Хонь
Аз жаргалтай сар ирж байна. Сугар гаригийн нөлөөгөөр Хонины ордныхон гал халуун хайр дурлал, гайхалтай хүсэл тачаалыг мэдрэх аж. Маш олон Хонины ордныхон энэ сард сүй тавих, эргэн нийлэх, шинэ хүнтэй болох, цоо шинээр учрах гэх зэргээр хайр дурлалын амьдрал нь дэвжин дээшилнэ. Зарим Хонинууд жинхэнэ хайрыг мэдэрч сэтгэл зүрхээрээ үүлэн дээгүүр ниснэ. Сугар болон Бархасбадь гэсэн хоёр гаригийн тааламжтай нөлөө нь чиний доторх хамгийн сайн хүнийг гарган ирж, ухаалаг, дэгжин бүтээлч, чадварлаг байхад таатай нөхцөл байдлыг бий болгож тусална. Од эрхэсийн чамд бэлдсэн бэлэг ингээд дуусчихгүй шүү. Дээрх хоёр гаригтай Дэлхий ван гариг нэгдэж гурвалсан тааламжит нөхцлийг бий болгоно. Энэ нь ахиц дэвшил, өөрчлөлт хөгжлийн нэн таатай үе байх ба өөрийн шинэ төсөл төлөвлөгөөгөө хөдөлгөөнд оруулан дахин эхлэх нэг үгээр хэлэхэд ажлын талбар дээрээ зоригтой байх үе юм. Санаачлагаа бусдад танилцуулж, хэрэгжүүлэх цаг нь болсоон хонгор минь. Санхүүгийн хувьд болгоомжтой байж зарлагаа сайтар тооцоолох хэрэгтэй. Гэхдээ энэ нь аймхай, харамч бай гэсэн үг биш шүү. Шинэ сард биеэ эрүүлжүүлж хөдөлгөөнд дурла. Мөн унш, тэмдэглэ, суралц, оюуны өндөр тооцоолол мэдээлэл боловсруулах ур чадвараа ашигла!
Үхэр
6-р сард Үхрийн ордныхон амар амгаланг эрхэмлэж, гадагшаа гэхээсээ илүү дотогшоогоо анхаарах болно. Ихэнх анхаарлаа гэр орон, гэр бүл, дотны найзууд дээрээ төвлөрүүлнэ. Энэ нь ч чамд таатай байж амар жимэр, уламжлалт амьдралаар амьдралын сайхныг илүү ихээр мэдэрнэ. Хостой болоод ганц бие Үхрүүдэд ч энэ бүхэн таалагдана. Хамгийн гол нь чи энэ хугацаанд өөрөө аз жаргалтай байснаар бусдыг аз жаргалтай болгож чадна гэдгээ ухаарах болно. Эрсдэл үүрч, хайр дурлалын драм үүсгэхийг хүсэхгүй л болов уу. Хэрвээ амьдрал чинь санаа зовох зүйлгүй, тогтвортой байвал чи өөрөө аз жаргалтай байх болно. Мөнгө чиний сонголтод нөлөөлж мэдэх ч асуудлаа гэр бүл, найз нөхөд, хайртай хүнтэйгээ хамтран шийдэх боломжтой байна. Санхүүгийн зарлагаа ч мөн гэр орон, үр хөдлөх хөрөнгөд илүүтэй зарцуулна. Гэрээ өмнөхөөсөө үзэсгэлэнтэй, тухлаг байлгахыг хүснэ. Уран зураг, тавилга гэх мэт урт настай хөрөнгө оруулалтыг гэртээ хийж магадгүй. Илүү том гэртэй болох, шинэ байшин барьж эхлэх эсвэл гадаах цэцэрлэгээ тохижуулах ч байж болно. Хэрвээ өөрийн гэсэн бизнестэй болохоор шийдсэн бол энэ сард оффис, ажиллах орчиндоо анхаарлаа хандуулна. Ерөнхийдөө сарын турш орлогоо нэмэгдүүлэх гэхээсээ илүү ухаалаг зарлагад төвлөрнө. Сугар гаригийн оролцоотойгоор Үхрийн ордныхон сарын турш эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй байна. Хэрвээ цусны даралт, цусан дахь сахарын хэмжээ, хеликобактери зэрэг чинь энгийнээс их хэмжээтэй бол анхаарах хэрэгтэйг сануулъя. Тэвчээртэй хүлцэнгүй байж, дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй.
