Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 6. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 19. Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, 9 улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох улирал 8 цаг 18 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таагүй өдөр. Амьдралын эрч хүч хамгийн доод түвшинд байна. Энэ нь гэр бүлийн дотоод зөрчил үүсэх, найз нөхөдтэйгээ тангараг тасрах шалтгаан болж мэднэ. Түүнчлэн ажлын түншүүдтэй асуудал үүсч магадгүй. Хэтэрхий өөнтөгч, сэжигч зан эсвэл эсрэгээр гэнэн, итгэмтгий байдлаас тань болж, амрагийн харилцаанд үл ойлголцол үүсч болзошгүй.
Үхэр (4/20-5/20)
Азтай өдөр. Өнөөдөр энэ ордныхны ихэнхи нь ололт амжилтад хүрэх, зугаацан цэнгэх гэсэн хүсэл тэмүүллээ гүйцэлдүүлнэ. Театр, концертод явах, найз нөхдийн айлчлал, зочид гийчдийг урих нь цагийг сайхан өнгөрөөх болон өөрийн авьяас чадвараа бусдад үзүүлэх боломжийг олгоно. Хувийн амьдралд таны хувьд ашигтай байхаар гэнэтийн эргэлт гарч мэднэ.
Хамтатгах (5/21-6/21)
Анхааралтай байх өдөр. Өглөөнөөс эхлэн үл ойлголцол маргаан мэтгэлцээнд орох магадлалтай байна. Таны нэрэлхүү, ихэмсэг зан, эргэн тойрныхондоо анхаарал тавьдаггүй зан, түргэн уур уцаар зэргийг хувь заяа дахин сорьж шалгахаар зэхжээ. Анхаарал болгоомжтой байж харьцаандаа анхаарах хэрэгтэй. Таны биеэ барих чадвар, бодолтой байж тунгаан бодох хэрсүү ухаанаас тань цаашдын ажил хэргийн амжилт шалтгаалах болно.
Мэлхий (6/22-7/22)
Таны хүч тамир доод түвшинд байна. Өнөөдөр аялал жуулчлалаар ийш тийшээ явах хэрэггүй, учир нь бүтэлгүйтэх магадлал өндөр гэж зурхайд буужээ. Эд хөрөнгөтэй холбоотой томоохон хэмжээний таагүй асуудал гарах магадлалтай. Энэ нь гал түймэр эсвэл хулгай дээрэм байж мэднэ гэж одод сануулж байна. Хянуур байгтун.
Арслан (7/23-8/22)
Тайван байх өдөр. Таны бүтээлч чадварыг нэмэгдүүлж, урам зориг өгдөг хүмүүстэй хамт цагийг өнгөрөөх нь хамгийн зөв сонголт юм. Таны өмнө маш олон боломж байна. Гэхдээ маш няхуур болгоомжтой байх хэрэгтэй. Тайван бус байдлаас аль болох хол байхгүй бол эрч хүчээ дэмий зүйлд зарцуулан бүтээлч байдал буурах болно. Өөрийнхөө чадварыг ашиглаж, аливааг эерэгээр харах нь сэтгэл зүй болоод санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байхад тусална. Өөрийнхөө авьяас чадварыг бусдад нэрэлхэлгүй харуулж таниул.
Охин (8/23-9/22)
Таатай өдөр. Гэр бүлийн харьцаа тогтвортой байж хүүхэд олоход тохиромжтой байна. Хувь тавилан тань санаандгүй эргэх магадлалтай байгаа тул анхааралтай байхыг зөвлөж байна. Аливаа өдөөн хатгалагт өртөхгүй байж агаар салхинд гарахыг зөвлөж байна. Эсрэг хүйстэнтэйгээ онцгой харилцаанд ороход зоригтой мөрөөдөл тань биелэх оолно
Жинлүүр (9/23-10/22)
Зарим зүйлд хөл хөдөлгөөнтэй байх ба олон ажилд идэвхтэй оролцох нь таныг сэтгэл санааны тэнцвэртэй байдлаас гаргана. Найз нөхөр ойрын хүмүүсийн тусламжинд түшиглэхийг хичээ. Эргэн тойрны хүрээллийнхээ оролцоо халамж нь тэдний зөвлөгөөнүүдэд бүрэн итгэхэд хүргэнэ. Өнөөдөр эмэгтэйчүүд шинэ хүнтэй танилцах бөгөөд эсвэл хуучин найз чинь өөр талаараа танигдах болно. Харин эрчүүд аж ахуйн ажилд идэвхтэй оролцохыг эрхэмлээрэй. Энэ нь таныг нийгмийн салбарт ажиллах туршлага болж ч магад.
