Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 16. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 28. Санчир гараг. Шийдэм. одтой, 3 хөх мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлагаТөрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ухаан санаагаа цэгцлэх өдөр. Сорилтын хугацаа дуусч байна. Ойр дотны хүмүүсийн хүрээнд байгалийн нөхцөлд амрах эсвэл урт хугацаатай хол явах, аяллаар явах нь таны мэдрэлийн ядаргааг арилгана. Одод өөрийн гэсэн романтик холбоо тогтоохыг зөвлөж байна. Урьдын хайр сэтгэлийн холбооны тухай гуниглаж эсвэл гаж үзэгдэлд хэтэрхий тэмүүлэх нь таныг маш олон жижиг таагүй, гэнэтийн зүйлд оруулна.
Үхэр (4/20-5/20)
Хамгийн зоригтой бодол санаа төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд таатай өдөр. Гэвч чухал шийдвэрүүд гаргах хэрэггүй. Одод уран бүтээлч ажилд тааламжтай байна. Өдрийн хоёрдугаар хагаст гэрийн ажил гарч ирнэ. Гол нь дотоод тэнцвэртэй байдлыг хадгалж муу нөлөөлөлд автахгүй хамгаалалттай байх. Танилцах үзүүлбэрүүд дууслаа. Орлогоо ном худалдан авч үргэлжлүүлэн уншихын тулд нэмэгдүүл.
Хамтатгах (5/21-6/21)
Ганцаараа байх өдөр. Өнөөдөр холын хамаатан эсвэл хөршүүдтэй холбоотой зөрчил дэгдэх төлөвтэй. Аз болоход бүх зүйл сайнаар төгсөнө, яагаад гэвэл хэн ч таныг хэл амаар гүйцэхгүй. Үдшийг та ганцаар өнгөрөөсөн нь дээр. Энэ үед та хүрээлэн буй орчноос түр зуур тасарч, стрессээ тайлж чадна. Таны зүүд ёсчлон нэгд нэгэнгүй биелж, баяр хөөр авч ирэх бололтой.
Мэлхий (6/22-7/22)
Дотны хүнтэйгээ харьцахад тун тааламжтай өдөр. Та хоёр бие биедээ сэтгэл хангалуун байх ба аз жаргалтай, тайван сайхан байна. Үдээс хойш ирсэн таагүй мэдээний улмаас төлөвлөсөн ажлаа өөрчлөхөд хүрнэ. Яаруу шийдвэр гаргалгүй аливаад уужуу тайван эрүүл ухаанаар хандаарай. Эхлүүлсэн ажлаа хойшлуулалгүй гүйцэтгэж дуусга. Ийм байдлаар ажиллавал амжилт тун удахгүй таны гарт ирнэ. Оройг найз нөхөдтэйгээ зугаатай өнгөрөөхийг хичээ.
Арслан (7/23-8/22)
Хүнд өдөр. Хийж дуусгаагүй ажил төрөл, таагүй мэдээ, аль эсвэл зовлонтой бодлууд нь өнөөдөр таныг дагалдан амар заяа үзүүлэхгүй, амрах боломжийг өгөхгүй нь бололтой. Дотоод тэнцвэрээ өсгөхийн тулд жуулчлалаар, аль эсвэл аялал зугаалгаар явахыг одод зөвлөж байна. Амралтын өдрүүдийг гэрээс гарч өнгөрүүлэхийг хичээгээрэй. Хээр талд ганц нэг ургах яргуйг олж харснаар сэтгэлд байсан муу муухай бүхэн арилна. Хайрын тухай бодолд өөрчлөлт гарна.
Охин (8/23-9/22)
Аялаж зугаалах, мэдлэг олж авахад таатай өдөр. Хайртай хүнээсээ удахгүй сайхан мэдээ, аль эсвэл бэлэг сэлт авах бололтой. Эрүүл мэнддээ анхаарахыг од гаригс зөвлөж байна. Та өнөөдөр ямар ч шалтгаангүйгээр уйтгар гунигт автаж, бие тань хөнгөн эвгүйрэх болно. Гэвч эдгээр нь зөвхөн таны төсөөлөлд байх ба аажмаар замхран алга болно. Бүх зүйлд ухаалаг сайхан сэтгэлээр хандвал эргэн тойрнынхон чинь таныг ойлгож хүндлэх болно..