Ихэр
Ихрийн ордонд Ангараг гариг орж ирснээр хангалттайгаас ч илүү хэмжээний сексийн эрч хүч амтагдах болно. Адреналины хэмжээ ихэсч чамд эзэгнэх, булаан авах, эзэмдэх хүсэл төрнө. Сэтгэл хөдлөл, хүсэл шунал чинь өөрсдийгөө гэнэтийн, санаад оромгүйгээр, хүчтэйгээр илэрхийлж түргэн хугацаанд ханаж цадахыг шаардах бололтой. Чи юуг ч хийгээд үзэхэд бэлэн байна, өдөөн хатгахаас, өдөөн хатгуулахаас бүр тэсэн ядаж байна гээч. Ямар ч оролдлого чинь амжилттай байх бөгөөд хайр дурлалын тал дээр энэ сар чамд өндөр шагналыг бэлджээ. Ангараг гаригаас гадна, Ихрийнхний зүрх сэтгэлийн асуудал зөөлөн, мэдрэмтгий Сугар гаригийн нөлөөн дор ч мөн адил оршиж байгаа.
Ажил мэргэжлийн хувьд энэ сар Ихрийн ордныхны хувьд амжилттай болж өнгөрнө. Ихрийн карьерыг удирдагч Бархасбадь гариг Сугар, Тэнгэрийн вантай ойртсоноор үйл явц, шинэчлэл, сайжруулалтын гурвал үүсч байна. Энэ гурвалын нөлөөгөөр томоохон шинэчлэл, ашигтай өөрчлөлтүүдийг хийх бололтой. Оюун ухаан, харилцаа холбоо, хөдөлгөөнтэй холбоотой үйл ажиллагаанд нааштай үр дүн гарна. Буд гариг хөдөлгөөнөө яг Ихрийн орд руу чиглүүлснээр тодорхойгүй байсан олон зүйлс арчсан толь шиг илэрхий болж, шийдэмгий эргэлт хийх боломжтой болно. Ангараг гариг Ихрийн ордонд орсноор эр зориг, амбиц, эрч хүчийг авчирна. Мөн нарны нөлөөгөөр өөрийнхөө яма чухал хүн гэдгийг мэдрүүлж, олны дунд хүндлэл хүлээх мөч ойрхон байна. Мөнгө чиний хичээл зүтгэлийн үр дүнд жам ёсоороо орж ирэх болно. Эрүүл мэнд чинь сайнаас ч илүү байхыг дуулгахад таатай байна. Ихрийн ордныхон инээд хөөрөөр дүүрэн өөдрөг байсаар сарыг дуусгана. Чи аялах, шинэ хүмүүстэй танилцахдаа нээлттэй байна. Цэнэг чинь 100-аас илүү хувь дүүрэн байгаа тул шинэ спорт туршиж үзэхэд хэрэгтэй. Эцэст нь, хааяа чи хэтэрхий түрэмгий зантай болдог, үүнийгээ хязгаарлаарай.
Мэлхий
Мэлхийн ордныхны хайр дурлалын харилцаа ажил мэргэжил болон санхүүгийн ашиг сонирхолтой холилдох болно. Үүний шалтгаан нь хайр дурлалын Сугар гариг 6 сарын ихэнх үеүдэд Мэлхийн ордны мөнгө санхүүг удирдах ба хосуудын харилцааг зохицуулдаг Санчир гариг сарын 15 хүртэл ажил карьерын харилцаанд байрших аж. Ажил мэргэжил болон санхүүгийн ашиг сонирхол бүхий шийдвэрт хосуудын зүрх сэтгэлийн асуудал нөлөөлж мэдэх юм. Эсвэл мөнгө болон ажил хэргийн шийдвэрт хосууд мэдрэмжиндээ хөтлөгдсөн сонголт хийж магадгүй. Аль нь ч байлаа гэсэн, эцсийн шийдвэрийг сайтар бодож байж гаргаарай. Сарын дундуур хамаагүй тайван байх боловч Мэлхийн ордныхонд хайр дурлал, бэлгийн амьдрал эсвэл хүүхэдтэй холбоотой 9 сард шийдвэрлэгдэх илүү том асуудал гарч ирэх аж. Сугар болон Бархасбадь гаригууд Мэлхийн ордны мөнгө санхүүгийн харилцаанд аль аль нь тааламжтай байрших ба чамд олз омог, аз завшааныг авч ирнэ. Гэхдээ чи тэр олз омогоо өөрийн болгохын тулд зарим нэг “сэргэлэн” маневр хийх хэрэгтэй болох эсвэл уламжлалт арга барилаасаа багаханыг ашиглах хэрэгтэй болно. Сугар гаригийн нөлөө сарын 25-аас буурч эхлэх ба чи илүү сонор сэрэмжтэй байж болгоомжтой хөдлөх шаардлагатай. Ажлын талбар дээр маш олон шинэлэг санаануудыг гаргах ба одоо бол энэ бүхэн тархин дотор чинь дөнгөж л боловсруулагдаж байгаа. Бодлогогүй, болгоомжгүй байдлаас аль болох хол байж өвчин эмгэгт хараа хяналттай бай. Ялангуяа сарын эхний хэсэгт буюу эхний 20 хоногт эрсдэлтэй нөхцөл байдлаас аль болох хол байгаарай. Харин сарын сүүлийн долоо хоногт чиний бие махбодь гайхалтай эрүүл байх болно. Хууль бус, ёс суртахуунгүй ажил болон үл бүтэх муу хүмүүстэй холбогдохоос зайлсхий.
