Бид бүгдээрээ амьдрал хэцүү цаг үеүдтэй тулгарч ч байсан, давж гарч ч байсан. Гэхдээ бидний зарим нь хэцүү үеүдээ бусдаас илүү хялбархан давж гарч чаддаг. Тэгвэл тэдний нууц юу вэ? Ихэнх нь хандлага байдаг. Тэгэхээр амьдрал хэцүү болоход санах ёстой 13 зүйлийг танилцуулж байна.
- Болсон л бол, болсон
Гайхамшиг өдөр бүхэн бий болдог
Бүх зүйл өнгөрөн одох болно гэдэг бол миний хэлэх дуртай үг. Хэцүү нөхцөл байдалд орсныхоо дараа бид тэндээсээ хэзээ ч гарч чадахгүй мэт боддог. Юу ч хэзээ ч өөрчлөгдөхгүй мэт боддог. Гэвч юу гээч? Тэд өөрчлөгдөх болно. Үхлээс бусад бүх зүйл түр зуурынх. Тиймээс бүх зүйл энэ л янзаараа байна гэдэг тэр бодлоосоо сал. Тэд тийм байхгүй. Харин түүнийг өөрчлөхийн тулд шаардлагатай үйлдлүүдийг хий. Яагаад гэвэл ямар нэг далдын ид шидээр өөрчлөгдөхгүй шүү дээ.
Бүх зүйл боломжтой
Та өөрөө өөрийнхөө замд хөндөлсхөө болих хэрэгтэй. Та зөвхөн өөрийнхөө бодол, үг болон үйлдлийнхээ хохирогч нь. Хэн ч танд ямар нэг зүйлийг хийдэггүй. Та бол өөрөө өөрийнхөө туршлагыг бүтээгч. Хариуцлагаа гартаа аваад хүнд хэцүү байдлаас өөрийгөө гарга. Бодол болон үйлдлээ өөрчлөхөөс эхэл. Хохирогч сэтгэхгүйгээ хаяж ялагч бол. Ялалтаас ялалтруу урагшаа!
Бүх зүйл өөрчлөгддөг, өөрчлөгдөх ч болно.
Хэрвээ харьцуулах бол өөрөөс тань илүү хэцүү амьдралд, нөхцөл байдалд байгаа нэгэнтэй харьцуул. Та ажилгүй юу? Ажилгүйдлийн тэтгэмж олгодог улсад амьдарч байгаадаа таларх ихэнх улсын хүмүүс жилд 750$-с бага мөнгөөр амь зуудаг. Та Анжелина Жоли шиг сайхан харагддаггүй юу? Магадгүй үнэн байх гэхдээ тань шиг сайхан харагддаггүй хүн хэд байгаа бол? Түүнд төвлөр
Та бол хохирогч биш
Та итгэнэ үү байна уу өөртөө баясах баярлах боломж олгодоггүй маш олон хүмүүсийг би мэднэ. Тэд бүр яаж аз жаргалтай байхыг ч мэдэхгүй. Зарим хүмүүс өөрсдийн амьдралын асуудал, эмх замбараагүй байдалдаа хэтэрхий орчихсон тэдэнгүйгээр амьдрал нь ямар байх талаар бүр төсөөлөлгүй болсон байдаг. Тиймээс өөртөө аз жаргалтай байх зөвшөөрлийг олго. Хэдхэн хором байсан ч гэсэн өөрийн амьдралын хүнд хэцүү зүйлс дээр биш гэрэл гэгээтэй сайн сайхан зүйлүүд дээр төвлөр.
Өөрийгөө бусадтай бүү харьцуул
Айдас гайхалтай багш байж чадна. Айдсаа даван туулах нь агуу ялалтыг танд мэдрүүлэх болно. Жишээлбэл ахлах сургуульд байхдаа би олны өмнө ярихаас айдаг байлаа (бүх хүмүүсийн топ 3 айдсын нэг) Гэтэл одоо би өдөр бүр олон хүмүүсийн лекц уншиж бас олны өмнө ярих талаар хичээл зааж байна. Айдсаа даван туулах нь дадлага шаарддаг. Үнэндээ айдас бол зүгээр л төсөөлөл. Айдас бол сонголт
Баяр баяслыг мэдрэх боломжийг өөртөө олго
Ихэнх хүмүүс “Давхар бодолтой” амьдардаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэд өөрсдийгөө хүсэл шуналтайгаа холбочихоод хүссэн зүйлээ авч чадахгүй болохоороо тэдний сэтгэл хөдлөл сөрөг бодолруу гүн гүнзгий унадаг. Тиймээс үүний оронд илүү “нээлттэй бодолтой” амьдар. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийг авахыг хүссэн ч гэсэн авсан аваагүй аз жаргалтай байж сур. Ингэснээр таны сэтгэл хөдлөл аз жаргалтай эсвэл зүгээр л байгаагаараа байх болно.
