Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 10. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 23. Буд гараг. Могойг хүлэгч одтой, 5 шар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлагаТөрөхүй. Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Бүх талаар амжилтгүй байх өдөр. Ажил алба, олон нийтийн хүрээнд байдал ганхаж магадгүй. Санаачлага гаргасны хэрэггүй, тусламжаас бүү татгалз, итгэлтэй хүмүүсийн дэмжлэг зөвлөгөө нь танд чухал хэрэг болно. Цаг зав багатай хүмүүс нэн түрүүнд эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд орохыг зөвлөж байна. Ялангуяа гэнэтийн аваар ослоос өөрийгөө байнга хамгаалж бай. Санхүүгийн хувьд амжилт хэд хэдэн зүйлээс шалтгаалах болно.
Үхэр (4/20-5/20)
Энэ өдөр шинээр ажил үйлс эхлэх болон төсөл төлөвлөгөөг зохиоход таагүй. Таны эхэлсэн ажил бүхэн хамт ажиллагсад болон найз нөхдийн дэмжлэгийг авахгүй байх магадлалтай. Энэ нь цаашдаа таныг эд хөрөнгө, сэтгэл санааны цохилтонд оруулж болзошгүй. Долоо хоногийн эхнээс танд мэдрэгдэж байсан бүтээлч ажилсаг байдал нь хуурмаг, өөрийгөө хэт дөвийлгөсөн үзэгдэл байсныг та ойлгоно. Ажил үйлс тань хүлээж байсан үр дүндээ хүрэх бололтой.
Хамтатгах (5/21-6/21)
Таагүй өдөр. Од гарагсын байрлал адил ажил мэргэжлийн салбарт муугаар нөлөөлсөөр байх болно. Гэр бүлийн хүрээнд болон ажил хэргийн түншүүдтэй харилцах харилцаанд асуудал үүсэж байдлыг хүндрүүлж болзошгүй. Үл таних хүмүүсийн зүгээс бага хэмжээний эд материалын тусламж, үнэ цэнэтэй зөвлөгөө ирэх бололтой.
Мэлхий (6/22-7/22)
Хоёрдмол шинжтэй, хүнд өдөр. Гадна талаас ирэх муу нөлөөнд өртөх, гэнэтийн муу мэдээг хүлээн авах магадлал өндөр байх болно. Олсон орлого нь гарсан зарлагаа нөхөхгүй байх магадлалтай. Гэсэн хэдий ч танд ашигтай ажлын санал ирэх бөгөөд татгалзахын хэрэггүй, найрсагаар хүлээн аваарай. Үнэнч шудрага зан, хүнлэг чанар тань энэ өдрийн сөрөг үр дагаврыг арилгахад тусална.
Арслан (7/23-8/22)
Таагүй өдөр. Үдээс хойш урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдал үүсэх, цаг тутам төлөвлөгөө өөрчлөгдөх, байнгын түншүүдтэйгээ муудалцах магадлалтай. Таны амьдралын хэв маяг эмх замбараагүй болно. Өнөөдөр та санхүүгийн асуудалд эрсдэлтэй алхам хийхээс татгалзаарай. Учир нь та санхүүгийн асуудалд нэлээд гap сул байна. Ямар нэгэн шийдвэр гаргах бол түргэн тавьтаргүй зан бүү гаргаарай. Ойр дотны хүмүүстэй үл олйголцох байдал үүсгэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Холимог өдөр. Өнөөдөр ойр дотны хүмүүстэй харилцах харилцаанд үүссэн асуудлын учрыг олох нь дамжиггүй. Өнгөрсөн өдрийн ядаргаа болон ажлын хэт их ачааллаас болж сэтгэл санаа тавгүй байх төлөв ажиглагдана. Өдрийн туршид хамтран ажиллагсадтайгаа болгоомжтой харьцахыг хичээгээрэй. Маш их анхаарал сэрэмжтэй байж яарч тэвдсэн шийдвэр гаргахгүй байхыг од гарагсын зүгээс сануулж байна. Ойр дотны хүмүүс, хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарал тавиарай.
