Хөхний толгой бол хамгийн эмзэг мэдрэмтгий бөгөөд магад хамгийн тайлагдашгүй эрхтний нэг юм. Хөхний товч нь ургийн хүйсийг тогтоохоос өмнө бүрэлддэг бөгөөд хоёроор хязгаарлагддаггүй.
Мөн түүнчлэн ямар ч (эрэгтэй, эмэгтэй) хүний хөх, хөхний товчийг сайтар өдөөж, массажлавал аажмаар сүү ялгарч эхэлдэг. Энэ мэт хөхний товчтой холбоотой таны мэдэхгүй зарим зүйлсээс сонирхуулъя.
Хөхний толгойгүй хүн гэж байдаг уу ?
Хөхний толгой нь ураг эхийн хэвлийд бүрэлдсэнээс хойш эрэгтэй ч, эмэгтэй ч хүйсийн аль алинд нь бий болдог. Гэвч Ателия гэж нэрлэдэг генийн маш ховор эмгэгийн улмаас хөхний толгойгүй эсвэл хөхний нэг толгойтой болж хөгждөг ажээ. Тэгвэл эсрэгээрээ хоёр ба түүнээс ч олон хөхний толгойтой мэндлэх явдал бас бий. Статистик мэдээллээс авч үзвэл 18 эрэгтэй тутмын нэг, 50 эмэгтэй тутмын нэг нь гурван хөхний толгойтой байдаг гэнэ.
Хиймэл хөхний товч
Хөхний хорт хавдартай хүмүүст зориулж хиймэл хөхний толгойг хийдэг. Энэ үйлчилгээг дэлхийн маш олон оронд хөгжүүлж байгаагийн нэг нь Израилийн “The Pink Perfect” компани юм. Үүсгэн байгуулагч хатагтай Мишель Колат Арбель нь хөхний хорт хавдрын улмаас нэг хөхөө тайруулжээ. Ингээд энэ эмгэгээр шаналж байгаа сая сая эмэгтэйчүүдэд сэтгэлийн дэм хайрлах зорилгоор компаниа байгуулсан юм.
Хорт хавдраас болж хөх эсвэл хөхнийхөө товчийг авахуулсан эмэгтэйчүүд сэтгэлийн гүн хямралд маш их өртдөг нь хавдрын эсийг эргээд нөхөн төлжүүлж, эдгэрэлтийг нь үгүй хийдэг. Тиймээс хиймэл ч гэсэн хөхний товч хийлгэх нь бага ч гэсэн нэмэр болж, баяр баясгаланг өгдөг ажээ.
Хөхний толгой будагч
Хөхний товчны өнгө, хэлбэр нь харилцан адилгүй байдаг. Эмэгтэйчүүдийн олонх нь хөхнийхөө товчны өнгөнд сэтгэл дундуур явдаг (№1 Япон) нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс хөхний толгой будагчийг олноор хэрэглэх болж хөхнийхөө товчийг хүссэн өнгөндөө хувиргах болжээ. Япон, АНУ ба Их Британий хөх толгой будагт хамгийн эрэлттэй байдаг. Хэрвээ ийм бүтээгдэхүүн хэрэглэмээргүй байвал косметик хагалгаа хийлгэж товч болон хүрээнийхээ өнгийг өөрчлөх боломжтой. Гэвч энэ нь өртөг өндөртэйгээс гадна өвдөлт ихтэй байдаг.
Хөхний толгойн персинг
Хөхний толгойн персинг нь АНУ-ын Каранкава, Алжирын Кабиль омгийнхноос эхлэлтэй. Хөхний толгойндоо персинг хийлгэсэн хүмүүсийн олонх нь шийдвэр гаргах гэж нэгээс хоёр жил болдог. Персинг хийлгэхээсээ өмнө хамгийн их сонирхдог зүйл нь төрсний дараа хөхүүлэхэд гарах хүндрэл бэрхшээлийн тухай байдаг.
