Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 1. Буд гараг. Хэрцгий охин одтой, 7 улаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Худал хуурмагаар дүүрэн өдөр. Ялангуяа уран бүтээлч жинлүүрүүд үүнд өртөх магадлалтай. Санхүүгийн ашиг хонжоотой юм уу сэтгэл татагдам санал ирж та яахаа шийдэж чадахгүй байж магадгүй. Ойрын үед амжилтанд хүрч чадах ажлыг зоригтойгоор эхлүүл. Өөрийн сэтгэл хөдлөлөө дарахыг хичээгээрэй. Өөрөөсөө хэтэрсэн хүч чадал, идэвхи гаргах хэрэггүй. Хийж чадах ажлаа л барьж ав. Удахгүй үр дүн нь гарах бөгөөд үүнд та сэтгэл ханамжтай байх болно.
Үхэр (4/20-5/20)
Таагүй өдөр, иймээс ямар нэгэн үйл ажиллагаа явуулахаас зайлсхий. Амьдралын эрч хүч бага байх тул та өөрийн ур чадвар, авъяас билгээ бүрэн хэмжээгээр гаргаж чадахгүй бололтой. Түүнчлэн нөхцөл байдлыг өөрийн зорилгод ашиглаж чадахгүй байх. Та маш их хүчин чармайлт гаргаж байж амжилтад хүрэх болно. Өдрийн таагүй чиг хандлагыг сэтгэлдээ хэт ойр хүлээж авах хэрэггүй. Харин йог юмуу бясалгал хийж өөрийгөө гүн сэтгэлийн хямралд орохоос өмнө тайтгаруулж ав.
Хамтатгах (5/21-6/21)
Тааламжгүй өдөр. Ухаанаа уралдуулан байж хийсэн ажлын чинь үр дүн тэр даруй мэдэгдэхгүй. Учир нь санхүүгийн хүндрэлээс болж ажил тань түр зогсоно. Энэ байдал хэдийгээр удаан үргэлжлэхгүй ч таны сэтгэлийн хатыг шалгаж байгаагийн илрэл юм. Аливааг сэтгэлийн хөөрлөөр бус, өөрийн ухаанаар шийдэхийг зөвлөж байна. Холбоо тасраад удаж байгаа найз чинь гэнэт гарч ирэх бөгөөд тэр таны сэтгэлийг урьдын хэвээр ойлгоно. Үдэш таны дотор эрхтэний өвдөлт мэдрэгдэж энэ шөнийг таагүй өнгөрөөх бололтой.
Мэлхий (6/22-7/22)
Эмэгтэйчүүдэд амжилт бүхий өдөр. Хэний ч толгойг эргүүлж мэдэж болохоор одод байрлаж байна. Мөн өөр хүний толгойг эргүүлэх үедээ мөн өөрийнхөө толгойг алдаж болно гэдгийг мөн санах хэрэгтэй. Ямар ч ажлыг эхний оролдлогоор шийдэж чадах хүртэл одод сайн байрласан байна. Та өндөрлөгт байна, табүхнийг чадна, та бүх зүйлийг ялна. Эрэгтэйчүүдийн замд бага хэмжээний хүндрэл гарч мэднэ, ялангуяа, энэ шинэ санаа нь эрсдэлтэй зэрэгт хамаарч байвал.
Арслан (7/23-8/22)
Өр зээл, хүнд үүрэг даалгавар, ямар нэгэн хамааралтай холбоотой өдөр. Худал хэлэх, найдваргүй зан гаргах, амлалтаа биелүүлэхгүй байх хандлагатай. Энэ өдөр та өөрийнхөө идэвхи санаачлагатай байдлаа удирдлагадаа харуулах хэрэгтэй. Хэрэв өөрийнхөө байр суурийг бататгаж, санаачлагатай байдлаа гаргаж чадахгүй бол тэдний урам хугарч, таны байр суурь ганхаж мэдэх нь. Шинэ ажлын байранд очих, тавьсан зорилгодоо хүрэхэд тань ямар нэгэн саад бэрхшээл гарах магадлалтай.
Охин (8/23-9/22)
Таатай өдөр биш. Хүч тамир жаахан сулрах байх. Үүнээс болоод бэртэл гэмтэл авах магадлал өндөр байна. Түүнчлэн ахимаг насны хүмүүсийн архаг өвчин хурцдаж болзошгүй. Тиймээс та хэл ам хийх, хэрэлдэж маргах, бусдыг шоолж доромжлохоос сэргийл. Яагаад гэвэл энэ нь хариу түрэмгийллийг өдөөж болзошгүй юм.
