Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»25 насандаа эмэгтэйчүүд хэрхэн дурладаг вэ
Дуу хөгжим

25 насандаа эмэгтэйчүүд хэрхэн дурладаг вэ

Урлаг Урлаг23/06/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hand_love_heart_large3945183812015-06-23-12-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

25 нас нь хүний амьдралын маш чухал үе. Энэ насанд ихэнх хүмүүс сургууль соёлоо дүүргэн, ажилд орж, их амьдралд хөл тавьчихсан байдаг. Улмаар олон зүйлийг үзэж харж, давж туулаад амьдралын туршлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой хувь хүн болоод бүрэлдчихсэн байдаг. 

Ийм ч болохоор 25 настай эмэгтэй хүн гэдэг болзоо, хайр дурлал, гомдол доромжлолтой таарч, эрчүүдийн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж таньдаг болсон байдаг. Улмаар эрэгтэй хүн таалагдлаа гэж бодоход хөл алдан гүйгээд байлгүй ажиглаж, таньдаг хүмүүсээс болгоомжтой асууж сураглан, өөрийгөө эвгүй байдалд оруулахаасаа болгоомжилно. Олж мэдсэн бүхнээ өнгөрсөн амьдралаасаа олж авсан туршлага дээрээ суурьлан харьцуулан боддог. 

Олон зуу, мянган жилийн турш мөрдөгдсөөр ирсэн нэг бичигдээгүй хуулийн дагуу  эр хүн эхнэр, үр хүүхдээ аваад явчих чадвартай байх ёстой. Үүнийг 25 настай эмэгтэй хүн сайн ойлгодог болсон байдаг нь маш их давуу тал юм. 

Өсвөр насны охид эр хүний гадаад байдалд илүү татагддаг байхад 25 хүрсэн бүсгүйчүүд нь хүний дотоод ертөнц, чадварыг илүү сонирхож, үнэлэх болно. Жишээлэхэд, эмэгтэй хүнтэй харьцах онцлог, амьдралаа аваад явчих материаллаг тал, мэдлэг боловсрол, нийгэмд эзлэх байр суурь г.м. 

Гэтэл ямар нэг шалтгааны улмаас нөгөө залуу өөрт нь тохирохгүй байлаа гэхэд үүнийг ойлгоход шаардлагатай хугацаа нь 17 настай охидуудаас хавьгүй бага. Амьдралын ээдрээг өөрсдөө цаг алдалгүй тайлж байх хэрэгтэй гэдгийг  25 настай бүсгүйчүүд сайн ойлгож байдаг. 

Ийм ч болохоор эхнэртэй залууд дурлаж, амьдралынхаа хэдэн жилийг дэмий үрэх, тоохгүй хүний араас гүйх зэрэг алдаа гаргах нь цөөн. 

Гэвч эмэгтэй хүн заримдаа дэндүү орой энэ бүгдийг ухаардаг нь харамсалтай.  Ийм учраас сэтгэл татам сайхан байдаг 25 настайдаа өөрийнхөө залууг зөв сонгож амьдралаа эхлээрэй. Хожим хойно хэзээ нэгэн цагт чиний урам хугарвал энэ хариуцлагыг танаас өөр хэн ч хүлээхгүй шүү дээ. 

Эх сурвалж: Info.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Венецийн алдарт арслангийн баримал Юань гүрний үед Хятадаас авчирсан дурсгал болохыг судлаачид тогтоожээ

14/09/2025

ФОТО: “Хайрын виз” жүжгээс  

14/09/2025

Нэг цард хоёр хөгжмийг бүтээсэн зэмсэг Баянхонгорын музейд хадгалагдаж байна

14/09/2025

Жүжигчин, дуучин, загвар өмсөгч Алан Ю нас баржээ

13/09/2025

“Синдром” арт шоу “Густав Климтийн алтан үнсэлт” сэдэвтэйгээр болно

13/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.