Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 7. Сумъяа гараг. Их морь одтой, 3 хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлагаТөрөхүй. Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ өдөр ажил хэргийн гэрээ хэлэлцээр хийх ба чухал асуудал шийдэхэд сайн өдөр. Чухал шийдвэрийг гаргахыг яарахгүй байх хэрэгтэй. Санхүүгийн ажлыг хөтлөхөд тааралдсан хүнд найдах хэрэггүй. Таны дур булаам чанар орчин тойрондоо харьцахад дөхөм болгоно. Мөн дотоод цэгцтэй байдал удирдлага ба гэр бүлийн гишүүдэд нэр хүнд өсөхөд тус болно.
Үхэр (4/20-5/20)
Эрүүл мэндэд таагүй нөлөөтэй өдөр. Ялангуяа эрэгтэйчүүд онцгой анхааралтай байвал зохилтой. Амьдралын эрч хүч доод түвшинд байна. Сөрөг сэтгэл хөдлөлөөс аль болох зайлсхийж биеийн хүчний ажил хийхгүй байх хэрэгтэй. Эрсдэл дагуулсан үйл ажиллагааг явуулахад тохиромжгүй үе. Үл ялих таагүй асуудлуудад санаагаа зовоосны хэрэггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам бүгд өөр өөрийн байранд очно. Эелдэг, дулаахан, илэн далангуй нээлттэй байдал таныг баяр хөөрөөр бялхаана. Хуучны танилууд зочлохыг үгүйсгэхгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Идэвхитэй, бүтээлч, хүч шаардсан өдөр. Үнэтэй зүйл худалдан авах, эрсдэл хийх хэрэггүй. Харин гэр бүлийн хүрээнд сайхан амрах, аялалаар явах, үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх нь танд хавьгүй дээр. Таныг аливаад сонор сэрэмжтэй хянуур, сагсуурч хөөрөхгүй байхаас цаашдын санхүүгийн амжилт, эсрэг хүйсний хүнтэй харьцах харилцаа, амьдралын баяр хөөр, зовлон гуниг чинь бүгд хамаарах болно. Дэмий гэж бодсон зүйлдээ анхаарал хандуулах гэсний хэрэггүйг сануулж байна.
Мэлхий (6/22-7/22)
Таагүй өдөр. Ялангуяа энэ ордны эрчүүд анхааралтай байх хэрэгтэй. Ажил хэргийн болон арилжааны эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахад таагүй үе. Харин түүний оронд шийдэгдээгүй асуудлууд, бусадтай харьцах харилцааны тухайд санаа тавьсан нь дээр. Энэ тал дээр амжилт ирнэ. Та бусадтай харьцахдаа болгоомжтой ханд. Төвөгтэй зүйл үүсэх магадлал өндөр байна.
Арслан (7/23-8/22)
Анхааралтай байх өдөр. Амьдралын идэвхтэй байдлын өсөлт нь ажил мэргэжлийн салбарт болон найз нөхөдтэй харилцах харилцаа, ер нь цаашдын хувь заяанд тань хүчтэй нөлөөллийг үзүүлнэ. Анхаарал болгоомжтой байж, алхам бүрээ цэнэж явахыг од гарагс анхааруулж байна. Магадгүй, таны хувийн амьдралд аз жаргал хүлээж байгаа тул өөрт олдсон боломжийг бүү алдаарай. Ганц бие энэ ордныхон амьдралын ханьтайгаа учирч урт удаан аз жаргалтай амьдралынхаа эхлэл суурийг тавьж ч мэднэ.
Охин (8/23-9/22)
Таагүй өдөр. Адал явдал, хувь заяаны гэнэтийн эргэлт, хууран мэхлэлтийг авчирах өдөр. Аз туршсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэх, эргэлзээтэй ажил төрөл хийх болон хэн нэгэнтэй танилцаж учрах болон эрүүл мэнд зэрэгт аюул тохиолдож болзошгүий тул болгоомжтой байхыг танд ор гаригс сэрэмжлүүлж байна. Хэрэв таныг хэн нэгэн зочноор урьсан бол эелдэг байдлаар татгалзах, аль эсвэл зочлохоо дараа болгож хойшлуулахыг хичээ.
