Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Стив Жобсын 10 суут зарчим
Дуу хөгжим

Стив Жобсын 10 суут зарчим

Урлаг Урлаг26/05/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
392-530x600716756342015-05-26-12-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2011-10-05-нд «Apple» компанийг үндэслэгч Стив Жобс үгүй болсон билээ. Гэхдээ тэр хүн IT-технологийн түүхэн дэх хамгийн агуу хүн байсан тэр чигээрээ л үлдэх болно. Өнөөдөр бид Стив Жобс ажилдаа ямар зарчмуудыг ягштал баримталдаг байсан талаар өгүүлье.

1. Төгс төгөлдөр лүү тэмүүл

1(122)Стив Жобс жижиг сажиг зүйлд ч ихэд анхаардаг байлаа. Анхны iPod-ыг танилцуулахын өмнөх шөнө компаний ажилтнууд шөнөжин сууж чихэвчний үүрүүдийг сольсон гэдэг. Учир нь Жобс чихэвчний бөглөө үүр лүү тас хийн дуугарч орох ёстой гэж үзжээ.


2. Шинжээчдийг сонс

 

2(103)Компаний худалдааны сүлжээг нээхийн өмнө Жобс «Gap» компаний Микки Дрекслерыг өөрийнхөө багт авч ажиллуулжээ.


3. Хайр найргүй байж сур

 

3(92)Жобс хийж бүтээсэн зүйлээрээ ч, бас царцааж хаясан санаагаараа ч адилхан бахархдаг байлаа.

Жишээ нь, Жобс «Palm Pilot» цувралыг бүтээхээр нилээдгүй хүчин чармайлт гарган ажиллаж байсан боловч гар утаснууд зах зээлээс PDA –г шахан гаргах хандлагатай байгааг ойлгосон тул бүх ажлыг шууд зогсоож, инженерүүдээ iPod дээр ажиллуулж эхэлсэн байна.


4. Зорилтот бүлэгт бүү найд

 

4(90)Жобсын нэг алдартай үг бий: “ Хүмүүс юу хүсч байгаагаа мэддэггүй юм. Харин чи хийгээд өгвөл тэд мэддэг болно. “

Жобсын зорилтот бүлэг ганцхан хүнээс бүрдэж байсан нь тэр өөрөө байжээ. Бүтээгдэхүүнийхээ дээжийг тэрээр хэдэн сараар өөрийн биеэр туршин үздэг байв.


5. Судалгаа, шинжилгээ бол дуусашгүй процесс

 

5(90)«Apple»-н анхны зураг төсөл дээр ажиллаж байхдаа Жобс «Sony» компаний бүтээгдэхүүнүүдийн гадаад байдал, бичиглэл, дүрслэлийг маш нарийн судалж байжээ. Анхны «Мак»-ын гадна бүрхүүлийг хийж байхдаа машины зогсоолоор удтал тэнэж герман, италийн автомашинуудын тэвшийг судалдаг байсан гэнэ.


6. Байнга хялбарчил

 

6(79)Жобсын баримталдаг гол дизайн бол хялбарчлах. Хамгийн анхны iPod –аа хийж байхдаа тэр асааж унтраадаг товчноос эхлээд бүр товчлуурыг байхгүй болгох тушаалыг зохион бүтээгчиддээ өгчээ. Зохион бүтээгчид хожим нь брэнд болсон гүйлгэх товчийг бодож олох гэж махаа идсэн гэдэг.


7. Нууцаа хадгал

 

7(69)«Apple» компанийн хэн боловч амаа хамхиж явдаг. Нууцыг хадгалж чадсанаар Жобсын бүтээгдэхүүн байнга сонирхлын төвд байж, шинэ зүйл гарахыг тэсэн ядан хүлээдэг хэрэглэгчидтэй болж чадсан юм.


8. Цөөхөн хүнтэй ажилла

 

8(65)Анхны «Macintosh» багт нь илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 100 хүн байв. Хэрэв 101 дэх хүнийг ажилд авахаар болбол өөр хэн нэг нь ажлаас чөлөөлөгддөг байлаа. Жобс өөрийгөө яг 100 хүний нэр тогтоож чадна гэж үзжээ.


9. Хүнийг аргаар, хүлгийг уургаар

 

9(59)Жобс нилээд хатуу босс байсан ч Apple компаний ажилтнууд түүний үлгэр жишээч байдлыг биширдэг байв. Түүний удирдлаган дор Apple компаний баг 3 жилийн турш, 7 хоногт 90 цагаар ажиллаж байж анхны домогт бүтээгдэхүүн Маc-г бий болгожээ.


10. Эх загвар дээр сайн ажилла

 

10(57)Жобсийн бүх бүтээл: техник, програм хангамж, бүр дэлгүүрүүд нь хүртэл эх загвартай байсан юм. Зохион бүтээгчид болон дизайнерууд жил гаран компаний төв байрнаас холгүй орших нууц агуулахад дэлгүүрийн загварыг босгож Жобст гологдвол дахиад л эхнээс нь эхэлдэг байлаа.

Эх сурвалж: Viva.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

25 жилийн ойгоо тэмдэглэх “Playtime Festival 2027” наадмын “Early Bird” тасалбар борлуулагдаж эхэллээ

05/08/2026
Дуу хөгжим Урлаг

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026
Дуу хөгжим Урлаг

“The Lemons” хамтлаг 22 жилийн ойгоо “Socialpay Park”-т тэмдэглэнэ

04/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тэйт МакРэй “Уран бүтээлч байх нь нэг удаагийн амжилт биш, харин өөрийгөө байнга шинээр бүтээж байх урт хугацааны үйл явц” гэв

06/08/2026

Локарногийн кино наадамд өрсөлдөх “The House on the Moon” киноны хэсгийг олон нийтэд цацлаа

06/08/2026

Жон Галлиано 2027 оны “Met Gala”-д голлох загвар зохион бүтээгчээр оролцоно

06/08/2026

Мишель Йео Ёко Оногийн тухай намтарчилсан кинонд түүний дүрийг бүтээхийг хүсдэг

06/08/2026

“Маск” продакшныхан “Сүүлчийн шилийн сайн эрс” уран сайхны киног бүтээж байна

06/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.