Жинлүүр (9/23-10/22)
Үнэнч шударга, эрх чөлөө, зөн билгээ хөгжүүлэх өдөр. Ирээдүйгээ төлөвлөх, мөргөх, хүүхэд олох, амьдралдаа анхаарлаа хандуулахад таатай өдөр. Таны аура идэвхжинэ. Таны хүсэл сонирхол хар хүчнээс хол байна. Амралт эрүүл мэнддээ анхаарал тавих зайлшгүй хэрэгтэй. Яагаад хээр салхинд гарч амарч болохгүй гэж.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр эв найрамдлыг эрхэмлэх өдөр. Хэн нэгэнтэй хэрэлдэж муудалцахгүй байж зөвхөн ажилдаа л анхаарлаа хандуул. Өөрийн амьдралдаа хүсэл эрмэлзлэлийг бий болгож зоригтой шийдвэр гаргаж сур. Аливаа ажлыг чанартай хурдан хийж гүйцэтгэж чадахгүй ажил бүү хүлээж ав. Энэ өдөр ямар, нэгэн ахмадын үүргийг бүү гүйцэтгэ. Таагүй зүйлс авчирна. Багахан хэмжээний улс төржихөд ашиг авчирна. Эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэ.
Нум (11/22-12/21)
Танаас шалтгаалахгүй асуудлуудаас болж мөнгө санхүүгийн байдал нилээд хэмжээгээр муудах төлөвтэй. Ойрын хугацаанд ямар нэгэн мөнгөний урсгал, орлого орж ирнэ гэдэгт найдаж горьдлого тээх хэрэггүй. Хэмнэлтийн байдалд шилжих нь өлзийтэй. Шийдэгдээгүй хуучны асуудлуудаа шийдэхийг хичээх, аль эсвэл ирээдүйн төлөвлөгөөгөө зохиох хэрэггэй байна. Хайр сэтгэл, янаг амрагийн явдалд таагүй байх өдөр. Энэ өдөр тогтоох харилцаа нь танд урам хугаралыг авчирч, зүрх сэтгэлийг хямраах нигууртай.
Матар (12/22-1/19)
Од гараг таны амжилтыг хурцалж өгнө. Спортоор хичээллэх гадаадад хэл сурахад таатай үе. Өөртөө хэн нэгнийг соронзон мэт татаж, зөн совин идэвхжиж, дур булаам байна. Таны гадаад төрх эсрэг хүйстнээ татах болно. Холын замд гарах, шинэ ажил, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд таатай нөхцөл байдлыг авчирна. Өнөөдөр та үүссэн бүх асуудлыг хялбархан шийднэ. Эртний нандин хүслээ хэрэгжүүлэх боломжтой. Өөрийн өмнө шударга байж чадвал, мөн зөн совингийнхоо ачаар ямар ч хүнд хэцүү байдлаас та нэр төртэй гарч чадна.
Хумх (1/20-2/18)
Энэ жилийн хамгийн сайхан ариун өдөр тохиож байна. Дээд хүчний ивээлд багтах, шударга ёс ялан дийлэх, төгс зохицолтой өдөр. Амьдралын эрч хүч дээд түвшинд байгаа тул зөн совин, мэдрэмж улам хурц болж, энерги, секси байдал тань нэмэгдэнэ. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаанд сайн, том наймаа хийхэд бүтэмжтэй. Хайртай хүнтэйгээ аль болох их цагийг өнгөрөөхийг хичээ. Гэр бүлтэй хүмүүс үр хүүхэддээ цаг зав гарга.
Загас (2/19-3/20)
Амьдралын эрч хүч сайжрана. Мөн уран бүтээлч авьяас ба ажил хэрэгч байдал дээшилнэ. Эрэгтэйчүүдийн худалдааны үйл ажиллагаа нь амжилттай байна. Зохион байгуулах чадвар, цэгийг үр өгөөжтэй зарцуулж чадаж байгаа нь ажлын амжилтад сайнаар нөлөөлнө.
www.urlag.mn