Жинлүүр (9/23-10/22)
Аюултай хүнд өдөр. Сэтгэлийн дарамт, стресст орж болзошгүй. Дарга удирдлага болон түншүүдээс дарамт шахалт ирж мэднэ. Танд сайн сайхны төлөө болон заавал хийх алба хоёрын аль нэгийг сонгох шаардлага гарна. Тулгарсан саад бэрхшээлд анхаарлаа хандуулж, сааталгүй урагшлахыг од гарагс зөвлөж байна. Олон хөлийн газар болон харанхуйгаас болгоомжил. Үдээс хойших цагийг гэр бүлийн хүрээнд өнгөрүүлэхийг хичээ. Энд таны амьдралын эрч хүч дахин сэргэх болно. Хайр сэтгэлдээ бүхнийг зориул, хайртай хүнд тань энэ байдал тааламжтай байж, та зохих шагналыг хүртэх бололтой.
Хилэнц (10/23-11/21)
Таагүй өдөр. Ялангуяа таны эрүүл мэндэд. Өнөөдөр таны амьдралын чадамж буурах нь. Халдварт өвчнөөр евчлөх, гэмтэл авах магадлалтай. Бага зэргийн санхүүгийн асуудалд орж, гэр бүлийн хүрээнд асуудал үүсэх магадлалтай. Бусадтай харилцах харилцаандаа тэвчээртэй хандах хэрэгтэй. Архи согтууруулах ундаанаас аль болох зайлсхийж, хэрэглэхгүй байхыг сануулж байна. Мөн хоол ундаа хэтрүүлэхээс зайлсхийгээрэй.
Нум (11/22-12/21)
Урьдчилан төлөвлөж чадваас энэ өдөр нь бүхэлдээ аз од, амжилт ололтоор дүүрэн байх болно. Идэвхтэй, эрч хүчтэй байгаарай. Үдээс өмнө аливаа чухал гэж үзсэн ажил хэрэг, уулзалтуудыг хийхээр төлөвлөх нь зүйтэй. Өдрийн хоёрдугаар хагаст алдаа гаргаж, бусадтай зүй бусаар харьцах магадлал өндөр байна. Цэвэр агаарт зугаалах болон худалдан авалт хийхэд сайн өдөр. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх болон үнэт зүйл худалдан авахад тохиромжтой
Матар (12/22-1/19)
Амьдралын эрч хүч оргил үедээ байна. Юу ч тохиолдож байсан нөхцөл байдлаасаа ухрах хэрэггүй. Өөрийн байдлаа хэрэгжүүлэх бүхий л бололцоог ханга. Өдрийн хоёр дахь хагаст хэт их сэтгэл хөдлөл маргаанд хүргэж болзошгүй мөн ойр дотнынхноо үл ойлголцолд хүргэж болзошгүй байна.
Хумх (1/20-2/18)
Хууран мэхлэлт, шунал тачаал оргилсон таагүй өдөр. Уран бүтээл туурвих, хөрөнгө оруулах, том наймаа хийх хэрэггүй. Биеэ сайн барь, маш тайван тэвчээртэй бай. Үйл явдалд хөндлөнгөөс оролцох хэрэггүй, танаас хамаарахгүй зүйл байдгийг санах хэрэгтэй. Үдээс хойш биеийн байдал хямарч магадгүй.
Загас (2/19-3/20)
Тунгалаг өдөр. Нийлэмжтэй гэр бүлийн харилцаа, хосуудын харилцан сэтгэл ханамж, хамтрагч нарын дунд эв найрамдал тогтоно. Албаны шатаар өгсөхөд амжилттай өдөр. Гадны улсуудтай харьцахдаа мэдэхгүй зүйлээс давж болохгүй.