Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Суут хөгжмийн зохиолч П. И. Чайковскийн төрсөн өдрийг өнөөдөр тэмдэглэнэ
Нийгэм

Суут хөгжмийн зохиолч П. И. Чайковскийн төрсөн өдрийг өнөөдөр тэмдэглэнэ

Урлаг Урлаг07/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
image_image_547014028769342015-05-02-10-13[www.urlag.mn]2272862692015-05-07-08-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Суут хөгжмийн зохиолч П. И. Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойн тоглолт Оросын хөгжмийн алдарт зохиолч П.И.Чайковскийн гайхамшигтай сайхан бүтээлүүдтэй Монголын ард түмэн танил болоод олон жил өнгөрчээ. Ялангуяа түүний ‘Хунт нуур’, ‘Нойрсож буй гоо бүсгүй’, ‘Щелкунчик’ буюу ‘Цөмөөхэй’ зэрэг алдартай бүжгэн жүжгүүд нь манай хүүхэд залуусын үзэх, сонсох дуртай, хэзээний танил дотно, сайн мэдэх бүтээлүүд нь болжээ.

   Чайковскийгаас өмнөх балетын хөгжим, тайзны бүжгийн хавсрага мэт байсан бол түүний балетууд тоглогдсоноор энэ төрлийн хөгжим, дуурь симфонитой тэнцэх хэмжээнд гарч иржээ. Үүгээрээ ч Чайковский хөгжмийн энэ төрөлд шинэчлэл хийсэн юм. ‘Хэлэх юм надад хэзээд байдаг болохоор хөгжмөөр би ярьдаг’ гэжЧайковский хэлсэн байдаг.

   Энэ нь үгээр илэрхийлж болохгүй бодол хүслээ хөгжмөөр илэрхийлдэг алдарт хөгжмийн зохиолчийн сэтгэлийн үг юм. П.И.Чайковский 1840 оны 4-р сарын 25-нд Воткинск хотод уул уурхайн инженерийн гэр бүлд төржээ. Энэ жил түүний мэндэлсний 175 жилийн ой болж байгаа юм байна. Дэлхийн тэр дундаа Оросын хөгжмийн хүрээллийнхэн түүний 175 жилийг тохиолдуулан Чайковскийн бүтээлүүдийг эгшиглүүлсэн фестиваль, арга хэмжээ,  тоглолтуудыг тавьсаар байна.

  Тэгвэл Монголынхоо сонгодог хөгжим сонирхогчддоо зориулж Улсын Филармонийн Симфони оркестр Чайковскийн 175 жилийн ойг тохиолдуулж тоглохоор болжээ. Удирдаач СТА Д. Нямдаш удирдан Чайковскийн симфони найрал хөгжимд зориулсан алдарт бүтээлүүд болох “5-р симфони”,  “1882” симфони удиртгал гэх мэт бүтээлүүдийг эгшиглүүлнэ. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Марк Руффало Трамад “анхааруулга өгөв”

10/10/2026

Найруулагч Мэтт Ривз “The Batman 2” киноны зураг авалт түр зогсоолоо

10/10/2026

Жессика Бил “Playmates” кинонд Хью Хефнерийн эхнэрийн дүрд тоглоно

10/10/2026

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026

Намрын өнгө, Монгол ахуйг харуулсан 84 бүтээлийг дэлгэлээ

10/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.