Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 5. Санчир гараг. Найралт эх одтой, 5 шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ямар ч чухал ажил эхлүүлэхэд мэдээллийг ашиглахад таагүй өдөр. Харилцаа ба уулзалт нь хуурамч найдлага ба хамтрагчдаа сэтгэл гонсойх зүйл авчирна. Муу мэдээ эсвэл найз нартайгаа асуудал үүсгэх нь сэтгэл санааны байдлыг муутгана. Мэдрэлийн тэсрэлт болж магадгүй. Сэтгэл санааны жигд бус байдал хайртуудын харилцан ойлголцолд хүргэнэ. Өөрийн сэтгэл санааны илрэлийг удирдах ба өөрийн дутагдалтай талд шүүмжлэлтэй хандаж чадах хэрэгтэй.
Үхэр (4/20-5/20)
Долоо хоногийн сүүлийн өдөр илүү тааламжтай байна. Азгүйдэл ингээд дуусна. Хэрэв та өөрийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлтийг хийхийг мөрөөддөг байсан бол энэ өдрийг сонго. Хамгийн эрсдэлтэй асуудлыг эргэлзэлгүй шийдвэрлэ. Энэ ордны бүсгүйчүүд өнөөдөр өөрийн дур булаам байдалдаа анхаарал тавьж мөн хайр дурлалын холбоо үүсгэхэд таатай байна.
Хамтатгах (5/21-6/21)
Таатай өдөр. Оддын сорилтын шинэ үе эхэлж байна. Ямар ч ажил танаас их хүч чармайлт, дасал болсон үүрэгт хандах стандарт бус үзэл, үүссэн асуудлыг шийдэхэд жирийн бус шийдвэр гаргахыг шаардаж байна. Хувийн амьдралд урвалт, хамтрагчдаа сонирхол буурч магадгүй. Битгий гашууд. Таны өмнө шинэ хамтрагчтайгаа танилцах боломж гарч ирнэ.
Мэлхий (6/22-7/22)
Болгоомжтой байх өдөр. Өнөөдөр хамт олонтойгоо харьцах, анги бүлгийн арга хэмжээнд оролцоход ашиг тустай. Их зан гарган, эргэн тойрныхондоо хайхрамжгүй хандах, түргэн уурлаж цухалдах занг гаргаж болохгүй. Аль хэр биеэ барих, аливааг тунгаан бодож хэрсүү байхаас тань таны эхлүүлэх болон цаашдын ажил хэргийн амжилт бүтээл шалтгаална.
Арслан (7/23-8/22)
Өөртөө анализ хийх өдөр. Таны өөрийгөө үнэлэх үнэлэмж хэт нэмэгдсэнээс болоод гэр бүл болон ойр дотныхонд чинь сөргөөр нөлөөлж магадгүй. Учир нь тэдэнд таны энэ зан байдал төдийлөн таалагдахгүй бөгөөд үл ойлголцох байдал ч үүсч мэднэ. Цаашлаад таныг гэх тэдгээр хүмүүсийн сэтгэл холдож, тэднийг гомдоож ч мэдэхээр асуудал үүснэ.
Охин (8/23-9/22)
Удаан хугацааны сайхан амралтын үе ирлээ. Ээлжийн амралтаа авч аялал жуулчлал, зугаалга хийхийг зөвлөж байна. Өөрийн санаа бодол, мэдрэмжээ сайтар цэгцлэхийн тулд амралтын өдрөөр ганцаар өнгөрөөхөөр шийдэж болно. Үдээс хойш таатай бус мэдээ хүлээн авч магадгүй. Хамгийн дотны хүмүүст тань таны тусламж дэмжлэг хэрэг болно.
