Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»P Diddy дахин ганцаарчилсан хорих байранд шилжжээ
Оддын амьдрал

P Diddy дахин ганцаарчилсан хорих байранд шилжжээ

Урлаг Урлаг03/10/2026Шинэчлэгдсэн:04/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Реппер, продюсер Шон “Дидди” Комбс Нью-Жерси дэх “FCI Fort Dix” холбооны хорих ангид ял эдэлж байхдаа дахин ганцаарчилсан хорих байранд шилжсэн гэх мэдээлэл гарчээ.

“NBC News”-ийн мэдээлсэнээр Комбс хоригдож байхдаа хууль бусаар нэвтрүүлсэн гар утас ашиглаж, массаж хийлгэж, бусад хоригдлуудаар хоол хийлгэх, хувцсаа угаалгах, өрөө болон ариун цэврийн хэсгээ цэвэрлүүлэх зэргээр давуу байдал эдэлдэг байсан гэх мэдээлэл гарсан байна. Мөн амралтын өдрүүдээр өндөр зэрэглэлийн коньяк хэрэглэдэг байсан гэх эх сурвалжийн мэдээлэл бий.

Мөн Комбс уг гар утсаар инстаграм ашиглаж, хуучин найз бүсгүйгээсээ ил задгай зураг хүлээн авдаг байсан гэх мэдээлэл гарчээ. Түүнчлэн кино, баримтат нэвтрүүлэг үзэх зориулалттай таблетыг зориулалтын бусаар ашигладаг байсан гэх мэдээлэл ч байна.

Комбсын төлөөлөгч дээрх мэдээллийг няцааж, түүнийг хорих байгууллагын дүрэм журмыг мөрдөн ял эдэлж байгаа гэж мэдэгджээ. Харин АНУ-ын Холбооны хорих байгууллагын товчоо хоригдлын хувийн нууц, аюулгүй байдлын шалтгаанаар Комбсын нөхцөл байдал, сахилгын арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Пол Радд зураг авалтын талбайд гар утсаа авч явахаа больжээ

09/10/2026
Оддын амьдрал Урлаг

Жулиа Стайлс олон жилийн айдсаа даван туулж байна

09/10/2026
Оддын амьдрал Урлаг

Майкл Дуглас “Nepo Baby” гэх нэршилд дургүйцлээ илэрхийлжээ

08/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Пол Радд зураг авалтын талбайд гар утсаа авч явахаа больжээ

09/10/2026

Жулиа Стайлс олон жилийн айдсаа даван туулж байна

09/10/2026

Эндрю Гарфилд Сэм Алтманыг мундаг хүн гэж бодож байжээ

09/10/2026

Дэвид Боуигийн 80 насны ойг “Bowie80” хөтөлбөрөөр тэмдэглэнэ

09/10/2026

Орчин үеийн урлагийн уран бүтээлч Т.Энхболдын “Олборлолт” тусгай үзэсгэлэнг толилуулж байна

09/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.