Арслан
2015 оны 6-р сар Арслангийнхны хувьд сонирхолтой сар болж өнгөрөх төлөвтэй байна. Учир нь хайр дурлалын Сугар гариг ухрах хөдөлгөөн хийснээр Арслангийн ордоор дайрах болно. Энэ мөчлөг 2015 оны 11-р сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хосын харилцааг буцаагаад анхаарлын төв лүү авчирна гэсэн үг. Хайр дурлалын амьдрал чинь цэцэг мэт дэлгэрч, янз бүрийн жаргалтай үйл явдлууд болно. Гэхдээ зарим үед нөхцөл байдал чиний бодож байснаас өөрөөр эргэх бөгөөд ганц хоёр зөрчилдөөнтэй мөчүүдийг туулахыг үгүйсгэхгүй. Хуучны шийдэгдээгүй асуудлууд эргэн сөхөгдөнө.
Арслангийн орд Сугар, Бархасбадь хоёртой ойртсоноор амжилт ирэх нь гарцаагүй боллоо. Хичээл зүтгэл гаргаагүй байхад ч аз чамайг дагана. Хөгжин дэвших, зорьсноо бүтээх боломжууд гарах төдийгүй сонирхолтой төслийн санаатай хүмүүс чамд ажлын санал тавих магадлалтай. Эсвэл удирдлагууд чинь чамайг шагнан урамшуулах болно. Нар, Ангараг, Буд гаригууд Арслангийн 11-р ордод орж ирснээр чи хүсч буй зүйлийг чинь дэмжих зөв хүмүүстэй учрах болно. Чи хүмүүсийн дунд нэр хүндтэй болж, зохион байгуулах чадвар, үзэл бодол, шинэ санаагаараа ялгаран хамт олныхоо манлайлагчаар сонгогдоно. Мөнгөний тал дээр ч бас аз арслангийнхны талд байх бөгөөд одоо байгаа асуудлууд нэг тийшээ шийдэгдэж, сэтгэл зовоохоо больж эхэлнэ.Эрүүл мэндийн хувьд чиний бие 18 настай хүнийх шиг л байх болно. Бархасбадь гариг чамд өөдрөг бодол авчирч, эрч хүчээр дүүргэх болно. Харин Сугар гариг чамайг цоглог, эелдэг, нээлттэй, багаар ажиллах чадвартай болгоно. Бүхнийг хэтрүүлэн хийх гэсэн хичээл зүтгэл чинь л цөөн хэдэн зөрчлийг авчирч мэднэ. 7-р сарын сүүлийн 10 хоногт өвдөж магадгүй.Эцэст нь, алхам бүрээ сайтар тунгааж мэдэхгүй газартаа хөл бүү тавь.