Хилэнц (10/23-11/21)
Түгших мөн нигүүлсэнгүй байх өдөр. Ажил албан дээрээ тэмүүлж буй зүйлээ бататга. Санхүүгийн байдал сайжирсан тул худалдан авалт хий. Гэрийн ажил хийх нь ашигтай байна. Энэ өдрийг ахмад настангуудтайгаа өнгөрөө. Таны анхаарал халамж тэдэнд хэрэгтэй байна. Үдшийг гэр бүлийн хүрээнд үр хүүхдүүдтэйгээ эрхлэж тоглож, хөгжилтэй өнгөрүүл.
Нум (11/22-12/21)
Амралтын энэ өдрийг гэр бүлийн тав тухтай байдлыг сайжруулах, засвар үйлчилгээ хийх, тавилга эд хогшил худалдан авахад зориулах нь сайн байна. Өөрийнхөө сэтгэл санаа, мэдрэмжээ хэвийн байдалд оруулж өөдрөг үзлээр өөрийгөө цэнэглэж чадна. Томоохон төсөл төлөвлөгөөг эхлүүлж хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагагүй. Харин ойрын ирээдүйн төлөвлөгөөгөө зохион хуучин ажил хэргээ эмхэлж цэгцлэх нь бүхнээс дээр байх болно.
Матар (12/22-1/19)
Амьдралын эрч хүч доогуур байгаа учир ажиллах чадвар болон зөв шийдвэр гаргахад энэ нь нөлөөлөх болно. Үл ойлголцол үүсэж магадгүй учраас цагийн хуваарийг нарийвчлан гаргаж, мөрдөн ажиллах хэрэгтэй. Үдээс хойш томоохон хэмжээний худалдан авалтыг хийх, хөрөнгө оруулалт оруулах, үл хөдлөх хөрөнгөтэй болоход сайн өдөр. Эсрэг хүйсний хүнтэй харилцах харилцаа амжилттай байна. Оройн цагаар кинотеатрт хайртай хүнтэйгээ байж, түүнийг баярлуулаарай. Үр хүүхэддээ анхаарал халамж тавих хэрэгтэй.
Хумх (1/20-2/18)
Үйл ажиллагааны бүхий л хүрээнд авьяас, ур чадвараа ил гаргах, дотоод энергиэ нээхэд тохиромжтой өдөр. Гэхдээ тамирчдыг дуурайж, биеийн ачааллаа хэтрүүлэхгүй байхыг одод зөвлөж байна. Ганцаараа, тунг нь тохируулж хичээллэ. Хайртай хүндээ чин сэтгэлээ илчил. Сэтгэл хөдлөлөө дарж сур.
Загас (2/19-3/20)
Номхон хүлцэнгүй байж захирагдах өдөр. Айдас түгшүүр, бардамнал, биеэ тоох байдлаа хязгаарлах боломжийг энэ өдөр танд өгөх болно. Ахмад настнуудын төлөөллүүдээс хэрэгтэй зөвлөгөөг сонсож тэдний үгийг хэрэгсэж сонсоорой. Нүглээ наманчилж алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхийг зөвлөж байна. Хүүхдүүдтэй харилцах харилцаанд дуугаа өндөрсгөхөөс зайлсхийгээрэй. Үүнийг дагаж мөрдөж чадваас гэр бүлд амар тайван, ая тухтай байдлыг хадгалж үлдэнэ.
www.urlag.mn