Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 3. Бархасвадь гараг. Хэрцгий охин, 7 улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох.Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Өчүүхэн дүүрэн болох улирал 17 цаг 04 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ачаалалтай өдөр.Зөвшилцөлд хүрэх шийдвэр гаргахыг шаардах асуудлууд үүсч болно. Уулзалтуудыг багасгаж санамсаргүй танилцах явдал байж болохгүй. Зөрчилдөөнийг удаашруулахгүйн тулд мэргэн оюун ухаан ба зөв бодлогыг баримтал. Өнөөдөр яаран худалдан авалт хийхгүй байсан нь дээр, учир нь та дараа нь салхинд хаясан мөнгөнийхөө тухай удаан харамсана.
Үхэр (4/20-5/20)
Байгаль дэлхийгээс эрч хүч авч оюуны чадамжаа өсгөх өдөр. Аливаа зүйлсийн зарга шүүх, албан бичиг эмхэлж цэгцлэх, хувийн бизнесээ эхлүүлэхэд таатай. Хамтрагч болон нөлөө бүхий хүний дэмжлэг авах зайлшгүй хэрэг гарна. Хэт их атаархах мөн цочроох, бодлогогүй үйл явдал хийснээр сэтгэл санаагаар унах эсвэл ойрын хэн нэгнээ гомдооход хүрч болзошгүй. Эд зүйлсээ хараа хяналтгүй үлдээж болохгүй. Өдрийн хоёрдугаар хэсэгт цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах юмуу ганцаараа хэсэгхэн зуур амарч сэтгэл сэргээх байгалийн энергээс өөртөө шингээж аваарай.
Хамтатгах (5/21-6/21)
Эрч хүчтэй байх өдөр. Амьдралын эрч хүч дээшилж эхэлнэ. Өөрийн хүчинд итгэлтэй байдал ба санаа нэгтнүүдийгээ өөрийгөө дагуулах чадвар таныг нөхцөл байдлын эзэн болгоно. Хүсэл болсон мөрөөдөлдөө хүрэх өөрийн бүх бололцоог ашиглах боломж гарна гэж одод батлаж байна. Ажил хэргийн хувьд та өөрийн ажил олгогчдоо өөрийгөө зөв, шударга хүн гэдгээ харуулна. Гэртээ зээллэгээр юм авах эсвэл, даатгалын гэрээ хэлцэл байгуулахад тохиромжтой үе. Та хамгийн сайн хэлэлцээрийг хийж чадна.
Мэлхий (6/22-7/22)
Амин чухал асуудлуудыг шийдэх, том хэмжээний эд зүйлтэй болох, гэрлэлтээ батлуулах, сэтгэлээ илчлэхэд таатай өдөр. Өөрийн ажил төрлөө зөв төлөвлөх, хүчээ зөв хуваарилах нь таагүй байдлуудаас зайлсхийхэд тусална. Хурц оюун ухаан, сайн хөгжсөн зөн билиг тань өөрийн хүссэн зорилгод хүрэхэд туслах болно.
Арслан (7/23-8/22)
Хянуур байх өдөр. Өнөөдөр таны хувьд худалдаа наймаанд болон өөрийн үг хэлэндээ анхааралтай, хянуур байхыг одод зөвлөж байна. Энэ өдөр таныг гараг эрхэс ивээж байгаа бөгөөд худалдаа наймаа эрхлэгчдэд ашиг орлогоо өсгөж чадахуйц мэргэн санаа таныг бодолд орж ирэх нь. Гэхдээ өөрийн бодлоо бодит болгож чадах эсэх нь зөвхөн таниас шалтгаална.
Охин (8/23-9/22)
Өөрийн бүх хүч чадлаа ажил мэргэжлийн салбартаа зориулснаар гарсан үр дүндээ сэтгэл хангалуун байна. Ихэнх хилэнцүүдэд саяхан тохиолдсон бэрхшээлүүдээ даван гарах боломж олдоно. Эргэн тойрноо болон өөрийгөө сайн тал руу хандуулах мөч тохионо. Үдээс хойш ойр дотны хэн нэгний үйлдлээс болж та ихээхэн урам хугарна.