Өөрийнхөө айдсыг ойлго түүнд таларх
Энэ цаг хугацаа хэзээ ч эргэж ирэхгүй. Харин хором мөч бүхэнд нандигнах ёстой зүйлс байдаг тиймээс цагийг зүгээр л битгий үр. Тун удахгүй бүх зүйл дурсамж болон үлдэх болно. Тэр ч байтугай аз жаргалтай биш мэт санагдаж байсан мөчүүд ч эргээд харахад санах зүйл болж хувирах нь бий. Трэйс Адкинсийн дуулснаар “Чи үүнийг санах болно…чи үүнийг буцааж авахыг хүсэх болно. Чи цаг хугацаа хэтэрхий хурдан яваагүй байгаасай гэж хүсэх болно…чи магадгүй одоо мэдэхгүй байж болно.. чи үүнийг санах болно.”
Хүсэл шуналаас өөрийгөө чөлөөл
Заримдаа итгэхэд бэрх гэдгийг би мэдэж байна. Гэхдээ энэ үнэн. Ихэнх тохиолдолд өнгөрсөн амьдралаа эргээд харахад зарим зүйл бүтээгүй нь сайн хэрэг болсон байх нь бий. Хүссэн ажилдаа орж чадаагүй болохоор гэр бүлдээ илүү цаг зарцуулж чадсан бол харин танд дараа нь олдсон ажил илүү уян хатан байсан ч юм бил үү. Зүгээр л бүх зүйл утга учиртай болдог гэдэгт итгэ.
Одоо цагт таларх
Та бүтэлгүйтэл гэдэг үгийг зүгээр л үгийн сангаасаа арчин хаях хэрэгтэй. Амжилтанд хүрсэн агуу хүмүүсийн нийтлэг зүйл бол тэд дахин дахин бүтэлгүйтсэн. Бүр Томас Эдисон хэлэхдээ “Би гэрлийн чийдэнг бүтээхдээ бүтэлгүйтээгүй ээ зүгээр болохгүй 99 аргыг олж нээсэн” гэсэн байдаг. Тиймээс өөрийнхөө бүтэлгүйтэл гэж нэрлээд байгаа тэр зүйлээсээ суралц тэгээд дараагийн удаа яаж илүү дээр сайн хийхээ мэдэж ав.
Заримдаа хүссэн зүйлээ авч чадахгүй байх нь илүү дээр зүйл ирж яваа гэсэн үг.
Таны гадаад ертөнц бол таны дотоод ертөнцийн илрэл. Та амьдрал нь үргэлж эмх замбараагүй стресстэй байдаг хүмүүсийг мэднэ биз дээ? Энэ нь ихэнхдээ эмх замбараагүй бодлоос болдог биш гэж үү? Мэдээж, тийм. Бид нөхцөл байдлыг өөрчилж чадвал өөрсдийгөө өөрчилж чадах мэт боддог. Гэвч үнэндээ эсрэгээрээ. Бид нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд эхлээд өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй.
Бүтэлгүйтэл гэдэг зүйл огт байхгүй харин сурах боломж л гэж бий!
Ихэнх тохиолдолд бид өөрсдийнхөө хамгийн заналт дайсан байдаг. Аз жаргал үнэхээр нөхцөл байдлыг яаж дүгнэхээс чинь шалтгаална. Хэрвээ та ямар нэг зүйлийг асуудал гэж бодвол таны бодол сөрөг л байх болно. Харин та ямар нэг зүйлийг асуудал биш сурах зүйл гэж харах юм бол гэнэтхэн тэр зүйл чинь асуудал байхаа больсон байх болно.
Хэрэв бусдыг өөрчлөгдөөсэй гэж хүсч байвал та эхлээд өөрийгөө өөрчил
Будда хэлэхдээ “тохиолдсон зүйлийг эсэргүүцсэнээрээ бид өөрсдийн шаналал, зовлонг бий болгодог” гэжээ. Үнэхээр ч түр бодоод үз. Яалт ч үгүй аль хэдийн болоод өнгөрсөн зүйлийг болоогүй байсан бол гэж бодсоор байгаад бид өөрсдийгөө шаналгадаг. Хэрвээ ямар нэг зүйлийг өөрчилж чадахаар бол өөрчил! Гэхдээ өөрчилж чадахгүй бол танд 2 сонголт байна: хүлээн зөвшөөрөөд сөрөг бодлоо хаях эсвэл өөрчлөх гэж үзээд өөрийгөө тамлан зовоох.
Зөвхөн асуудал гэж бодсон үед л асуудал болох болно