Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 22. Сумъяа гараг. Тооно одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлагаТөрөхүй. Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Алдагдалтай ажиллаж магадгүй өдөр. Одууд мөн урьдын адил сорилтуудыг илгээнэ. Худалдаа арилжаанд идэвхитэй хандах хэрэггүй. Та үнэн зөвөөр өөрийн боломжийг дүгнэх хэрэггүй. Та өнөөдөр өөрийн чинь замд тааралдах бүх саад тотгорыг давж чадахгүй. Ямар ч ажилд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Үйл явдлын явцаас шалтгаалж таны хүсэн хүлээснээр болохгүй. Таны төлөвлөгөө ба найдвар нь биелэх тавьлангүй байна. Найз нөхөдтэйгээ асуудал үүсгэж эсвэл санхүүгийн алдагдал хүлээх магадлалтай.
Үхэр (4/20-5/20)
Эрүүл мэндэд аюул учруулж мэдэх ачаалалтай өдөр. Муу мэдээ нь гэр бүлд байгаа дотоод тэнцвэртэй ба таатай байдлыг өөрчилж мэднэ. Эмэгтэй үхэрүүд нь үгээ илэрхийлэхдээ хэтэрхий чөлөөтэй байх хэрэггүй мөн зөрүүдлэх хэрэггүй. Эрэгтэйчүүд нь хүсэл ба боломж байвал гадуур өдрийн хоёрдугаар хагасыг өнгөрөөж болно.
Хамтатгах (5/21-6/21)
Таагүй өдөр. Өнөөдөр мөнгө санхүүгийн алдагдал хүлээж болзошгүй. Эсвэл мэргэжлийн үйл ажиллагаанд ноцтой саад бэрхшээл учрах байх. Урт хугацааны төлөвлөгөөнд засвар оруулах буюу өөртөө нэмэлт үүрэг хариуцлага авах шаардлага үүснэ. Найз нөхөд, ойр дотны хүмүүсийн туршлага танд тус болно. Тэдний энэ тусламжийг юугаар ч орлуулшгүй юм.
Мэлхий (6/22-7/22)
Болгоомжтой байх өдөр. Хөршүүдтэй эсвэл хамт олонтойгоо маргалдаж болзошгүй. Оройтоогүй дээр нь биеэ барьж тэвчээртэй бай. Ямар ч тохиолдолд энэ өдөр томоохон хэмжээний ажил төлөвлөх, эсвэл худалдаа наймаа хийх хэрэггүй. Гараг эрхсийн тааламжгүй нөлөөллийн улмаас янз бүрийн алдагдалд орж болзошгүй. Иймээс санхүүгийн тал дээр анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна. Настай хүмүүсийн эрүүл мэнд доройтох магадлалтай тул эмчид хандаарай.
Арслан (7/23-8/22)
Болгоомжпох өдөр. Өнөөдөр хэрэв танд өөр ямар нэгэн ажил үүргийг давхардуулан оногдуулахыг санал болговол зөвшөөрөх хэрэггүй. Учир нь уналт аль эсвэл мөнгө санхүугийн алдагдал байхыг од гаригс сануулж байна. Далдын хар хүч болон албин чөтгөр зугаалах өдөр. Харилцаа болон холбоонууд хууран мэхлэлт болон урам хугаралтыг авчирна. Өглөөнөөс л эхлэн үл ойлголцол болон өө сэв таныг хүлээж байна. Хувь тавилан таны эсрэг байх хэдий ч та бүү бууж өг. Орой тийш шунал тачаал намжина. Ойр дотнын аль эсвэл найз нөхөдтэй холбоотой асуудал үүснэ.
Охин (8/23-9/22)
Толгой эргүүлж, уруу татсан, худал амлалт, дэмий хүлээлтийн өдөр. Азаа турших, балмад авирлах, бусдаасаа онцгойрох гэсний хэрэггүй. Харилцан буулт хийхийг шаардсан асуудлууд гарах магадлалтай. Та яг өнөөдөр иймэрхүү асуудлуудын аль нэгнийг шийдэх нь тодорхой. Гэнэтийн таарсан хэн нэгэнтэй танилцахаас зайлсхийж, харилцаа холбоогоо хамгийн доод хэмжээнд байлга. Хүмүүстэй хэт их харилцах нь сөрөг үр дагаврыг авчирна. Аливаад хүлээх байр сууринаас хандаж, “түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө" гэдгийг санаж, тэсвэр тэвчээртэй бай.