Охин
Сугар гариг Охины ордны хайр дурлалыг хариуцагч Бархасбадьтай ойрхон байна. Энэ хоёр ойртох тусам чиний амьдрал сэтгэл ханамжтай, зүрх дүүрэн мэдрэмжээр бялхах болно. Гэхдээ зүү хоёр үзүүртэй байдаг шиг үүнийг дагаад ямарваа нэг нууцтай холбоотой хэрэг, далд ухамсраараа хийсэн үйлдэл, төөрөгдөлд орооцолдож магадгүй. Одооноос эхлэн 2015 оны 11-р сарыг хүртэл Сугар гариг ухрах хөдөлгөөн хийх тул урд буй 5 сарын турш Охиныхон өөрсдийн харилцааны талаар чухал бясалгал, гүн бодролд автаж мэднэ. Энэ нь нэг талаар сайн ч нөгөө талаар байдлыг улам төвөгтэй болгож магадгүй. Өөрийгөө юунд хутгаж байгаагаа сайн бодоорой. Карьерын тал дээр чамд туслах гурван чухал холбоо байна. Ангараг-Амбиц, шинэ санаачлага, өөрийгөө илэрхийлэх хүслийг өдөөгч. Нар-Эрх мэдэл, нэр хүндийг бэлэглэж, олны дундаас ялгарахад чинь туслагч. Хамгийн чухал нь Буд-Арслангийн орд, карьерын хэсгийг чинь хоёуланг нь удирдагч. Буд гариг 6-р сарын 12-ноос ухрах хөдөлгөөнөөс урагшаа чиглэлдээ орсноор хэдэн долоо хоногийн турш үл ойлголцол, саад тотгор учруулж байсан зүйлс шийдэгдэх болно. Асуудал тодорхой болж, үр нөлөө нэмэгдэж, үйлдлүүдийг нарийн зохион байгуулж, үр дүн нь ч амжилттай байх болно. Цаашилбал, харсан зүг бүхэн чинь тунгалаг замтай байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Мөнгөний тал дээр ч азтай байхыг од эрхэс зөгнөжээ. Эрүүл мэндийн хувьд ямар ч таагүй зүйл тохиолдсон түүнийг даван гарах хүч тэнхээ чамд байна. Таагүй юм тохиолдох магадлал эхний хагаст бий. Энэ нь чиний өөрийн анхаарал болгоомжгүй байдал, аливааг хэтрүүлэн хийдэгтэй холбоотой. Эрсдлээс зайлсхийхийн тулд тайван, сахилга баттай, болгоомжтой байх хэрэгтэй.Эцэст нь, хайр дурлал, ажил амьдралын алинд ч хэнтэй орооцолдож байгаадаа болгоомжтой хандаарай.
Жинлүүр
Сугар болон Бархасбадь гаригуудын нөлөөгөөр Жинлүүрийн ордныхон энэ сард маш сайхан цаг хугацааг өнгөрөөх бололтой. Хайрттайгаа хамт үдэшлэг, олон нийтийн уулзалт цуглаанд оролцох ба шинэ танилтай болж ашиг сонирхол нэгтэй зарим нэг хуучин танилуудтайгаа таарч бүлгийн уулзалт цуглаан, бага хурал, нэгдэл холбоо зэрэг өөр өөр нөхцөл байдалд өөр өөр хүмүүстээ таарна. Нэг үгээр хэлбэл эргэн тойрны хүмүүс шинэхэн хосуудыг нэг хүн, нэг баг мэт харах нь нэмэгдэнэ. Мөн хосууд оюуны боловсрол, соёл урлаг, оюун санааны эрх чөлөөгөө нэгэндээ хуваалцах зэрэгт төвлөрөх эсвэл хайртай хүнтэйгээ ямар нэг гайхалтай сэтгэл хөдлөлийн эрэлд гарч хамтдаа аялалд ч явж магадгүй. Энэ сар мөнгө санхүүгийн хувьд гайхалтай байх нь. Чиний дотор байгаа бүх нөөц боломж бол амжилт юм. Чи эргэн тойрондоо нэр хүнд сайтай бас азтай шүү дээ. Тийм болохоор өөртөө дэмжлэг олж, юу хийхийг хүсч төлөвлөж байгаагаа хэлэхэд л найз нөхөд гэр бүл, дэмжигчид чинь туслахад хэзээд бэлэн байгаа. Энэ сар багийн төсөлт ажил, ямар нэгэн байгууллагатай холбоотой бүх үйл ажиллагаанд маш таатай сар шүү. Ажлын талбарт амжилттай байх хэдий ч од эрхэс чамайг анхааралтай, дайчин шаргуу байхыг зөвлөж байна. Эрүүл мэндийн хуввд сэтгэц мэдрэлийн ачаалал хурцадмал болж эхэлнэ. Зургадугаар сарын эхний хагаст зарим нэг хүндрэл тулгарч мэдэх хэдий ч илүү өөдрөг байж нөхцөл байдлыг эерэг талаас нь харвал чамд зарим асуудлыг илүү хялбархан шийдэхэд дэм болно. Сарын дунд хэсэгт өөрийгөө сайн амраа.