Тэгвэл персинг хийлгэсэн ч гэсэн сүүний гарц хэвийн үргэлжилдэг ч персингтэйгээ хөхүүлэхэд нярай хахах, персингийг нь залгих тохиолдол гардаг учраас авах шаардлагатай ажээ. The Piercing Bible: The Definitive Guide to Safe Body Piercing номын зохиолч Элейн Энжелийн хэлснээр персинг хийлгэсэн хүмүүсийн хөхний толгой 3 – 6 сарын дотор эдгэрдэг ч тухайн хүний арчилгаа, биеийн дархлаанаас нь ихээхэн шалтгаалдаг.
Персинг хийлгэгчдийн олонх нь хөхний толгой нь чихэгдсэн байрлалтай хүмүүс байдаг. Судалгаагаар эмэгтэйчүүдийн 15% нь хөхний толгойн гажигтай байдаг ба гажигийг нь засахад персинг онцгой нөлөөтэй ажээ.
Зөвхөн хөхний товчоо таалуулснаар дур ханах боломжтой
Хөхний толгой бол эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн ажилд өдөөж өгдөг сэрлийн онцгой цэг юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль аль нь зөвхөн хөхнийхөө толгойг таалуулснаар дур ханах магадлал 100% байдгийг сексологичид тогтоожээ. “Journal of Sexual Medicine” – ийн нийтлэлд бичсэнээр хөхний толгойг имрэхэд тархи, бэлэг эрхтэнд гайхалтай мэдрэмж төрдөг. Энэ мэдрэмжийг лавшруулж тушрсанаар 100% боломжтойг нотолжээ.
Дэлхийн хамгийн хүчирхэг хөхний товч
Италийн уран барималч, уран дархан Sage Werbock бол дэлхийн хамгийн хүчирхэг хөхний толгойтой хүн юм. Тэрбээр хөхнийхөө толгойгоор хүнд даацын 988.5 кг машиныг 20 м газар чирсэн амжилтыг тогтоожээ.
Хөхний товчоо ил гаргах нь язгууртны хэв маяг
XIV – XVIII зууны язгууртан хатагтай нар хөх, хөхнийхөө товчийг ил гаргасан загвартай даашинзаар гоёдог байжээ. Хувцас загварын энэ чиг хандлагыг Францын Чарльз VII хааны татвар эм Аньес Сорель (1422 – 1450) – ийг дэлгэрүүлсэн гэж үздэг. Тэрээр төрөлх гоо үзэсгэлэнгээ тодотгосон бариу загвартай, нэг эсвэл хоёр хөхөө хоёуланг нь гаргахуйц даашинзыг захиалгаар хийлгэдэг байсан гэнэ.
Хожим хувцас загварын энэ хэв маягийг язгууртан хатагтай Изабелла Д’Эсте (1474 – 1539) нь Итали, Францын шүүх эрх мэдэлтнүүдийн дунд түгээсэн байдаг. Энэ цаг үеийн язгууртан эзэгтэй нар хөхний толгойнхоо хэлбэрийг гоё сайхнаар нь хадгалж үлдэхийн тулд хөхүүл асрагч нарыг хөлсөлж хүүхдээ хөхүүлүүлж, зарим нь нөхрийнхөө дур хүслийг хангуулдаг байсан ажээ.
Хаан хүний хөхний товч хамгийн ариун байдаг
Ирландад хаан хүний хөхний товч нь хамгийн эрхэм, хамгийн нандин зүйлийн нэг бөгөөд хааны оролцсон арга хэмжээний үеэр хүндэтгэл үзүүлж хөхний толгойг нь хөхдөг байжээ. Ирландын Үндэсний Түүхийн Музейн археологичдын олдвороос үзвэл эзэн хааныхаа хөхний толгойг ариун гэж дээдэлдэг байсан юм. Хэрэв дайн тулаанд ялагдах эсвэл хаан ширээнээс буухаар болвол хааныгаа нас барахаас нь өмнө товчийг нь тайрдаг заншилтай байжээ.
Эх сурвалж: Ugluu.mn