Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 3. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 16. Буд гараг. Эрхтний тэнгэрт одтой, 3 хөх мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Аз хийморьтой өдөр. Материаллаг байдлаа дээшлүүлэх, аян замд гарах, өрсөлдөгчдийн маргаан хэрүүлийг шийдвэрлэхэд тохиромжтой. Шинэ харилцаа тогтоохыг хичээ, ялангуяа гадаадын хүмүүстэй. Улстөрчид, олон нийтийн зүтгэлтэнтэй уулзсан ажил бүтэмжтэй. Улстөрөөр оролдохыг хүсдэг энэ ордныхон одоо л нэг юм хүслээ биелүүлж чадна. Танд амжилт!
Үхэр (4/20-5/20)
Хамгийн таагүй өдөр. Ноцтой өдөөн хатгалтад өртөх, элдэв адал явдалтай учрах, өөдгүй хууран мэхлэлтийг амсах өдөр. Романтик дур сонирхол байх хэдий ч, харамсалтай нь энэ нь маш богино хугацааных бололтой. Найз нөхөдтэй, төрөл төрөгсөдтэй харилцах харилцааны учрыг олох шаардлага гарч ирэх нь. Анхаарал болгоомжтой байгаарай. Олонх тохиолдолд маргаан зөрчилдөөн нь анхаарал болгоомжгүй байдлаас болж үүсдэгийг санаж яваарай.
Хамтатгах (5/21-6/21)
Сансрын энергийн сэргэлт, өөрчлөлтийн өдөр. Бие бялдрын хувьд таагүй байж мэднэ. Хар дарж зүүдлэх, бие лагшин тавгүйрэх, өвчин тусаж магадгүй. Гэр бүлийн аар саар асуудлууд болон мөнгө санхүүгийн хомсдол тохиох болно. Хөрөнгө мөнгө их шаардсан арилжаа наймааны ажилд томоохон худалдан авалт хийсний хэрэггүй. Эрсдэлтэй алхам хийх, балмад танхай зан гаргаж бусдаас онцгойрох үйлдэл бүү гаргаарай.Харилцан буулт хийх, тохиролцох асуудлууд гарна. Харьцаа холбоог хамгийн идэвхигүй түвшинд байлгаж, гэнэтийн танилтай болохоос зайлсхийх нь дээр. Зүүд мөдхөн биелэлээ олно.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр томоохон үйл явдал болох төлөвтэй. Энэ нь таны ажил хэрэг, ирээдүйн амьдралын төлөвлөгөөнд хүчтэй нөлөө үзүүлэх байх. Өөрийн бүх хүч тамираа дайчлан ажилла. Яагаад гэвэл одоогоор таны эрч хүч тийм сайнгүй байна. Үүнээс болоод та урьдынх шигээ
Арслан (7/23-8/22)
Таатай өдөр. Харилцан гомдол мэдүүлсэн үл ойлголцолтой холбоотой асуудлаас бүрэн салах өдөр. Сайн сайхан зүйлийг бодож, дотоод сэтгэлийн таагүй зүйлсээс салж сур. Материаллаг байдлын тухай бүү мөрөөдөж бай. Энэ нь танд дөнгө болох болно. Бие биедээ анхаарал тавь. Сүмд очиж залбирал үйлдвэл сайн. Жижиг сажиг зүйлд сатааралгүй таны хувьд хамгийн чухал гэж бодсон тэр ажлаа хамгийн түрүүнд хийж дуусга. Олон нийтийн уулзалтанд очсоноор нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоох болно.
Охин (8/23-9/22)
Шинэ гэрээ хэлэлцээр хийхэд таатай мөн сэтгэл хөдлөлтэй холбоотой зүйлд бас таатай өдөр байна. Ямар нэгэн мэдээ эсвэл үйл явдалтай холбоотой асуудал хувийн амьдралын асуудлуудаа нухацтай бодоход хүргэнэ. Ямар нэгэн эрсдэлтэй алхам хийж, адал явдалтай учрах хүсэл таны толгойноос салахгүй байгаа бол аль болох ээжийгээ бодож элдэв асуудалд орооцолдохгүй байх нь чухал.Шинэ танил тань санхүүгийн амжилт мөн албан тушаал ахихад үндэс суурь нь болно
Жинлүүр (9/23-10/22)
Гэр бүлийн асуудлыг шийдэхэд хамгийн таарах өдөр. Одод нь зөвхөн өнөөдөр танд нинжин сэтгэл ба харилцан хайр буцаж ирнэ гэдгийг амлаж байна. Тэдгээрийг удаан байлгахыг хичээ. Санамсаргүй аз гарч болно. Үүний дүнд таны санхүүгийн байдал сайжирна. Энэ өдөр та урьд гомдоосон хэн нэгнээс уучлалт гуйх нь таны цаашдын ирээдүйд улам их гэрэл гэгээг дагуулах болохыг анхаар.
