Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хар сувдны нууц” тайлагдлаа & фото
Уртын дуу

“Хар сувдны нууц” тайлагдлаа & фото

Урлаг Урлаг02/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM4138_[800x600]3645841362015050203587366678382015-05-02-12-14[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан "Хар Сувдны Нууц" өчигдөр тайлагдлаа. Тус киноны нээлт Өргөө 16:30 цагт, Тэнгис 20:30 цагт нээлтээ хийж үзэгчдийн хүртээл боллоо. 

Киноны зураг авалтыг хамгийн эхэнд онцлох хэрэгтэй байх. Вьетнам улсад киноны ихэнхи үйл явдал өрнөдөг бөгөөд байгальд зураг авалтаа хийсэн нь киноны өнгийг илүүтэй тодотгож өгчээ. Мөн зохиолын хувьд авууштай болж чадсан нь үзэгч, зочдод ихэд таалагдав. 

Урьд өмнө нь инээдмийн кинонд сөхөгдөж байгаагүй сэдэв байсан бөгөөд монголынхоо үнэт өвийг хадгалан хайрлах хэрэгтэй гэдгийг инээдмийн жанраар товойлгон гарахад жүжигчид чадварлаг тоглосон нь танхим дүүрэн алга ташилт илтгэж өглөө. 

Өдөр болгон төрөн гарч буй кинонууд өөр өөрсдийн гэсэн өнгө аястай хийгдэж байгаа нь мэдээж. Миний хувьд кино болгоныг үзэж, шинэлэг өнгийг хайхыг эрмэлздэг үзэгчийн нэг харин энэ удаад инээдмийн жанрт шинэ салхи оруулсан нь ихэд таалагдсаныг нуугаад яахав. 

Монголын түүхийн үнэт олдвор Вьетнамд олдож түүнийг эх орондоо авчирах нууц захиалга авсан дөрвөн хулгайч тус улсыг нууц ноёнтны тушаалаар зорино. Үзэсгэлэнт үнэг Цоомоо, бүтэлгүй мухар Ганбаа, дүлий Чинбаа, генерал Батаа нар хар сувдыг хулгайлах ажлаа өрсөлдөөн дунд эхлүүлдэг юм. Цаашаа хэрхэхийг та кино театрыг зорин үзсэнээр сувдны учигийг тайлна. 

Энэхүү киноны найруулагчаар  Б.Тамир, Зохиолчоор Б. Тамир, Р. Эрхэмбүрэн нар ажилласан. Гол дүрүүдэд жүжжигчин Г.Алтаншагай, Д.Дэлгэрсайхан, М.Баярбат, Загвар өмсөгч М.Намуунцэцэг нар тогложээ.

Д.Ана

Гэрэл зургийг О.Дээгий 

www.urlag.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.