Хилэнц
6-р сард Хилэнцийнхний хайр дурлалын амьдрал ерөнхийдөө тайван байна. Хостой Хилэнцүүд хамтдаа аялалд гарч магадгүй. Харин ганц биечүүдийн хувьд романтик гэнэтийн бэлэг, тогтвортой харилцаа, сэтгэл догдлол зэрэг зүйлс арай хол байна. Ийм болоод ч тэрүү чи энэ сард хайр дурлалын романсаас илүү ажил, албан тушаал, амжилт, боловсрол зэрэг өөрийгөө хөгжүүлэх үйлсэд анхаарлаа хандуулна. Үүнд гадаадад сурах, аялах боломжууд багтаж байна.
Сурдагаа сураад, айдагаа авдартаа хийчихсэн Хилэнцүүдийн хувьд гайхалтай амжилттай сар ирж байна. Амралтын улирал ирж байгаа болохоор олон хүмүүсийн ажлын идэвх суларч, чөлөөт цагтаа илүү анхаарлаа хандуулах ба чи харин энэ давалгааны хажуугаар өнгөрнө. Сугар, Ангараг гаригийн огтлолцсон нөлөөллөөр ажлын талбар дээрх чиний нэр хүнд ч өснө. Энэ сард зохиогдох ямар нэг үйл ажиллагаа, шагнал гардуулах ёслолоос чи томоохон өргөмжлөл, хүндэтгэл хүлээнэ. Энэ нь чамд илүү их урам зоригийг бэлэглэж өөрийн нөлөөллийн хүрээгээ тэлэхэд чинь туслах бололтой. Хостой Хилэнцүүдийн хувьд бага ч гэлтгүй амжилтын чинь ард хайртай хүмүүс чинь байгаа гэдгийг мартаж болохгүй шүү. Санхүүгийн хувьд төдийлөн санаа зовох зүйл гарахгүй ч хамаатан, найз нөхдийн чинь нэгэнд нэлээд их мөнгөний хэрэгцээ гарч чамаас тусламж хүсч магадгүй. Энэ үед гар таталгүй туслаарай. Энэ сайхан сэтгэлийн чинь хариу хожим хэд дахин үржигдэж ирэх болно. Хилэнцүүдийн эрүүл мэнд энэ сард ч мөн асуудалтай байх нь. Эмэгтэйчүүд, дотоод эрхтнүүдээ хамгаалж байх хэрэгтэй шүү. Мөн халдварт өвчин тусах магадлалтай тул аль болох дархлаагаа сайн байлгаарай.
Нум
2015 оны 6-р сар сексийн амьдралыг чинь цэнэглэж өгнө. Үүний үр дүнд хайртдаа татгалзахын аргагүйгээр татагдаж, анх танилцсан үеийн шиг романтик байдлаар хандана. Тэнгэрийн ван гариг Нумынхны эротик чанарт хүч нэмж, ховор гэнэтийн учралуудад чамайг “ятгаж” дөнгөх нь ээ. Гал халуун өнцгөөс харвал энэ 6-р сар ч туйлын завгүй өнгөрөх төлөвтэй. Чи хүссэн зүйлээ хийхийн тулд харилцааныхаа жолоог өөрийн гарт атгах болно. Гэхдээ хааяа энэ зан чинь хэтэрч, түүнийгээ юм бүрт албадсан, хүчилсэн түрэмгий шинж чанартай болж магадгүй. Нэг бол эсрэгээрээ, хайрт чинь чамайг хэт өөрийнхөөрөө байлгах гэж мэднэ. 6-р сарын хоёрдугаар хагаст чамайг олон долоо хоногийн турш зовоож буй асуудлаа ашгүй нэг шийдэх болно.