Хилэнц (10/23-11/21)
Тааламжтай өдөр. Энэ өдөр таныг аз, од ивээх нь. Ажил мэргэжлийн хувьд тун таатай байна. Мөн энэ өдөр та хийж, бүтээнэ гэж бодож, төлөвлөж байсан ажил хэргээ эхлүүлэхэд таатай. Хэрэв төлөвлөснөө эхлүүлж чадвал ирэх онд таныг ихээхэн үр ашиг хүлээж байна. Өнөөдрийн амжилт тань таны хүрээллийг нэмэгдүүлж, ажлын хамт олонд тань таныг хэн болохыг харуулах сайхан боломжийг олгоно.
Нум (11/22-12/21)
Эсрэг тэсрэг өдөр. Гадна нөхцөл байдал тийм ч муу бус байгаа атал та түгшүүрт автан хямрах бололтой. Өөрийн энэ байдлын буруутанг ойр дотны хүмүүсээс хайн тэднийг буруутгах магадлал өндөр байна. Бодлогогүй алхам гаргаж, буруу үйлдэл хийхээс сэргийлэн өдрийн үлдсэн хагасыг ганцаараа өнгөрөөх хэрэгтэй. Энэ нь танд сайнаар нөлөөлж алдагдсан тэнцвэрт байдлаа буцаан олж авахад тусална.
Матар (12/22-1/19)
Ертөнцийн зүй тогтлыг танин мэдэж, сансраас энерги, эрч хүч авах өдөр. Төр захиргааны байгууллага, дарга удирдлагадаа аливаа асуудлаар хандах, гэр орны ая тухтай байдлыг хангахаар зүтгэхэд сайн өдөр. Бусдыг байлдан дагуулах чадвар, зорьсондоо хүрэхээр шаргуу зүтгэх хичээл зүтгэл тань ажил хэрэгт өндөр амжилтыг олоход тусална. Од гаригийн таатай нөлөөгөөр хувийн амьдрал ая тухтай байх бололтой. Хуучны найз нөхөдтэйгээ дахин уулзаж, холбоо харилцаагаа сэргээх болно.
Хумх (1/20-2/18)
Ажлаа зөв оновчтой хуваарилан, хүчээ гамтай зарцуулснаар таагүй үйл явдлаас сэрэмжилж чадна. Албан томилолтоор явах, аян замд гарах, аялан жуулчлахад онцгүй өдөр. Удирдах ажилтаны хувьд сайн өдөр биш. Хурц ухаан, зөн совингийнхоо ачаар бүх хүмүүсийн үзэл бодлыг нэгтгэн зангидаж чадвал зорилгодоо хүрнэ. Эрчүүд эрүүл мэнддээ анхаар, хүч тамир тань буурч байна. Үүнээс болж оэтгэл санаа огцом өөрчлөгдөж, шалтгаангүйгээр уурлах, гуниглах бололтой.
Загас (2/19-3/20)
Таныг жирийн ажлын өдөр хүлээж байна. Эрх мэдэлтэй хүмүүстэй танилцаж, хамтарч ажиллах нь нэг талаар төвөгтэй мэт боловч нөгөө талаар таны байр суурийг дээшлүүлнэ. Энэ өдөр болох үйл явдал болон эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаа нь танд сэтгэлийн амар амгалан, ая тухтай байдлыг авчирах болно. Хэрвээ бүх хардлага сэрдлэгийг таягдан хаяж өөрийнхөө сонгосон хүндээ хайр сэтгэлээ илэрхийлснээр жаргал цэнгэлийн оргилыг мэдэрнэ. Магадгүй, та хэсэг хугацаанд ажил дээрх асуудлуудаа мартах бололтой.
www.urlag.mn