Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 9. Буд гараг. Харцага одтой, 1 Цагаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Бодлоготой байх өдөр. Өнөөдрийн боломжийг хэт “Үнэлэхгүй байх” нь эрсдэлтэй байх өдөр. Эрэлт хэрэгцээндээ тэвчээртэй даруухан байх нь зүйтэй. Энэ тохиолдолд ажилдаа шамдан орж, материаллаг байдлаа дээшлүүлж дотны хүнтэйгээ харилцааг бэхжүүлэх, хүссэн зүйлээ бага зардлаар олж авч чадна. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаар.
Үхэр (4/20-5/20)
Энгийн өдөр. Зөв хооллолтын дүрмийг барьж биеийн тамираар хичээллэж, мэдээ мэдээлэл хүлээн авахад таатай өдөр. Амьдралын эрч хүч өнөөдөр өндөрт байх болно. Эрч хүчний илүүдэл нь найз нөхдөөс хэн нэгэнтэй харилцааг муутгахад хүргэх магадлалтай. Бүтээж туурвих хүч нэмэгдэх өдөр. Хувийн амьдрал тань сонирхолтой гэнэтийн үйл явдлаар дүүрэн байхыг од гарагс амлаж байна. Гэвч чухал ажлууд, гэнэтийн мэдээ мэдээллүүд сэтгэл зүрхнийхээ явдлыг нилээд хугацаанд мартахад хүргэх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Хоёрдмол өдөр. Энэ өдөр амжилтгүй, алдаатай худалдаа хийнэ. Худалдаа наймааны ажилд онцгой анхаарч хянуур байхгүй бол таны толгойг зальт этгээд хурууныхаа үзүүрээр л эргүүлчихнэ. Бусдын хэлэх элдэв амлалт, гоё ганган үгэнд бүү хуурт. Харин түүний оронд ядууст өглөг өгөх, буяны үйл хэрэгт таатай байна. Танд өөрийн авъяас чадвараа нээх боломж гарах тул үүнийг алдахгүй байхыг хичээгээрэй. Стресст орохгүй байхыг хичээж, бясалгалд явах талаар бодож үзээрэй.
Мэлхий (6/22-7/22)
Эрүүл мэнддээ анхаарах өдөр. Зөв хооллолт, биеийн тамирын дасгал сургуулилт, мэдээлэл авах гэсэн уриан дор өдрийг өнгөрүүл. Өнөөдөр таны эрч хүч оргилж, зөн совин, уран бүтээл туурвих чадвар нэмэгдэнэ. Гэхдээ хэт идэвхтэй байдлаас болж ажлын түншүүдтэй үл ойлголцол үүсч магадгүй. Та анхны төлөвлөгөөгөө өөрчлөхөөс өөр аргагүй байдалд орно. Энд дотны хүний зөвлөгөө хэрэг болно. Гэр бүл, хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцоно.
Арслан (7/23-8/22)
Тааламжгүй өдөр. Хэрвээ шинээр бодож олсон санаа тань аз туршсан эрсдэлтэй бол таны ажил хэргийг урагшлуулах замд бага хэмжээний хүндрэл гарах нь тодорхой байна. Магадгүй энэхүү хүнд байдлаас гарах арга замыг эрж хайхад итгэлтэй найз нөхөд, аль эсвэл ажил хэргийн хамтрагч тань тусламжийн гараа сунгаж мэднэ. Бас, ажил хэргийн шугамаар аялалд явж магадгүй байгаа ба үр дүнд нь та сэтгэл хангалуун бус байх бололтой. Тиймээс аялал, албан томилолтоор явах ажлыг аль болохор хойшлуулахыг хичээгээрэй.
Охин (8/23-9/22)
Зөрчилдөөнтэй өдөр. Үдээс өмнө та өөрийн бодож төлөвлөсөн ажлаа маш хялбарханаар хийж гүйцэтгэх болно. Хамтрагчтайгаа хамтран ажиллах болон дээд удирдлагадаа хандвал амжилтыг олох болно. Үдээс хойшхи таагүй хандлага нь таныг эвгүй байдалд оруулах, аль эсвэл мөнгө санхүүгийн алдагдалд хүргэх болно. Хэрвээ боломж олдвол цэвэр агаар, байгалийн сайханд цагийг өнгөрүүлээрэй.
