Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 10. Сугар гараг. Тэргүүн дагуул, 7 улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 05 цаг 05 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Долоо хоногийн турш бодож байсан галзуу төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлж эхлэх өдрийг өнөөдөр гэж таны зурхайд бууж байна. Нийгмийн байдлаа ашигтайгаар өөрчил, хувийн амьдралын асуудлуудыг шийдвэрлэх бөгөөд ойр дотнынхныхоо харилцааг бат бэх болгоно. Эрч хүчтэй шийдэмгий байдал тань эргэн тойрныхоо хүмүүсийг гайхшруулж магадгүй.
Үхэр (4/20-5/20)
Эерэг өдөр. Эрүүл мэндийн тогтвортой байдал өөртөө итгэх итгэл, өөдрөг үзэл гэх зэрэг амьдралын эрч хүч өндөр байна. Харин бизнесийн хамтрагчийнхаа ажил хэрэгч чанарыг хүндэлж, бусдын санал бодлыг сонсож чадах тохиолдолд та бүрэн амжилтад хүрнэ. Хариуцлага, хайр сэтгэлээ ялгаж чадаагүйгээс болж эрч хүч буурах бололтой.
Хамтатгах (5/21-6/21)
Бэрх өдөр. Богино хугацаанд хийх ажлыг төлөвлөх, хэн нэгэнд амлалт өгөх гэсний шаардлагагүй. Хурим найр хийх, гэрлэх, гэрээ хэлцэл байгуулахад тохиромжгүй байна. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хяналттай байлгаж, хэн нэгнийг гомдоохгүй байхыг хичээж, хэн нэгний хүсэлт гуйлтыг биелүүлэхэд татгалзсан хариу өгөх хэрэггүй. Хүндтэй хүнтэй харилцах харилцаанд сэв суулгаж мэдэх бодлогогүй алхам хийхээс зайлсхийх цорын ганц арга бол тэсвэр тэвчээр гаргаж, биеэ барих явдал юм. Эрүүл мэндтэй холбоотой асуудлууд үүсэх магадлалтай байгаа тул тайван амгалан амарч, тухлах шаардлагатай.
Мэлхий (6/22-7/22)
Тааламжтай өдөр. Ялангуяа өнөөдөр таны хувьд худалдаа наймаа хийхэд таатай өдөр байна. Мөн төлөвлөж төсөөлсөн бүхнээ хийж эхлүүлэх боломж олдоно. Таны шийдэмгий зан чанар төлөвлөсөн үйл хэргээ амжилттай бүтээхэд ихээхэн түлхэц болно.Өнөөдөр таны хийсэн, хийх гэж зэхэж буй, тэр бүү хэл эрсдэлтэй гэж бодож байсан гээд бүх ажил чинь бүтэх болно.
Арслан (7/23-8/22)
Бие муудаж болзошгүй өдөр. Энэ өдөр таны сэдсэн шинэлэг санаа, бодол тань ойрын хугацаанд биелэх болно. Гэхдээ өөрийн бүрэн дүүрэн мэдэхгүй ажлаа бүү эхлээрэй. Өнөөдөр таны сэтгэл санааны байдал дээшлэнэ. Магадгүй өнөөдөр таньд өөрийн авьяас чадвараа таниулах, авхаалж самбаатай зангаа бусдад таниулах боломж олдоно. Амьдралын замбараагүй хэв маяг урьдчилан сэргийлэх боломжгүй байна. Өвчний шалтгааныг та ойлгож чадахгүй. Бие махбодийн сэтгэл санааны байдалдаа санаа тавь. Хатгаа, вирусын халдвар, шөрмөс сунахаас сэргийл.
Охин (8/23-9/22)
Энэ өдөр таны биеийн сайн сайхан байдлыг авчирна. Өдрийн хагаст урьд ойлголцохгүй байсан хүнтэйгээ ойлголцож, та нарын цаашдын харилцаа нь аажимдаа тэнцвэртэй байдалд очно. Мэргэжлийн салбарынхан өнөөдөр хэт их ядрахгүй байхыг хичээн, аль болох эрт амрахыг чухалчлаарай. Хэн нэгэнтэй ам зөрөхгүй байж, хэтэрхий битгий дайсагна, энэ нь зөвхөн уурыг тань хүргэхээс цаашгүй. Таны хажууд байгаа хүнд таны энхрийлэл дутагдаж байгааг олж хар.