Жинлүүр (9/23-10/22)
Тааламжтай өдөр. Хурдан хугацаанд шийдэх шаардлагатай ажил хэрэг, төсөлд хамаг хүч чадал, оюун ухаанаа зарцуулах бололтой. Бүх талаас нь нарийн бодож төлөвлөж эрүүл саруул ухаанаар сэтгэн ажиллавал амжилт олох нь цаг хугацааны хэрэг болно. Ажил үйл хэргийн үндэс суурийг өөр талаас нь харж чадвал бүх асуудлаа шийдэж чадна. Гэвч анхаарал болгоомжтой байж балмад, зальтай хүмүүсийн өдөөн хатгалгад өртөхөөс болгоомжил.
Хилэнц (10/23-11/21)
Худалдаа арилжаа, томилолт, санхүүгийн гэрээ хэлэлцээр, шинэ ажил хүлээн авахад таатай өдөр. Таны амьдрал өнөөдөр нууцлагдмал үйл явдлаар дүүрэн байх бололтой. Таны хамтрагчийн удаан хугацааны турш хийж байсан ажил үр дүнгээ өгсөнөөр тэдний талаарх таны төсөөлөл өөрчлөгдөж, түүнийг үнэлж эхлэх болно. Бизнесийн яриа хэлэлцээ томоохон гэрээ байгуулах зэрэг ажилд та сэтгэл хангалуун байх болно. Сугалаа хожих магадлалтай. Хувийн амьдрал тань амжилт олно. Ихэнх бүсгүйчүүд бие биенээ ойлгох хүнээ олно.
Нум (11/22-12/21)
Бүх зүйлд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Аз одонд найдалгүй тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүхий л хүчин чадал, оюун ухаан, харилцаа холбоогоо ашиглах хэрэгтэй байна. Бүх зүйлд уран сэтгэмжтэй, зүрх сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Гэр бүл, үр хүүхдүүддээ анхаарлаа хандуулахыг бүү мартаарай. Хоол боловсруулах эрхтэн хямарч ужиг хууч өвчин хөдлөн хүндэрч мэдэх тул идэж байгаа зүйлдээ онцгой анхаарч, өөрийгөө бөөцийлөөрэй.
Матар (12/22-1/19)
Өмнөө тавьсан зорилгоо дахин нягтлан үзэж, ур чадвар шаардсан ажлуудыг хийхийг шаардсан зөрчилдөөн ихтэй өдөр ирж байна. Аливаа муу зүйлсийг аль болох тайвнаар хүлээн авахыг хичээгээрэй. Үдээс хойш танд маш ихээр хэрэгтэй байгаа эрч хүчийг үүсэх маргаан мэтгэлцээн сорон авах магадлал өндөр байна. Бүхнийг мэдэгч болон жүжиглэх, зөрүүд зан гаргах нь найз нөхөд, ажил хэргийн түншүүдтэйгээ зөрчилдөх үндэс болно. Ямар нэгэн гомдол гаргаж чанга дуугаар бусадтай харьцахгүй байвал сайн.
Хумх (1/20-2/18)
Ачаалал ихтэй өдөр. Хэрэв та урьдаас төлөвлөвөл бүх юм амжилттай бүтнэ. Гэхдээ хэтэрхий их дэврүүн сэтгэж уран зөгнөж хэрэггүй. Сэтгэл санааны тогтворгүй байдлаас болоод санхүүгийн алдагдалд орж магадгүй. Өнөөдөр эрүүл саруул ухаан, сэтгэх чадвартаа тулгуурлахаас гадна зөн совингоо чагна. Ойр дотны хүмүүсийн зөвлөгөөг сонс, гэхдээ өөрийнхөөрөө шийд.
Загас (2/19-3/20)
Хувийн амьдрал дахь бат бэх бус холбоо тасрах өдөр. Өнөөдөр ажлын тань хувьд ололт амжилтаар тийм сайн байхгүй ч гэлээ муу зүйл болохгүй. Та бүхний олонхи нь өөрийнхөө ажлын хамтран зүтгэгчидэд сэтгэл хангалуун бус байна. Энэ нь ялангуяа таны өндөржүүлсэн шаардлагад хариулт өгч, нийцэж ажиллаж чадахгүй байгаа хүмүүст хамаарна. Магадгүй, зарим нэг хүмүүс хувь заяагаа угтан авах болно.
www.urlag.mn