Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп – Miss World Mongolia 2015 болно
Уртын дуу

Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп – Miss World Mongolia 2015 болно

Урлаг Урлаг14/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1MRD_98498910138272015-05-14-17-43[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хаана: “Ramada” зочид буудал, Кристал танхим

Хэзээ: 2015 оны 05-р сарын 13 өдөр 13:00 цагт

Зохион байгуулагч: Asian Future ХХК, МNC телевиз

Оролцогчид:  2005 оны үндэсний ялагч Г.Хонгорзул,  2009 оны үндэсний ялагч Б.Батцэцэг, 2013 оны үндэсний ялагч С.Пагмадулам, 2014 оны үндэсний ялагч Т.Батцэцэг, Asian Future ХХК-ийн Ирмүүн агентлагийн гүйцэтгэх захирал А.Батжаргал, Asian Future ХХК-ийн Ерөнхийлөгч М.Эрхэмбаяр, MNC телевизийн Гүйцэтгэх захирал А.Адилбиш

Сэдэв:  Гоо үзэсгэлэнгийн олимп – Дэлхийн Мисс-2015 тэмцээний тухай

Дэлхий ертөнц дээрх хамгийн авъяаслаг, гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийг шалгаруулдаг Miss World тэмцээн нь 1951 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн олон улсын тэмцээн юм. Анх Англи улсын иргэн Эрик Морлейгийн санаачлагаар манай гарагийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулах зорилгоор зохиогдож байсан миссийн тэмцээн өдгөө “ДЭЛХИЙН МИСС” нэртэй болтлоо өргөжсөн байна.

Монгол улс нь 2005 оноос эхлэн Дэлхийн Мисс-т Монгол улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчийг тодруулах болсоноор энэхүү 10 жилийн хугацаанд Монголын охид, бүсгүйчүүд дэлхийн миссийн тэмцээнд эх орныхоо нэрийг амжилттай гаргасаар ирсэн юм.

Өмнөх жилүүдэд Дэлхийн Мисс тэмцээнд амжилттай оролцсон миссүүдэд Г.Хонгорзул 2005 он, БХНАУ, Ази тивийн багийн спортын тэмцээнд түрүүлсэн, Г.Оюунгэрэл 2007 он, БНХАУ, “Топ модель” шалгаруулалтад шилдэг оролцогчдод багтсан, мөн А.Сарнай 2010 он, БНХАУ, Дэлхийн Миссийн финалын шилдэг 25-д багтсан бол өнгөрсөн жилийн үндэсний ялагч Т.Батцэцэг Дэлхийн Мисс-2015-д амжилттай оролцож, топ модель шалгаруулалтын шилдэг 20-д үлдэж байсныг бид мартаагүй.

Miss World Mongolia-2015 тэмцээний албан ёсны зохион байгуулагч Asian Future ХХК нь Дэлхийн Мисс шалгаруулах Miss World тэмцээнийг эзэмшигч албан ёсны зохион байгуулагч компани юм. Энэхүү эрхийнхээ хүрээнд Мiss World Mongolia-2015 тэмцээний шалгаруулалыг 2015 оны 04-р сарын 1-ээс 2015 оны 07-р сарын 10 өдрийн хооронд зохион байгуулахаар бэлтгэж байна. Miss World Mongolia-2015 тэмцээн Miss Photo, Miss Bikini, Miss talent, Miss sport, Miss beauty and purpose гэсэн 5 үндсэн шалгаруулалтаар Дэлхийн Мисс-2015 тэмцээнд  Монгол улсаа төлөөлөн оролцох үндэсний оролцогчийг тодруулах юм.

www.urlag.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Торгоны маань хээ” киног “Amazon Prime Video” платформоос үзэх боломжтой болжээ

09/07/2025

Японд тархины долгионыг урлагийн бүтээл болгон хувиргаж байна

09/07/2025

П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийг дахин хэвлэжээ

09/07/2025

Японы эзэн хаан Нарүхито “Монгол аялгуу”-г эгшиглүүллээ

09/07/2025

Лабубу мангас пүүз боллоо

09/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.