Жинлүүр (9/23-10/22)
Хүнд өдөр. Хэн нэгэнтэй асуудал үүсгэж, маргаан зөрөлдөөнийг шийдэх хэрэгтэй болно. Өнгөрсөн долоо хоногийн хэт ачааллыг мэдэрч, ядарч туйлдах магадлалтай. Эцэг эх болон ойрын найз нөхөдтэйгөө туйлын болгоомжтой харьцах хэрэгтэйг од гаригс сануулж байна. Тэдний атаархал, хардалт болон нэр хүндийг сэвтээх асуудлыг бүү гаргаарай. Амьд байгальтай харилцах шаардлага нэмэгдэх хандлагатай. Үүний үр дүнд та мэдрэмжээ шинэчлэн био энергийн арвин их нөөцтэй болох бололтой.
Хилэнц (10/23-11/21)
Асуудалтай өдөр. Өнөөдөр таны хувьд гэр бүлийн асуудал нэлээд хурцадмал байдалд хүрэх нь. Гэсэн хэдий ч таны ухаан гэр бүлд гарсан асуудлыг шийдэж чадна. Бүх зүйл таны хүссэнээр болж төлөвлөсөн ажил бүтэж, хүлээгдэж байсан асуудал шийдэгдэх юм байна. Гэхдээ ажил хэргийн хувьд асуудал улам хүндрэх магадлалтай. Гэнэтийн таагүй мэдээ таныг нэлээд хүнд цохилтод оруулах хандлагатай байна.
Нум (11/22-12/21)
Өнөөдөр таныг сонирхолтой байх шинэ танилцалт хүлээж байна. Энэ учрал нь ажил хэргийн хүрээнээс хальж найз нөхрийн бат бөх харилцаа холбоонд шилжин орно. Өнөөдрийг байгаль дэлхийд аль болохоор ойрхон байж өнгөрүүлэхийг хичээгээрэй. Хэрвээ танд зуслан, аль эсвэл талбай байдаг бол түүний цэцэрлэгжилт, тохижилтонд анхаарах цаг ирж. Согтууруулах төрлийн ундаа, махан хүнс, халуун ногоотой хоол идэхгүй байвал эрүүл мэндэд сайн.
Матар (12/22-1/19)
Эерэг өдөр. Өнөөдөр таны найз нөхөд, таны хүрээлэл, зорилго зорилтыг гийгүүлнэ. Ирэх өдрүүд таны мөрөөдлийг бодитой болгох давуу талтай. Бүлгийнхээ харилцаа холбоог нэгтгэх нь таны анхаарлын төвд байна. Харилцаа холбоо тань бэхжиж, таньд ашиг тусаа өгнө. Найз нөхдийнхөө хүрээлэл дунд байх нь таны нийгмийн харилцаанд хамгийн чухал. Энэ хүрээлэл тань аз жаргалтай байх бөгөөд зорилгыг тань чиглүүлэхэд тусална.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр ажилтай холбоотой чухал шийдвэр гаргана. Үүний зэрэгцээ гэр ахуйн ажлаа хөөцөлдөх хэрэгтэй байна. Та бүх ажлыг хийж амжихгүйгээс хойш өөрийн боломжийг зөв үнэл гэж одод сэрэмжлүүллээ. Эс тэгвэл мэдрэлийн ядаргаа, стрестт орж, ажлын түншүүд, амрагтайгаа харилцаа муудах байх. Эрүүл мэнддээ анхаарч, зөв хоолло. Зүлэг ногоо болон орооцолдсон модны мөчир, бөөн олс зүүдэлбэл замд саад тотгор учирна.
Загас (2/19-3/20)
Хамгийн их ачаалалтайгаар энэ өдрийг эхэлнэ. Ажил хэргийн уулзалт, учрал, бүтэн жилийн үйл ажиллагааны төлөвлөлтөнд таатай өдөр. Харин та бүхний хувьд амжилтанд хүрэхэд маш хүнд хэцүү байх болохыг тооцох хэрэгтэй. Учир нь энэ жилд онцгой их саад бэрхшээл, гэнэтийн том таагүй үйл явдлууд тохиолдох магадлалтай. Зөвхөн өөрөө өөртөө л найдаарай. Өөртөө итгэх төрөлхийн мэдрэмж болон бүх сорилт шалгуурыг тэсвэр тэвчээртэйгээр давах чадвар тань ололт амжилтыг дагуулах болно.