Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Гэгээн муза” наадам шилдгүүдээ тодрууллаа
Уртын дуу

“Гэгээн муза” наадам шилдгүүдээ тодрууллаа

Урлаг Урлаг26/05/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
content_11301431_899012420154911_1225244722_n3592655882015-05-26-08-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Гэгээн муза" наадам амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар "Гэгээн муза" академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо зэрэг байгууллагууд ажилласан юм. 

  Энэ жилийн "Гэгээг Муза" наадамд хот, хөдөөгийн 47 бүтээл ирснээс дөрвөн төрөлд шагналын эздийг тодруулсан юм. Наадмын шүүгчээр УДЭТ-ын дэд захирал, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, "Гэгээн муза" академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин Сарантуяа, УДЭТ-ын найруулагч Найдандорж, УГЗ, найруулагч Ганхуяг, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Соронзонболд, СТА, зураач Ариунболд, Урлаг судлаач, Профессор Мягмарсүрэн, урлаг судлалын ухааны доктор дэд Профессор Батсайхан, Театр судлаач Нямсүрэн нар ажилласан юм.

Энэ жилийн "Гэгээн муза" наадмын онцлог нь: 

1. “Гэгээн Муза” академийн удирдлагууд Армен улсад зохион байгуулсан Олон Улсын Театрын Институтын /ОУТИ/ 34 дэх их хуралд оролцож наадмын үйл ажиллагааг танилцуулан, “Гэгээн Муза” наадмыг  олон улсын наадам болсныг баталгаажуулан бүртгүүлсэн.

2. “Гэгээн Муза-12” дахь наадам “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл”-ийн төрлүүдээр зохион байгуулагдана.

3. “Гэгээн Муза-12” дахь наадамд Монгол, Орос, Герман, Швейцарь, Солонгос, Коссова, Эстон, Оросын холбооны Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчид, зочид төлөөлөгчид оролцсон юм.

"ГЭГЭЭН МУЗА" НААДМЫН ШИЛДГҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ

ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛ:

Шилдэг зохиолчоор МЗЭ-н шагналт зохиолч Сүхдорж Ховд аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Галдан бошигт хаан” жүжгээр 
Шилдэг найруулагч Саян Жамбалов ОХУ-ны Буриад улсын Хоц.Намсраевын нэрэмжит Драмын театрын бүтээл “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр
Шилдэг хөгжмийн зохиолч Төрийн соёрхолт Мөнхболд Ховд аймгийн ХДТ-н бүтээл “Галдан бошигт хаан” жүжгээр 
Шилдэг тайзны зураач ӨМӨЗО-ны “Хаан титэм соёл” компанийн бүтээл “Хар торгон хамжаар” жүжгээр 
Шилдэг эрэгтэй гол дүр Ёндонов Буяартов ОХ-ны Буриад улсын Хоц.Намсраевын нэрэмжит Драмын театрын бүтээл “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр 
Шилдэг эмэгтэй гол дүр СТА Баясгалан УДЭТ-н бүтээл “Чөлөөт хос” жүжгээр тус тус шалгарав.
ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛ:

Шилдэг тайзны зураач Орхон аймгийн ХДТ-н бүтээл “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” 
Шилдэг найруулагч УХТ-н бүтээл “Арван хоёр сар” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр М.Мөнхбаатар Шилдэг өнгө продакшны бүтээл “Алладины шидэт дэнлүү” жүжгийн Алладины дүрээр 
Шилдэг эрэгтэй туслах дүр Жан Сэ Хён Солонгос улсын “Мөрөөдлийн байшин” театрын бүтээл “Дараа” жүжгээр 
Шилдэг эмэгтэй гол дүр Мөнхсайхан Орхон аймгийн ХДТ-н бүтээл “Сарыг нуусан саваагүй” бэлтрэг 
Шилдэг эмэгтэй туслах дүр Ганчимэг УХТ-н бүтээл “Арван хоёр сар” жүжгээр 
Хүүхэд оролцоотой бүтээлээр Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын “Сүүлчийн хичээл” жүжиг тус тус шалгарав.
НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛ:

Шилдэг найруулагч Коссова улсын найруулагч Нура Элмазе Амок жүжгээр 
Шилдэг тайзны зураач Боролдой Black box театрын бүтээл “Хүний дуу хоолой”, “Ялаа” жүжгүүдээр
Шилдэг эрэгтэй жүжигчин ОХУ-н жүжигчин Николай Горохов “Гараа надад өгөөч” жүжгээр 
Шилдэг эмэгтэй жүжигчин Оюунзул Black box театрын бүтээл “Хүний дуу хоолой” жүжгээр 
МУЗХ-ны нэрэмжит Шинэ залуу уран бүтээлч шагналыг чөлөөт уран бүтээлч Я.Билгүүнсар 
БСШУЯ-ны нэрэмжит Шилдэг залуу уран бүтээлч шагнал Э.Тодгэрэл УДЭТ-ын жүжигчин 
Шүүгчдийн нэрэмжит шагнал Зураач Энхтуяа Ховд аймгийн ХДТ-н бүтээл “Галдан бошигт хаан” жүжгээр 
Ховд аймгийн ХДТ-н бүтээл “Галдан бошигт хаан" жүжиг “Гран при" шагнал тус тус хүртлээ.

Эх сурвалж: Mass.mn 

 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.