Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино урлагийн шилдгийг шалгаруулах “Академи авардс-2015” маргааш болно

Кино урлагийн шилдгийг шалгаруулах “Академи авардс-2015” маргааш болно

Урлаг Урлаг06/06/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
af2a05c5d292cd6boriginal8151005642015-06-05-08-36[www.urlag.mn]7048709172015-06-06-10-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголын үндэсний кино урлагийн академиас Монголын киног дэлхийн түвшинд хүргэх зорилготой зохион байгуулагддаг академийн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 7-нд болох гэж байна. Энэ удаагийн наадам шинээр нээлтээ хийж буй Шангри Ла зочид буудалд зохион байгуулагдана.

   Монголын үндэсний кино урлагийн академи нь дотооддоо кино урлагаа хөгжүүлэх цаашлаад дэлхийн түвшинд хүрсэн чансаатай уран бүтээлүүдийг гаргах мөн киногоор дамжуулан үндэсний онцлог, соёл, түүхийг олон нийтэд таниулах зорилгоор 2008 онд үүсэн байгуулагдсан юм. Тэгвэл тус академиас жил бүр зохион байгуулагдсаар ирсэн академийн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг 4 жил дарааллан зохион байгуулсаар ирсэн байна.

  Наадмын номинациудаас дурдвал шилдэг кино, шилдэг эрэгтэй дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй дүр, шилдэг эмэгтэй туслах дүр, шилдэг найруулагч, шилдэг зураглаач, шилдэг зураач зэрэг 18 номинаци багтсан байна.

 5 дахь удаагийн Монголын үндэсний академийн дээд шагнал гардуулах ёслолд кино урлагийг анхлан сонирхогчид болоод кино урлагт сэтгэл зүрхээ зориулдаг бүхий л уран бүтээлчид оролцох боломжтой. 2014 оны 6-р сарын 10-ны өдрөөс 2015 оны 6-р сарын 1-ний хооронд нээлтээ хийсэн монголын киноны бүх уран бүтээлчид оролцох боломжтой. Энэ жил нийт 43 кино нээлтээ хийсэн байна.

  Академийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь Улаан хивсний ёслол, Коктеэл буюу хүлээн авалтын ажиллагаа, Шагнал гардуулах ёслол, After party гэсэн дараалалтайгаар зохион байгуулагдах юм байна.

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.