Жинлүүр (9/23-10/22)
Гэр бүлийн уур амьсгалаас өнөөдрийн бүх зүйлс шалтгаална. Ойр дотныхонтойгоо учир зүйгээ олж чадсан хэн нэгэн амжилтыг гарцаагүй олно. Үүний үр дүнгээр хувийн амьдралд амжилт ололт болон амар тайванг олж авах болно. Үргэлжилсэн үрэлгэн зан ба мөнгө хуримтлуулах хоёрын хэлбэлзлээс шалтгаалан зарлага тань хуримтлал, орлогоосоо ихээхэн хэтэрч магадгүй байна. Цэвэр агаарт зугаалж, спортоор хичээлэх хэрэгтэйг од гаригс зөвлөж байна. Учир нь ингэснээр бие хөнгөрч, сэтгэл санаа дээрдэнэ
Хилэнц (10/23-11/21)
Энэ өдөр бүтээлч байдал, эргэцүүлэн бодох, дүрслэн бодох чадвар өндөр байх өдөр. Ихэнх хүмүүс өөрийн уран дүрслэлээ бодит байдал руу оруулж чадна. Дурын хүрээнд өөрийн бүтээлч байдлаа гаргахыг од гариг зөвлөж байна. Таныг хүрээлж буй хүмүүс дулаан таатай уур амьсгалтай байх бөгөөд тайван байлгах болно.
Нум (11/22-12/21)
Өнгөрсөн долоо хоногт та ухаангүй үл бүтэх явдлуудаас өөрийгөө сэргийлэн гарч чадсан бол амьдарлыг бүрэн мэдэрч, ажиллах хүсэл зорилго дүүрэн байна. Үйл ажиллагаандаа бүтээлч санаа нэвтрүүлэх болон мөн идэвхтэй амрахад таатай өдөр. Гэр бүлийн мөнхийн асуудал болсон зүйлийн нэг хариуцлага болон өөрийн сонирхолтой ажил хоёрын аль нэгийг сонгох шаардлага гарах бололтой. Таны тэсвэр тэвчээргүй байдал, түргэн зангаас шалтгаалан үл ойлголцол үүсч магадгүй байна. Бүх зүйл танаас л шалтгаална.
Матар (12/22-1/19)
Урьдчилан харах чадвар, сайтар тунгаан төлөвлөсөн үйлдэл тань амжилт олохын үндэс болно. Амьдралын эрч хүч өндөрт байж, зөн билиг, бэлгийн чадавх өсөн нэмэгдэх бололтой. Атаархагчид, муу санаатнуудын явуулга ажил төрлийн амжилтад нөлөө үзүүлж мэдэх юм. Өөрийн байр суурин дээрээ баттай зогсох арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Санаачилгатай, шаргуу байж элдэв гүтгэлэг хатгалгыг тоохгүй байвал зохино. Гэр бүлд тайван амгалан байдал ноёрхох болно.
Хумх (1/20-2/18)
Бие хямарч болзошгүй. Аян замд гарах, албан томилолтоор явах хэрэггүй. Энэ өдрийг гэр бүлийн хүрээнд амарч өнгөрөө. Сэтгэл санааны байдлаа хянаж сур. Өнөөдрийн үйл явдал таны мөн чанарын тусгал гэдгийг ойлго. Дээрээс өгч байгаа дохио, шинж тэмдгийг анхаарч, дүгнэлт хий. Хоосон мөрөөдөл, хууран мэхлэлтээс сэрэмжил гэж одод танд зөвлөж байна.
Загас (2/19-3/20)
Ачаалалтай өдөр. Гадны ба ахуйн бага жижиг зүйлсээс хөндий байхыг хичээ. Энэ нь олон зүйлийг бодох, өөрийн байр байдлыг сайтар эргэцүүлэхэд хургэхээс гадна байдлыг өөрт ашигтайгаар шийдэх арга замыг олоход тус болно. Өөрийн эрүүл мэнддээ анхаар. Биеийн хэт ядаргаа, мэдрэлийн ачаалал нь өвчний шалтгаан болно.
www.urlag.mn