Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 2. Бархасвадь гараг. Өглөгт охин одтой, 6 цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өөрчлөлт, хувьсал хийх өдөр. Таны амьдрал сайн, муугийн алинаар нь ч болов өөрчлөлт ирэх болно. Иймд бүхий л ажилд эрүүл ухаанаар хандаж амьдралын туршлага дээрээ үндэслэн зөв шийдвэр гаргахыг хичээ. Буруу таамаглал, гутруу бодлоосоо ангижирч шинэ эрч хүчээр цэнэглэ. Өнөөдөр урьд нь холбоогоо тасалсан хүнтэйгээ таарах бөгөөд үүнд таны сэтгэл хөнгөн гуниглаж магадгүй.
Үхэр (4/20-5/20)
Холимог өдөр. Өнөөдөр хувийн ажил, эрүүл мэндээ бэхжүүлэхэд анхаарсан нь дээр. Таатай нөхцөл байдал бүрэлдэхийн зэрэгцээ зөв тактик баримталснаар та ямар ч хүндрэлийг даван туулж чадна. Цагаа маш нарийн төлөвлө. Ингэж чадсанаар таны нэр хүнд өсч олон нийтийн арга хэмжээнд хүндтэй байр суурь эзлэх болно. Амраг сэтгэлийн асуудлаа ч амжилттай шийдэх бололтой. Ганц бие энэ ордныхон өөрийн сонирхдог хүнтэй учирч, улмаар амрагийн холбоо тогтоож чадна.
Хамтатгах (5/21-6/21)
Хийморьтой өдөр. Од гарагийн нөлөө таны эрч хүч болон тамир тэнхээг нэмнэ. Аливаа зүйлийг хянаж нягтлах чадвар их байх тул та энэ өдөр юуг ч буруу хийж чадахгүй гэж бодно. Хэрэв та ажлаа зөв зохион байгуулбал өнөөдрийн эрч хүчийг сайнаар ашиглаж чадна. Аливаа хүчин чармайлт биеийн хүчний чадвар шаардсан ажлыг энэ өдөр хийх нь таатай. Өдрийн эхний хагас илүү үр дүнтэй байна. Таны сэтгэл санааны хямрал арилах тул өөртөө амарч зугаалах цаг гарга. Ганц бие хүмүүс адап явдалд татагдан, шинэ танилтай болох магадлап өндөр байна.
Мэлхий (6/22-7/22)
Сансарын энергийг өөртөө шингээх, хайр сэтгэлийг олж авах, уучлахад зориулагдсан сайн өдөр. Өдрийн уриа хайр сэтгэл, зөвшөөрөл ба тайвшрал юм. Таны амьдралыг үндсээр нь өөрчлөх мэдээ хүлээж авна. Бие эрхтэн хурц эрүүл байна. Хайртай хүнтэйгээ их цагийг өнгөрөөхийг хичээ, энэ нь хоёуланд чинь таатай нөлөөлж, нэг нэгнээ бүтээлч энергээр цэнэглэнэ.
Арслан (7/23-8/22)
Холимог өдөр. Та аливаа зүйлийг шуурга мэт дайран хийж, үүнийгээ цорын ганц арга гэж боддог уу. Энэ бол таны дархлааг сулруулах гол хүчин зүйлүүдийн нэг. Магадгүй ажил хэргийн санал болон хийж буй ажлаа амжилттай дуусгахад таатай. Мөн ямар нэгэн зүйлийг шинээр сонирхож эхлэнэ. Таны сэтгэл татах чадвар эргэн тойронд байгаа бусад хүмүүсийг гайхшируулна. Харин энэ ордны эрчүүд өөрийн боломжит хүрээний хүмүүстээ ойр байж тэднийг тодорхойлоорой. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарахаас зайлсхийхийн тулд амьдралын хэв маягаа эмх цэгцтэй байлга. Унтахын өмнө салхинд яв, эсвэл ядаж ажил руугаа явган яв.