Жинлүүр (9/23-10/22)
Өөрийн үзэл бодол, байр сууриа хамгаалж, шаргуу хичээл зүтгэл гаргахгүй бол энэ өдөр хүнд болж мэднэ. Дарга удирдлагатайгаа харилцах харилцааг муутгахын хэрэггүй. Учир нь энэ байдал нь шинэ сонирхолтой ажилд томилогдох, албан тушаал ахих, өөрийн төсөл төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд томоохон саад тотгор учруулах болохыг анхаар. Сэтгэлийн хямралд орох хандлага ажиглагдах магадлалтай. Хэрвээ ганцаар байж, бясалгах цаг зав олдвол түүнийг даруй ашиглаарай. Сэтгэл зүрхээ сонсож, мэдрэмж бодлоо цэгцэлж чадвал цаашдын хэтийн болон ойрын ирээдүйн төлөвлөгөөг боловсруулж чадна.
Хилэнц (10/23-11/21)
Од гаригийн эрч хүчийг авах өдөр. Төлөвлөсөн ажлаа зоригтойгоор барьж ав. Магадгүй их хэмжээний мөнгө орж ирнэ. Энэ мөнгө зүгээр орж ирээгүй бөгөөд таны хамтрагчийн эрч хүчээр орж ирсэнийг сана. Таны хүсч байсан зүйл биеллээ олох болно. Гэхдээ өөрийн үйлдэлдээ хариуцлагатай, хувийн зохион байгуулалтай хандахыг хичээ. Үүний үр дүнд санхүүгийн байдал сайжрах болно. Хэрэв гэрээс хол энэ өдрийг өнгөрөөхийг хүсвэл үүнийгээ хийгээрэй.
Нум (11/22-12/21)
Сайхан өдөр. Од гарагсын байрлал, тэдний ивээл танд нөлөөлж байгаа учир бүх ажил хэрэг анхны оролдлогоор л бүтэх болно. Та бүхнийг чадаж бүх асуудлаа шийдэж амжина. Хүчтэй гар таныг ивээж байгааг та мэдэрнэ. Сэтгэл санаа тогтворжиж бүгд өөр өөрсдийн байранд орох болно. Танд хэн нэгэн ашигтай ажил хэргийн санал тавьж магадгүй ба гэвч үр дүнг нь үзэхийн тулд удаан хугацаагаар хүлээх хэрэгтэй болно.
Матар (12/22-1/19)
Эрч хүч, энерги дүүрэн байх өдөр. Уран бүтээлч ордныхны аз од гийх бололтой. Чухал хүнтэй танилцах, аль эсвэл үйл явдал гэнэт танд ашигтайгаар эргэж орлого ашиг нэмэгдэх боломж их байна. Үйл ажиллагаандаа уламжлалт бус аргыг хэрэглэн ажиллаж чадвал эрсдэлтэй салбараас ч гэсэн ашиг орлого олж чадахыг од гарагс амлаж байна. Хайр сэтгэлийн талаар азтай байх ба хуучны найз нөхөд, ивээн тэтгэгчдийн гэнэтийн зочлолт танд урам зориг, ирээдүйдээ итгэх итгэлийг бэлэглэх бололтой.
Хумх (1/20-2/18)
Бодсон санаснаа хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг ирлээ. Үйл явдал танд ашигтайгаар өрнөнө. Гэхдээ та хамт ажилладаг хүмүүсээ эрс шүүмжлэх, муулахаа боль. Дарга удирдлагатайгаа өндөр дуугаар ярилцах нь тэдэнд таалагдахгүй нь. Иймээс та бууж өгөх хэрэг гарна, яагаад гэвэл өрсөлдөгчийн тань байр суурь хүчтэй байна. Хэрэггүй зөрчилд татагдан орохгүйн тулд биеэ барьж сур.
Загас (2/19-3/20)
Ачаалалтай өдөр. Шинэ ажил, үүрэг гарч ирэх магадлалтай өдөр. Хувийн амьдралд гарч ирэх асуудлууд, танд таалагдахгүй боловсон хүчний өөрчлөлтөд бэлэн бай. Удирдлагатайгаа зөрчилдөж магад. Эсэргүүцэхээс сэргийлж тэвчээр гарга. Өөрийн эрхэм чанараа бодож уурласны хэрэггүй. Орой нь танихгүй хүмүүстэй зөрчилдөх, гал гарах, дайсантайгаа тулгарна.