Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 5. Сумъяа гараг. Бага морь одтой, 2 хар мэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлагаТөрөхүй. Өдрийн наран 05 цаг 03 минутад мандан, 20 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Зуны туйл, халууны ес эхлэх улирал 1 цаг 09 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ өдөр магадгүй танд эсрэг мөн хоёрдмол өдөр байж болзошгүй. Өөрийгөө төвлөрүүлж, мөнгөтэй зөв харьцах мөн өөрөө өөртэйгээ ажиллаж чадна. Таны худал хуурмаг байдлаас найз нөхөд тань залхах бөгөөд ийм зүйл хийх нь хол явахгүй гэдгийг сана. Өдрийн хагаст гутрангуй байдал тань эерэгээр өөрчлөгдөж болно. Зайлшгүй ганцаараа байж алдагдсан эрч хүч, тэнцвэрээ ол. Азгүйдэл бодлогогүй байдлаасаа болоод хэн нэгнийг алдаж болно. Ялангуяа автомашин сонирхогчид илүү анхааралтай байгаарай.
Үхэр (4/20-5/20)
Уучлал, залбирал, хайр энэрлийн бэлгэ тэмдгийн дор идэвхтэй, бүтээлч байх өдөр. Үгээр биш, үйл хэргээр хийсэн тус дэм зохих ёсоор үнэлэгдэх болно. Өнөөдөр амин чухал шийдвэр гаргах хэрэггүй. Гол нь дотоод амар амгалан байдлаа хадгалж, дур булаам байхаас болгоомжил.
Хамтатгах (5/21-6/21)
Болгоомжтой байх өдөр. Энэ ордныхон гэмтэл бэртэл, осол аваар, азгүйтэл, золгүй явдал, өвчин зовлон тохиолдох аюултай өдөр. Энэ цаг мөчид сэтгэл санааны хувьд хямрал байж болох талтай тул анхаарал болгоомжтой байгаарай. Сексийн холбоо харилцаанд орох хэрэггүй.
Мэлхий (6/22-7/22)
Том ололт амжилт, хүсэл мөрөөдлийн биелэлт, бүтэлтэй зүйлийг энэ өдөр зөгнөхгүй байх бололтой. Өдөр тутмын ажил төрлөө тайван үргэлжүүлэн хийгээрэй. Хүрч очсон байр сууриа батжуулж бэхжүүлээрэй. Магадгүй та эдийн засгийн байдал эрсдэлд орж мэднэ. Хөнгөн хялбар аргаар ашиг орлого олох тухай ажлын саналыг хүлээн авах гэсний хэрэггүй.
Арслан (7/23-8/22)
Өөрийгөө нээх өдөр. Сэтгэл хөдлөлд автан санаа бодлоо тодорхой илэрхийлж чадахгүй. Гэхдээ сэтгэн бодохтой холбоотой бүх зүйл амжилттай болно. Оюуны ажил, хичээл сурлага бүү эрхэл. Амьдралын чадамж өндөр түвшинд байна. Хуучны хамтрагчтайгаа үл ойлголцох байдал үүсгэснээр хэрүүл үүсгэх магадлалтай. Хэрүүл болон харилцан бие биенээ үл ойлголцох байдал үүсгэх нь та хоёрын харилцаанд цэг тавьж мэднэ. Азгүйтэх байдал өндөр байна.
