Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 12. Санчир гараг. Салхины эх одтой, 7 улаан мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Мэдлэг чадвараа дээшлүүлэх, мөргөл үйлдэх, гэр орондоо цэвэрлэгээ хийх мөн буруу үйлдлээ гэмших өдөр. Ихэнх хонь нь хэн нэгний дэмжлэг туслалцаа авахыг хүсэх, эсвэл эрх мэдэлтэй хэн нэгний ивээлийг хүртэх болно. Зарим нэгэнд нь энэхүү мэдрэмж нь өөртөө итгэлгүй болгож бусдаас уучлал гуйх болно. Төөрөгдөл болон будлиантай өдөр учир энэ өдөр биеэ энхрийлнэ үү. Өөртөө шүүмжлэлтэй ханд.
Үхэр (4/20-5/20)
Тайван байх өдөр. Шинэ төслийн ажлаас урган гарсан асуудлууд таныг нилээн хэсэг хугацаанд төөрөлдүүлж, ямар ч утга учиргүй зүтгэж байгаа мэт санагдуулж болзошгүй. Магадгүй та уурлаж цухалдан үйл явдлыг бүрэн гүйцэд төсөөлөх чадвараа алдаж мэднэ. Хэрэв та энэ хүнд үеийг давж, найз нөхөдтэй хийх маргаанаас зайлсхийж, тулгарах саад бэрхшээлийг туулан гарч чадвал амжилтыг заавал олно. Төсөл төлөвлөгөө өөрчлөгдөж болох магадлал их байна.
Хамтатгах (5/21-6/21)
Таагүй өдөр. Биеэ тоосон онгироо сагсуу, хөнгөн хийсвэр зан, бэлэн амлалт, нөхцөл байдлыг буруу үнэлэх нь хувийн амьдралд тань хүндэл учруулж болзошгүй. Өнөөдрийн алдааг чинь маргааш засахад чадахгүй ч байж болно. Харин энэ үдэш танд сонирхолтой, мартагдашгүй уулзалтыг авчрах болно. Үдэш хайртай хүнтэйгээ харилцах, цагийг зугаатай өнгөрөөхөд тун тохиромжтой.
Мэлхий (6/22-7/22)
Аз хийморьтой өдөр. Гэр бүлээ батлуулах, хэлэлцээ хийх, аялан жуулчлахад таатай. Өнөөдөр таны төлөвлөгөө зарим нэг талаар өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ л та нандин хүслээ биелүүлж чадна. Танд итгэмээргүй, сайхан санал ирнэ гэж одод зөгнөж байна. Хайр сэтгэлийн харилцаа хэвийн үргэлжилнэ. Энэ ордныхон энэ өдөр сэтгэл хямрах тул ганцаараа үдшийг өнгөрөө.
Арслан (7/23-8/22)
Тааламжгүй байх өдөр. Энэ нь сэтгэлийн хямрал, нойргүйдлээс болсон байж мэднэ. Гэр бүлийн харилцаанд нөлөөлөх эд материалын нөхөгдөшгүй алдагдал гарз гарах магадлалтай байна. Хэрвээ ийм зүйл тохиолдвол ямар ч тохиолдолд эцсийн шийдвэр гаргахгүй байхыг од гарагс анхааруулж байна. Үүссэн нөхцөл байдлыг эрүүл ухаанаар бодож тунгаахад ганцаараа байх шаардлага танд зайлшгүй хэрэгтэй байна.