Ажил хэрэгч Нумынханд өрсөлдөөн ихтэй сар айсуй. Бүхэл сар чинь хэлэлцээр, ахин тохиролцоо, дахин тооцоолол дунд өрнөх нь. Үүнд чи ганцаараа биш, хамтран ажиллагч, өрсөлдөгч хоёрынхоо аль нэгтэй нь хамт оролцох болно. 6-р сарын эхний арав хоногт үл ойлголцол, гацаа үүсч болно. Энэ үед гэрээ хэлэлцээр хийх хэрэг гарвал бодлоготойгоор хойшлуулан хоёр, гурав дахь арав хоног луу шилжүүл. Суралцах, судалгаа хийх, хэвлэн нийтлэх, соёлтой танилцах төрлийн үйл ажиллагаанууд энэ сард чамд хамгийн их сэтгэл ханамжийг бэлэглэнэ. Холын аялал, холын хамтын ажиллагаа ашигтай байна. Бусадтай хэрхэн харилцахаас чинь бүх зүйл шалтгаална.Санхүүгийн хувьд сарын дунд үеэс нөхцөл байдал өөрчлөгдөнө. Хуучны асуудлууд сэдэрч мэдэх тул бага зэрэг мөнгө нөөцөлсөн байхад илүүдэхгүй. Стрессийн хэмжээ өндөр байх тул тогтвортой, тайван байдлыг 6-р сараас хүлээгээд хэрэггүй. Гэхдээ хэчнээн чамд хүнд сорилтууд тулгарсан ч эрүүл мэнд чинь үүнд хохирохгүй. Тэгсэн ч анхаарал болгоомжтой байдал хэзээд хэрэг болдог гэдгийг санаарай. Тэвчээртэй бөгөөд бодлоготой бай. Эцэст нь, тэвчээртэй бөгөөд бодлоготой бай.
Матар
Шинэ сард Матрын ордныхон сэтгэл хөдлөлөө тийм ч амар харуулахгүй л бололтой. Тэдний мэдрэмж болоод эмзэг талууд, амьдрал, хайр гээд маш олон гүн гүнзгий бодлууд толгой дотор нь эргэлдэж байгаа. Матарын ордныхон энэ сард өөрөө өөрийгөө нарийвчлан шинжиж, сэтгэлзүйн хандлагатаа дүн шинжлэгээ хийхэд таатай байх аж. Өөрийнхөө талаар илүү дэлгэрэнгүй мэдэж хайртай хүнээ болон өөрсдийн харилцаагаа ойлгоход туслах болно. Ганц бие Матрууд ажил албаны шугамаар шинэ хүнтэй танилцах ч гэлээ тогтвортой харилцаа үүсгэх боломж төдийлөн харагдахгүй байна. Харин ажил албаны харилцааг чинь Нар, Ангараг болон Буд гаригууд ивээснээр энэ сард чи тун завгүй байх бололтой. Хийх ажил их байхаас гадна чиний дотор эрч хүч энерги дүрэлзэж байгаа. Албан хүчээр түргэн шийдвэр гаргах нөхцөл байдал тулгарч болзошгүйг од эрхэс сануулж байна. Зөрчилтэй хамт ажиллагсад, хариуцлагагүй ажиллагсдынхаа асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болж болох юм. Бэрхшээл саад олон байгаа хэдий ч эцэст нь том ажлыг хийж дуусган, үр дүнг нь үзэхэд таатай байна.
Чиний эрүүл мэнд энэ сард халуун сэдэв байх нь. Зарим асуудал хэдэн сарын өмнөөс эхлэн өдий хүрсэн бололтой. Шинэ гэнэтийн зүйл гарч ирж магадгүй бөгөөд энэ нь чамаас өөртөө маш ихээр анхаарахыг шаардана. Сэтгэл санааны хувьд гэгээлэг, сайхан байна.