Жинлүүр (9/23-10/22)
Идэвхтэй бүтээлч өдөр. Өнөөдөр таны ажилсаг, идэвхтэй байдал удаан хугацаанд хүсэн хүлээсэн амжилт ололтыг авчирна. Магадгүй эртнээс өөрийн болгохоор бодож зэхэж байсан үнэтэй зүйл, тавилгаа худалдан авна. Ажил хэрэгтээ өөрийгөө бүрэн хэмжээгээр дайчилж чадсанаар та бага зэргийн сэтгэлийн тогтворгүй байдал, айдас түгшүүрээ давж чадна. Тулгамдсан асуудлаа шийдэж чадсанаар сэтгэл хангалуун болж чөлөөтэй амьсгал авах болно. Сэтгэл татам байдал улам нэмэгдэж, эргэн тойрны хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж, холбоо харилцаагаа бататгаж чадна.
Хилэнц (10/23-11/21)
Тааламжтай өдөр. Ажил хэргийг бүтээхдээ бүтээлчээр хандаж, хэвийн бус байдлаар асуудлыг шийдвэрлэн зөн совиндоо итгэ. Орлого олох шинэ эх үүсвэртэй болохыг үгүйсгэхгүй. Өнөөдөр та шинэ танилтай болох эсвэл нөлөө бүхий хүмүүстэй танилцана. Эдгээр хүмүүсийн тусламжтайгаар та хүнд үеэсээ гарах магадлалтай Мөн өнөөдөр та гэрийн тэжээвэр амьтдаас хол байх нь дээр. Учир нь гэмтэх магадлал өндөр байгааг од эрхэс сануулж байна.
Нум (11/22-12/21)
Өнөөдрийн хувьд эхлүүлсэн ажил хэрэг бүхэнд амжилт дагалдана гэдэгт итгэж найдаж болно. Харин шинэ зүйлээр хичээллэж, түүгээр хөөцөлдөн оролдохгүй байхыг сануулж байна. Бусдаас илүүтэйгээр хуучирсан бичиг баримтыг эмхэлж цэгцлэн, өөрийн тэмдэглэсэн зүйлд анхаарлаа хандуулахад тун гэмгүй. Сугалаанд хожих магадлал маш өндөр байна. Үдшийг гэр бүлийн цомхон хүрээнд өнгөрөөх хэрэгтэй. Ном унших, хөгжим сонсох нь нэг ёсны амралт болно.
Матар (12/22-1/19)
Энэ өдөр өөдрөг өнгөөр будагдах өдөр. Магадгүй шинэ ажил гарч ирнэ эсвэл шинэ хамтрагчтай болно. Од гараг өөдрөг байдлаа алдахгүй байхыг зөвлөж байна. Аялал зугаалга, гэрээ хэлэлцээрт таатай өдөр. Энэ өдөр маш сонирхолтой үйл явдлаар дүүрэн мөн хувийн амьдрал таатай байна. Энэ оройг ой, модтой газар өнгөрөөхийг хичээгээрэй. Унтахынхаа өмнө халуун баннанд эсвэл сүү уухыг зөвлөж байна.
Хумх (1/20-2/18)
Удирдлагадаа ажил хэрэгч саналаа танилцуулахад тохиромжтой өдөр. Шинэ ажил эхлэх буюу шинэ түнштэй болох магадлал өндөр. Өнөөдөр өөдрөг үзэл ноёрхоно. Гэхдээ та гол зорилтоо тодорхойлох ёстой гэж гараг эрхэс зөвлөж баина. Хамт ажиллагсадтай зөрчилдөнө тэд таныг бардам, их зантай гэж буруутгах байх. Иймээс та төлөвлөгөөгөө жаахан өөрчилж, цаашдын үйл хөдлөлиин тактикийг боловсруулах хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Дээд хүч идэвхижих өдөр. Энергийн их урсгалыг мэдрэх, өөрийгөө ямар нэг байдлаар шинэчлэх хүсэл төрнө. Таны бүтээж босгох хүч чадал нь гэр бүлийн уур амьсгалд тааламжтай байдлыг бий болгох өргөн боломжийг таны өмнө нээнэ. Энэ өдрийг бүхэлд нь хүүхдүүдэд зориулаарай. Тэдэнтэй харилцаж, ярилцсанаар сэтгэл ханамжийг дээд зэргээр авах болно. Хүүхдээс авсан эрч хүч танд шууд нөлөөлөх болно.