Охин (8/23-9/22)
Ямар ч ажлыг хийхдээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Идэвхтэй үйл хөдлөл хийхгүй ба маш нарийн нягт нямбай ба дарханы оновчтой зөв гүйцэтгэл шаардах ажлыг хийхгүй байхыг одод зөвлөж байна. Гэрийн ажил гарч ирэх буюу биеийн байдал муудна. Гэрийн таагүй байдал ямар нэгэн хугацаагаар үргэлжилнэ. Найз нөхдийн дунд ан цав, хагарал үүсэхээс сэргийлэхийг танд од эрхэс сануулж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Ажил үүргээ биелүүлэхэд таатай өдөр. Энэ өдөр эхлүүлсэн дурын ажил амжилттай дуусгавар болох ба бүр цаашилбал дурын эрсдэлтэй алхам хийхэд ч таатай байна. Өдрийн хоёр дахь хагаст томоохон зохион байгуулалт мөн залгамжлал хүлээж байна. Таныг хүүхдүүдтэйгээ хамт байж амарч зугаалах тийм таатай үе хүлээж байна. Гол уснаас болгоомжлох хэрэгтэйг од эрхэс танд сануулж байна.
Хилэнц (10/23-11/21)
Эргэлзээ болон тодорхой зүйлсийг орхих өдөр. Таны үйлдэл тодорхой мөн зорилго тэмүүлэлтэй байна. Бүтээлч байдалд таатай өдөр. Үйлдэл болон сэтгэл санааны хооронд тэнцвэрт байдлыг олно. Гоо зүйн таашаал авснаар сэтгэл гутралаас салахад тань тусална. Од гаригс чинь сэтгэл зүрхний тань бодол санаанд тань туслахад бэлэн байна. Өөртөө бага зэрэг амралт өгч тайван байхыг хичээ. Сайхан хоол идэж эрч хүчээ нөхөж ав.
Нум (11/22-12/21)
Удаан хугацаанд мартагдахааргүй бүхнээс тод санагдаж байх үйл явдал өнөөдөр танд тохиолдоно. Од гарагс таныг ивээлдээ багтааж байгаа учраас юунаас ч айж эмээх хэрэггүй. Бүх эрч хүч энерги, оюун ухаанаа ажилдаа зориулж чадваас таныг амжилт хүлээж байх нь дамжиггүй. Таны дэргэд байгаа хүн тань үл ойлгогдох түгшүүр айдсаас салахад тань тусална.
Матар (12/22-1/19)
Энгийн хөдөлмөрлөсөн өдөр хүлээж байна. Таны ажил хэрэгч байдал мөн дуусгавар болж буй ажилдаа анхаарал болгоомжтой мөн ухаантай байхыг зөвлөж байна. Өөрийн биеийн байдалдаа анхаарлаа хандуулаарай. Тос ихтэй зүйлээс татгалз, эмчийн хяналтан доор мацаг барихыг зөвлөж байна. Хувийн амьдралд эерэг өөрчлөлт гарч, амрагийн харилцаа цоо шинээр сэргэх төлөвтэй. Гэр бүлийнхээ гишүүдэд анхаарал халамж тавь.
Хумх (1/20-2/18)
Аюултай өдөр. Бие махбодийн татагдал, мэдрэмжийн төөрөгдөл, хуурталтууд, худал ам авах зэрэг явдлууд гарч болно. Таны амьдралд гарч ирсэн шинэ улсууд нь олон таагүй явдлуудын шалтгаан болж мэднэ. Мөнгөө ихээр алдаж болно, ялангуяа үдээс хойш. Гудамжаар гарахдаа болгоомжтой байж, хурц зүйлтэй ажиллахдаа бэртэл авахаас зайлсхий. Бэлэг тэмдгийг анхаар. Таны өөрийн дотоод мөн чанар, эргэн тойрон дох ертөнцөөс хамаарна
Загас (2/19-3/20)
Шинэ ажил эхлэхэд, ирээдүйгээ төлөвлөх, уулзалтад төлөвлөхөд таатай өдөр. Энэ нь ялангуяа бизнес эрхлэгч нарт хамаатай. Ямарваа нэгэн зүйлийг эхлүүлэхэд дараа нь сайн үр дүн гарна. Хувийн амьдрал тань өөр харилцаанд шилжиж, хөгжлийн шинэ түвшинд орох учир өөрийн үг үйлдлээ сайн бод.
www.urlag.mn