Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Энэ зун хийх 45 хөгжилтэй зүйл
Дуу хөгжим

Энэ зун хийх 45 хөгжилтэй зүйл

Урлаг Урлаг27/05/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0f9c07bec7ddce2005dab9226605aabb4813490932015-05-27-15-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1.    Найзуудаараа цуглараад picnic-нд явах
2.    Нэг өдрийг гэрэл зургийн өдөр болго. Тэгээд гадуур алхангаа инээлдэн гүйлдэх хүүхдүүд, моднууд, тэнгэр, шувуудын зургийг дар. Түүгээрээ нэг альбом нээсэн ч болно.
3.    Загварын зурагнууд үзэж байгаад таалагдсан хувцсаа өөрийнхөө гараар хийж өмсөх
4.    Жижигхэн бялуу хийж гэрийхэн, найзуудыгаа дайлах
5.    Хүүхэд байх үеийнхээ тоглоомуудыг эргэн дурсаж тоглох. Жишээ нь нуугдах, үг дамжуулах гэх мэт
6.    Хамаатныхаа дүү нартай хамт кино үзэхээр явах
7.    Нэг найзтайгаа цуг өдөржин window shopping хийж, таалагдсан хувцас бүрээ өмсөж үзэх
8.    Гэр бүлийнхээ зургийн цомгуудыг бүгдийг нь гаргаж ирээд эхнээс нь үзэх
9.    Шүлэг юм уу өгүүллэг бичих гэж оролдох
10.    Өөрийнхөө хамгийн дуртай дуунуудыг нэг cd-н дээр бичээд, дээр нь “Миний амьдралын soundtrack-ууд” гэж хаяглах
11.    Өнгийн харандаа, буддаг ном худалдаж авах
12.    Ямар нэг дуртай киноныхоо оригиналь зохиолыг уншиж үзэх (Ямар ч кино зохиолоо гүйцдэггүй)
13.    Өдрийн тэмдэглэл эсвэл блог хөтөлж эхлэх
14.    Нэг өдрийг номын санд өнгөрүүлж үзэх
15.    Замын усан оргилуурууд дундуур гүйх
16.    Юм нэхэж сурах
17.    Тараг, эсвэл йогурт хөлдөөгөөд, долоож идэх
18.    Гэртээ хөгжмөө чангалж байгаад ганцаараа ханатлаа бүжиглэх
19.    3 найзтайгаа нэг оройжин лонх эргүүлж тоглоод, шөнөжин сэрүүн юм ярьж хонох
20.    5 аймшгийн киноны DVD аваад найзуудтайгаа цуг үзэх
21.    Цэцэг тарьж үзэх
22.    Бовлинг, гольф тоглохоор явах
23.    Бөмбөлөг үлээгэд, түүн дээрээ хүслээ фломастераар бичээд хөөргөх
24.    Ямар нэг юм цуглуулж эхлэх
25.    Имиджмейкэр дээр очиж зөвлөгөө авах. Стилээ “зад” өөрчилж үзэх
26.    Найзуудаараа бие биенийхээ үсийг янзлан хумсыг будаж өгөөд гадагшаа гарах
27.    Ямар нэг хөгжилтэй видео бичлэг хийгээд Youtube дээр тавих
28.    Өөрийнхөө хөргийг зуруулах
29.    Өөрийнхөө хагас нүцгэн зургийг авч үзэх
30.    Цаасан шувуу хийж нисгэх
31.    Нэг гадаад танилтай болж түүнтэй и-мейлээр харьцах
32.    Хэн нэг шүтэн биширдэг, эсвэл хүндэлдэг хүндээ захидал бичих эсвэл уулзаж үзэх
33.    Усаар байлдах
34.    Модот гудамжаар эсвэл ой модоор хайртай хүнтэйгээ зугаалах
35.    Хотоос гадуур шөнийг өнгөрөөж нар мандахыг харах
36.    Голын эрэг дээрээс нар жаргахыг үзэх
37.    Загасчилж үзэх. (Барьсан загасаа голд нь буцааж тавихаа мартуузай)
38.    Элсийг бага зэрэг цементтэй хольж элсэн бөмбөг хийгээд дээр нь ямар нэг дурсгалтай зүйл бичээд хадгалах
39.    Шувуу хооллох
40.    Найзуудаараа нэг жижиг хэмжээний хөгжилтэй кино хийх
41.    Урьд нь идэж үзээгүй ямар нэг төрлийн хоолоо идэж үзэх
42.    Йогд явах
43.    Дугуйгаар нэг өдөр зугаалах
44.    Найзуудаараа нэг ижил бугуйвчтай болох
45.    Цагаан футболк аваад дээр нь тусгай зориулалтын даавууны будгаар ямар нэг юм зураад өмсөх. Найзуудаараа ижилхэн футболктой болсон ч болно

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Heeseung “Enhypen” хамтлагаас гарч, хамтлаг цаашид зургаан гишүүнтэй явна

11/03/2026
Дуу хөгжим Урлаг

Женнигийн агентлаг хорлонтой нийтлэлүүдийн эсрэг хуулийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ

10/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Bigbang” хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.