Хумх
Тун өвөрмөц сар ирж байна. Хумхынхны хайр дурлалыг Сугар, Бархасбадь гаригууд ивээж байгаа ба энэ нь аз жаргал, баяр баясал, эв найр, хурим, сүй, романтик аялал, зугаалга гэх мэт сайхан зүйлсийг зөгнөж байна гэсэн үг. Дээрх хоёр гаригийн ивээлээр хостой Хумхууд онцгой зүйл төлөвлөж, ганц биечүүд өөрт тохирох цор ганц нэгнээ олох магадлал өндөр. Мөн Нар, Ангараг, Буд гаригуудын байрлалаас үзвэл Хумхуудын хүсэл тачаал ч нэлээд өндөр байх бололтойдог шүү. Ерөнхийд нь авч үзвэл энэ 6-р сар бол Хумхуудын хайр дурлалын хувьд энэ жилдээ тохиох алтан мөч гэж хэлж болох юм. Ажлын талбар дээр энэ сард чи бусдад биш өөртөө илүүтэй анхаарна. Өөрийнхөө бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, сэтгэлгээгээ шинэ түвшинд гаргах зэрэгт анхаарах хэрэгтэйг цаг хугацаа чамд өөрөө сануулаад өгнө. Мөн үүнээс гадна яг одоогийн хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байгаа эсэхтээ, дуртай ажил чинь мөн эсэхт ер нь зөв замаар явж байгаа үгүйдээ анхаарлаа төвлөрүүлнэ. Шинэ хүмүүстэй танилцаж, өөрийгөө том зүйлд сорих, амжилттай яваа хүмүүстэй нөхөрлөж, зөвлөгөө авах зэрэг ажил, албан тушаалын хувьд өөрийгөө олох сар болох нь. Энэ нь тун сайн бөгөөд одоо л чамайг зөв тийшээ явж байгааг бусад зүйлс ч нотлоод өгөх болно. Энэ сарын ихэнх ажлууд чинь багийн ажиллагааг та нараас шаардах ба хэн нэг хамтран ажиллагчийн чинь биеэ авч яваа байдал, үр бүтээлгүй зан чанар нь эгдүүцлийг чинь төрүүлж магадгүй. Үүнд аль болох ач холбогдол өгөлгүй, өширхөж барьцалгүй ажилдаа чин сэтгэлээсээ хандахыг зөвлөе. Энэ үйл явдал чамд томоохон хичээл заах юм шүү. Эрүүл мэндийн хувьд төдийлөн санаа зовох шаардлагагүй. Гэхдээ халдварт өвчин, харшилын гаралтай өвчлөлөөс аль болох өөрийгөө хамгаалаарай. Сарын сүүлээр богинохон аялал зугаалгаар явбал сайн ба бие махбодийн хувьд сэргэнэ. Мөн энэ сарын турш спортоор хичээллэх, алхах, ууланд авирах, усанд сэлэх, бүжиглэх гэх мэтээр нэлээд хөдөлгөөнтэй байх болно.
Загас
Буд гаригийн байрлалаас үзвэл энэ сард гэр бүлтэй Загаснууд гэртээ шинэчлэл хийж, гэрээ гоё болгох тал дээр анхаарна. Үүний шалтгаан нь шинэ хүнтэй холбоотой. Хайр дурлалын романсаас хөндийрч үр хүүхэд гэр бүлийн асуудалд анхаарсаар бие биенээ битүүхэн өгүүлж байснаа та хоёр мэднэ. Харин ганц бие Загаснуудын хувьд энэ сар тийм ч онцгой байхгүй бололтой. Гэхдээ бүтэлгүй гэхээргүй болзоонууд хүлээж байгааг үгүйсгэхгүй. Ялангуяа ажлын газрын романс үүсч магадгүй шүү. Энэ сард хийх хэрэгтэй, хийхийг хүсч байгаа зүйлс чамд ямар их байгааг чи гайхах болно. Гэхдээ энэ нь санааг чинь зовоох биш харин ч амьдралын идэвхийг нэмэгдүүлнэ. Хамгийн чухал нь зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй. Сугар, Бархасбадь гаригууд Загаснуудад ивээлтэй байрлалд байгаа учир санхүүгийн хувьд сайжрах боломж, орлогын шинэ эх үүсвэр бий болох магадлал өндөр. Энэ нь бүхлээрээ чиний хүчин чармайлтаар босох ба чиний хувьд ажиллах гэдэг нь дарамт биш дуртай зүйл, мөрөөдөл, зорилго чинь болох болно. Үүндээ зөвхөн өөрт чинь л байдаг авъяас чадварыг ашиглавал урт удаан настай, амжилт бүтээл өндөртэй байх магадлалтай. Мөн өөрт буй хөрөнгөө үл хөдлөх хөрөнгийн бизнест оруулбал ашигтай байна. Эрүүл мэндийн хувьд эмнэлгийн байгууллагаар орох тохиолдол нэг эсвэл хэд хэд гарч магадгүй. Гэхдээ энэ нь хүнд өвчин эмгэгээс шалтгаалаагүй бөгөөд биедээ анхаарал тавьж байхыг сануулсан хэрэг хэмээн хүлээн аваарай. Эмэгтэйчүүд, жирэмслэлт талдаа анхаараарай.
www.Urlag.mn