээллийг 70128999, 99199794, 99026929 дугаараас авах боломжтой бөгөөд тасалбарыг 1900-1617 үнэгүй хүргэнэ. 

Оюунлаг үзэгчидээ Улсын Драмын Эрдмийн Театрт морилон саатахыг урьж байна. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эд Шираны АНУ-д хийх хоёр тоглолтыг шуурганы улмаас цуцалжээ

28/09/2026

Николь Шерзингер хөлөн дээрээ буцалсан ус асгаж, түлэгджээ

28/09/2026

Тейлор Свифт MTV VMAs-ын түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч боллоо

28/09/2026

Мадонна 23 жилийн дараа “MTV Video Music Awards” (VMAs)-ын тайзнаа эргэн ирж, долоон шагнал хүртлээ

28/09/2026

“BigBang” хамтлаг 20 жилийн ойгоо дэлхийн аялан тоглолтоор тэмдэглэж байна

28/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.