Охин (8/23-9/22)
Ямар ч ажил эхэлсэн энэ өдөр бүтэмжтэй, амжилттайгаар гүйцэтгэх болно. Таны эр зориг, сайн ой тогтоолт, сэтгэх чадвар, асуудлыг хэвийн бусаар шийдэх зан тань үүнд маш ихээр нөлөөлнө. Эрүүл мэндийн тал дээр жаахан асуудал гарна хэмээн одод сэрэмжлүүлсээр байна. Өнөөдөр өвчин тусвал амархан ужгирч хүндрэх төлөвтэйг анхаараарай. Үүнд эр нумууд илүү хамрагдах магадлалтай байна.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр та өөрийнхөө няцаагдашгүй, сэтгэл булаах чадвартайгаа мэдрэх бололтой. Энэ мэдрэмж нь өсөн нэмэгдсээр өөрийн хүчинд бүрэн дүүрэн итгэх итгэлээр солигдох юм байна. Гэвч өөрийн хүч чадал, нөөц бололцоогоо хэтрүүлэн үнэлэх гэсний хэрэггүй. Таны хатуу төрх тань ойр дотны хүмүүст бие биенээ ойлгох хүсэлгүй мэт санагдаж, тэдэнтэй харилцах харилцааг хүндрүүлэх бололтой.
Хилэнц (10/23-11/21)
Үнэтэй мэдлэг, мэргэжлийн тал дээр ахих боломж мөн албан тушаалын яриа гарах магадлалтай. Бүх гэрээ хэлэлцээр амжилттай байна. Өнөөдөр өөрийн нэр хүндээ баттай болгож, ямар нэгэн онцгойгоор зүйлээр гялалзах болно. Бусдын санаачилсан ажилд хүндэтгэлтэй хандаж, тэдэнд чадлыхаа хэрээр туслах нь зохилтой. Энэ нь цаашид танд ч бас давтагдах магадлал өндөртэй байгааг анхаарахад илүүдэхгүй. Та хэдийгээр одоогийн байгаа байр сууриндаа сэтгэл хангалуун бус байгаа хэдий ч сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн хөнгөн хуумгай хандахгүй байхыг сануулж байна. Зөв сонголт хийхийн тулд түүнд тохиромжтой үеийг хүлээ.
Нум (11/22-12/21)
Бүх талаар сайн өдөр болохыг од гарагс амлаж байна. Таны сэтгэл санаа тайван амгалан байж баяр баяслаар бялхаж байх болно. Энэ өдөр амралтын өдрүүд, ээлжит амралт ер нь амралт зугаалгын талаар бодоход таатай байна. Гэр бүлийнхэндээ анхаарап халамж тавьж амжаагүй тул хэн нэгэнтэй нь ихээхэн цаг хугацаа гаргаж харилцан ярилцан бүхий л талаар дэмжихийг хичээгээрэй. Ингэснээр та нарын харилцаанд нийцтэй байдал үүсч халуун дулаан, харилцан ойлголцол орших болно.
Матар (12/22-1/19)
Урам хугаралт, худал хуурмаг, гүжир гүтгэлэгээр дүүрэн байх өдөр. Хувийн амьдралд тохиолдох гэнэтийн асуудлаас болгоомжлоорой. Үүссэн асуудлаас нэр төрөө аварч үлдэхэд ихээхэн хүч чадал, оюун ухаан танаас шаардагдана. Өөртөө шүүмжлэлттэй хандаж, түнш найз нөхөддөө дэндүү их шаардлага тавьж, тулгах гэсний хэрэггүй. Сайн сайхныг бодон, ганцаараа нам гүм орчинд бясалгах нь сайн үр дүнг авчирна. Шинэ ажил хэргийг төлөвлөн сайн боловсруулж, төгс төгөлдөр болгоорой. Үр хүүхдүүдтэйгээ найрсаг харьц. Тэдэнтэй цагийг өнгөрөөх боломжийг бүү алдаарай.
Хумх (1/20-2/18)
Таны оюуны эрэл хайгуул, гэнэтийн шийдвэр, харилцааг одод ивээж байна. Од гарагийн нөлөөгөөр аз хийморьтой байж, амрагийн харилцаа ч бүтэмжтэй. Ганц бие хүмүүс шинэ танилтай болох магадлалтай. Ойр дотны хүмүүсийн тус дэмээр, мөн таатай нөхцөл байдлын ачаар таны ажил үйлс урагшилна. Энэ үдэш тун сэтгэл хангалуун байна.
Загас (2/19-3/20)
Авхаалжтай байх өдөр. Таныг хүрээлж буй хүмүүсийн зүгээс үзлүүлэх дайралтыг мэдэрч, өнөөдөр та хэнийг ч үл хайхран аюултай байдлыг гаргах бололтой. Ажлын хамтрагч болон танилуудтай харилцах харилцаанд асуудал үүсгэхгүйн тулд сэтгэл хөдлөлөө барихыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Аливааг сэтгэлийн хөөрлөөр бус дотоод итгэл үнэмшлээрээ хандах нь тустай. Өдрийн хоёрдугаар хагасыг хувийн эрүүл мэнддээ анхаарахад зориулаарай.
www.Urlag.mn