Охин (8/23-9/22)
Өдөөн хатгалт ба сорилтын өдөр. Осолд орох аюул их байгаа тул анхаарал болгоомжтой, сэрэмжтэй бай. Өнөөдөр гэнэтийн таагүй мэдээ хүлээн авах тул сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй бай. Хувь заяа таны ихэрхүү, дээрэлхүү байдлыг дахин сорьж шалгаж байна. Аль хэр тэсвэр тэвчээртэй байж, тунгаан бодож чадахаас тань эхлүүлсэн болон цаашдын бүх ажлын амжилт бүтээл шалтгаална. Бусадтай ажиллаж, хамтран өөрийн зорилго мөрөөдлөө биелүүлэхэд анхаар. Хамтран ажиллагсдын тогтвортой бүтээлч байдал танд хүрэхийг хүсэж байгаа үр дүнг авчрах болно
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдрийн бүх зүйл өөдрөг үзлээр хучигдсан байна. Таны сэтгэл хөнгөн тайван байж, аз жаргал баяр хөөрөөр бялхаж, хэнээс ч, юунаас ч хамааралгүй байж чадна. Гэвч энэ бүхэнд толгойгоо алдаж гээхгүй байхыг од гаригс сануулж байна. Таны уужим сэтгэл, нээлттэй байдлыг хэн нэгэн муугаар ашиглаж мэднэ. Зөв хүмүүс болон найз нөхөдтэй уулзаж тэдний сайхан үг, ярианаас таашаал авч аз жаргалтай болно. Тэдний үнэнч байдал, сайхан сэтгэлд эргэлзэх гэсний шаардлагагүй. Шинэ танилтай болох аятайхан боломж нээлттэй байна, өөрийн сайн сайхан чанарыг мэдрүүлж чадна.
Хилэнц (10/23-11/21)
Буулт хийх өдөр. Өнөөдөр таны гэр бүлд бага зэргийн маргаан гарах, ойр дотныхоо хүмүүстэй үл ойлголцох байдал үүсч магадгүй. Хэрэв асуудал гарвал аль болох буулт хийх хэрэгтэй. Ингэснээр та эерэг тайван байдлыг гэр бүлдээ бий болгож чадах юм. Гэхдээ хэт өгөөмөр зан нь эргэн тойрныхоныг тань бэлэнчлэх сэтгэлгээтэй болгох хандлагатайг санаарай.
Нум (11/22-12/21)
Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохиох, хүмүүсийг нэгтгэх болон үр хүүхэдтэй болоход сайн өдөр. Таны гэрийн хаалга зөвхөн хамгийн ойр дотны найз нөхдөд нээлттэй байх ёстойг анхаараарай. Хуучин нэг найз хоёр шинэ найзаас ямагт илүү гэдгийг бүү мартаарай. Санамсаргүй, тохиолдолын танилцалтаас болгоомжил. Зөн билэг таныг хуурах тул шийдвэр гаргахдаа яарсаны хэрэггүй алдах магадлалтай хэмээн зөвлөж байна.
Матар (12/22-1/19)
Таны удаан бодож байсан төсөл ажил тань биеллээ олж та сэтгэл хангалуун байх болно. Санхүүгийн байдал хэдийгээр сэргээд сайхан байх ч үүнтэй зэрэгцээд зарлага тань өсөх болно. Салалт хууралт тохиолдож таны амьдралын эрч хүч амьдрах итгэлийг тань үгүй хийх ч та ухаалаг байж шинэ учралыг хүлээж ав. Эрүүл мэндийн хувьд таатай сайхан байх ч эцэг эх гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал таныг түгшүүлсээр байх нь. Одоо эсвэл хэзээ ч үгүй гэдэг асуудал тулгарна.
Хумх (1/20-2/18)
Ачаалал ихтэй өдөр. Эрчүүд том дуулианд өртөх буюу эртний танилтайгаа харилцаагаа таслах бололтой. Хэрүүл маргаан хийж, харилцан бие биеэ буруутгах тул эвлэрэх боломжгүй. Бэртэх буюу зүрхний шигдээс тусах магадлал өндөр байна. Машин барихдаа болон уулзвараар зам хөндлөн гарахдаа болгоомжтой бай. Бүсгүйчүүдийн хувьд азтай өдөр. Хайр сэттэлийн харилцаанд санаачилгыг гартаа ав.
Загас (2/19-3/20)
Ачаалалтай өдөр. Хүлээх, байдлыг үнэлж цэгнэх, амьтны гаралтай хоол унд хэрэглэхийг багасгахыг одод зөвлөж байна. Идэвхтэй ажиллах, биеийн ачаалал авахгүй бай. Харилцааг багасга, ямарваа уулзалт нь жижиг маргаан, хоосон яриаг авчирна. Ойрын улсуудын хардлага, гомдлыг төрүүлэхгүйн тулд туйлын бодлоготой ханд. Үнэт эдлэл, модоор хийсэн зүйлсээс бусад зүйлс худалдан авахад сайн.
www.Urlag.mn