Жинлүүр (9/23-10/22)
Шинэ эрч хүч хуримтлуулж өөртөө итгэлтэй болох өдөр. Танд өөрийн эрч хүч, оюун ухаан, мөнгөө ашигтайгаар хөрөнгө оруулах шинэ салбар, төсөв төлөвлөгөөг идэвхтэй хайх шаардлага гарч байна. Түнш, найзуудтай шинээр хэлэлцээр хийх ба энэ нь ирээдүйд ашгаа өгөх нь тодорхой. Юуг ч барьж аван хийсэн амжилт олох магадлал маш өндөр байна. Гэвч өөрийн хүчин чадал, боломжоо хэтрүүлэн үнэлсний хэрэггүй. Оюуны өндөр чадавхтай хүмүүсийн зөн билгийн нүд нээгдэнэ.
Хилэнц (10/23-11/21)
Тааламжтай өдөр. Өнөөдөр таны хувьд бүхий л зүйл чинь таатай байх болно. Худалдаа наймаа хийх, шинэ бүтээл туурвихад таатай. Мөн хайр дурлал болон гэр бүлийн харилцаа чинь хүртэл эерэг, таатай байх нь. Амьдралын томоохон өөрчлөлтөнд бэлэн бай. Боломжийг бүү алд, хүсч байсан бүхнээ биелүүл.
Нум (11/22-12/21)
Энэ өдрийн хүндрэл, ачааллууд дээд цэгтээ хүрэх болно. Тааруухан үйл явдал тохиож, муу мэдээ хүлээн авах магадлалтай. Хамгийн муу зүйлд бие сэтгэлээ бэлэн байлгаж, гаднаас ямар нэгэн тусламж дэмжлэг ирэхгүй гэдгийг тооцоолоорой. Аливаа асуудал, хүндрэл бэрхшээлүүдийг уужуу тайвнаар хүлээн авч, эрүүл ухаанаар тунгаан бодоорой. Энэ бүх таагүй байдлууд удахгүй төгсөж жирийн байдалд шилжихийг од гарагс амлаж байна.
Матар (12/22-1/19)
Ажил ихтэй цаг зав багатай хүмүүс нэн түрүүнд эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд орохыг зөвлөж байна. Ялангуяа гэнэтийн аваар ослоос өөрийгөө байнга хамгаалж бай. Санхүүгийн хувьд амжилт хэд хэдэн зүйлээс шалтгаалах болно. Юуны түрүүнд өөрийн санхүүгийн байдлыг зөв тодорхойлж хөрөнгө оруулах гэж буй ажилдаа хэр зэрэг мэдрэмж туршлагатай хандах зэргээс ихээхэн хамаарна. Өдрийн хоёрдугаар хагаст өөрийн боломжит ажлыг хийвээс үр дүн нь хурдан мэдэгдэх болно
Хумх (1/20-2/18)
Таатай өдөр. Магадгүй гэнэтийн орлого хүлээн авах, үнэт эдлэл худалдан авах буюу бэлгэнд авах, эсвэл сугалаанд хожих болно. Бүгдийг уучлах, хайр дурлалын өдөр. Ихэнх хүмүүс хувийн асуудлуудаа цэгцэлнэ. Саяхан болсон хэрүүл маргаанууд энэ өдөр шийдвэрлэгдэнэ. Таныг гомдоосон хүмүүсийг уучил. Үүний үр дүнд та хайртай хүнтэйгээ хэл амаа ололцоно. Залуу хүмүүс хуучин хэвийн харилцаандаа орно. Сэтгэл санаагаа тайван байлга.
Загас (2/19-3/20)
Энэ өдөр хоёрдмол шинж чанартай байна. Өөрийгөө тоох, шагнал авах дуртай байх, гомдомхой байдал, өөртөө хэт хайртай байх нь эргэн тойрны хүмүүстэй харьцахад сөргөөр нөлөөлнө. Хоолны чанарыг анхаар, согтууруулах ундааг хэрэглэхэд хязгаар тавь. Хордож биеийн байдал муудаж болзошгүй.
www.Urlag.mn