Жинлүүр (9/23-10/22)
Дотоод эрх чөлөөг мэдрэх, ёс суртахуунтай байх өдөр. Хэрэггүй зүйлсээс салж, мөн эргэн тойрны хүмүүст хандаж байгаа зан аашиндаа анхаар. Өөрөө өөртөө үнэнч бай. Хэн нэгэнд амлалт өгөх, хов жив, хоосон ярианаас хол байхыг зөвлөж байна. Өөрийн үзэл бодолдоо хатуу бат бэх зогсохыг зөвлөж байна. Амжилт тань маргаашийг өөртөө итгэх итгэлийг авчирч мөн зарим нэг өвчинг давж гарах сэтгэл зүйн тэнхээг өгч, мөн мэдрэлийн системийг сайжруулна.
Хилэнц (10/23-11/21)
Томилолтоор явах, холын замд гарах, аялахад таагүй өдөр. Машин унаатай хүмүүс жолоо барихдаа бусдаас илүү болгоомжтой байгаарай. Магадгүй сэтгэл санаа замбараагүй мөн сэтгэл гутралд өртөж болзошгүй. Ажил болон гэрээ хэлэлцээрт сэтгэл тогтворгүй байх нь цухалдуу байдлаас нөлөөлж буйг анхаараарай. Эрүүл мэнддээ анхаар. Өдрийн хоёр дахь хагаст тайван нөхцөл бүрдсэн газар амар.
Нум (11/22-12/21)
Энэ өдрийг зөвхөн амарч зугаалахад зориулаарай. Танд адал явдалтай учирч наргиж цэнгэхэд зориулагдсан юм шиг байх болно. Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө барьж хорилгүй дуртай зүйлээрээ хичээллэх нь тохиромжтой. Мэдрэмж, зөн билэгтээ итгэн түүнийгээ дагах нь зүйтэй. Шинээр хүнтэй танилцах магадлал өндөр байгаа ба энэ нь цаашид найз нөхдийн зузаан нөхөрлөл болон хувирна.
Матар (12/22-1/19)
Сурган хүмүүжүүлэгч болон багш, сургууль, цэцэрлэгтэй холбоотой ажил мэргэжлийн хүмүүсийн хувьд сайн өдөр болно. Ажил хэргээ амжилттай дуусгаснаар санхүү бизнесийн ажил хэрэг ашиг орлого ихтэй байх нь. Гэвч үг яриа, үйлдлээ хянаж мэдрэмж сайтай байх ёстойг од гарагс зөвлөж байна. Үдээс хойш төсөл төлөвлөгөөг дахин нягтлан үзэж, салбар чиглэлийг өөрчлөх, нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлага гарч болзошгүй. Уран бүтээлч хүмүүс өөрсдийн авьяас чадвараа дээд зэргээр ашиглан санасан бодсоноо амьдрал дээр хэрэгжүүлж аз одтой байх бололтой.
Хумх (1/20-2/18)
Хэрвээ та санаачлага ба шаргуу чанараа гаргахгүй, өөрийн байр сууриа бэхжүүлэх арга замыг хайхгүй бол энэ өдөр хүнд идэвхгүй болж өнгөрнө. Хэлэлцээр байгуулах ба бизнес хийхэд тохиромжтой өдөр. Ямар ч нөхцөлтэй байсан тохиромжтой ажил хэргийн саналыг хүлээж авахыг удаан бодохгүй зөвшөөрөхийг одод зөвлөж байна. Ажил нь ирээдүйтэй байх магадлал өндөртэй байна.
Загас (2/19-3/20)
Ачаалалтай өдөр. Зөрчилдөөн, үл ойлголцол нь таны ихэнх цагийг авна. Гэвч байдал таны талд орохгүй. Магадгүй та төлөвлөөгүй ажлаа хийх хэрэгтэй. Энэ өдөр ноцтой өдөөн хатгалга, алдагдалтай холбоотой байна. Сэтгэл санааны байдал эрс өөрчлөгдөж, уцаарлах байдал гарна. Маргааныг хурдан шийдэхийг бод.
www.urlag.mn