Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 27. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 10. Санчир гараг. Салхины эх одтой, 6 цагаан мэнгэтэй хөх нохой өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 05 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Тааламжгүй өдөр. Бодлогогүй үйлдэл хийх хэрэггүй ялангуяа мөнгөтэй холбоотой асуудалд бүр бодоод ч хэрэггүй. Ажил эсвэл уулзалт тодорхой хэмжээний хүчин чармайлт танаас шаардана. Бие тань эвгүйрэх нь өмнөх өдруүдийн ажлын ачаалал ядаргаатай холбоотой байна. Магадгүй хүлээцтэй хандсан зүйл тань гэнэтийн магтаалаар эргэж танд ашигтайгаар тусна.
Үхэр (4/20-5/20)
Таагүй өдөр. Од гаригс тэвчээртэй байж, уруу татагчаас холдож харилцаа холбоогоо аль болох хязгаарлахыг зөвлөж байна. Хэт үнэтэй зүйл худалдан авахгүй байх нь зүйтэй. Найз нөхөд, үр хүүхдүүдтэйгээ тоглож, гэр бүлийн хүрээнд аялж, амарвал зохилтой. Та тэднийг баярлуулах болно.
Хамтатгах (5/21-6/21)
Шаргуу өдөр. Ажиллаж хөдөлмөрлөх үйлсээр дүүрэн байх долоо хоногийн төгсгөл таныг баярлуулж мэднэ. Зорьсон зорилгодоо хүрэх, аливаа ажлыг бүтээж туурвих зан байдал тань мэдэгдэхүйц үр дүнг авчирна. Гэр бүлийн гишүүн болох ахимаг насны хүмүүстэй харилцах харилцаанд байсан хүйтэн хөндий байдал өөрчлөгдөж халуун дулаан уур амьсгал руу шилжих бололтой. Хүүхдүүдэд таны зүгээс тавих анхаарал халамж, оролцоо шаардагдаж байгааг анхаарч тэдний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага байдаг гэдгээ байнга санаж яв.
Мэлхий (6/22-7/22)
Эрч хүчтэй өдөр. Энэ өдөр та онцгой эрч хүчтэй байх бөгөөд сансар огторгуй таньд энэ бүхнийг өгч, ивээж байгаа хэрэг. Орлогын шинэ эх үүсвэр хайх, ажил мэргэжлийн хүрээгээ тэлэх, төлөвлөгөө боловсруулах, гаргах зэрэгт тун таатай. Гэхдээ энэ бүхнийг хийхэд таниас маш их анхаарал болгоомжлолыг шаардаж байгаа гэдгийг од эрхэс сануулж байна.
Арслан (7/23-8/22)
Сэрэмжтэй байх өдөр. Та хэт өндөр шаардлагатай, хатуу, ширүүн, өө сэв эрэмтгий байна. Таны дотны хүн мөн өөрийнхөөрөө зүтгэнэ. Өөрт тань олдсон санал санаачлагыг бүү алдаарай. Таны аливаад шаргуу, зорилгодоо хүрэхийг тэмүүлдэг зангаа бусдад харуулахыг хичээх хэрэгтэй. Өмнө нь мөрөөдөл байсан таны хүлээж байсан үр дүндээ өнөөдөр хүрч чадна. Харин үдээс хойш гэр бүлийн уур амьсгал муудах хандлагатай байна. Улмаар та нарын хэврэгхэн аз жаргалд аюул тулгарна. Хэрэв ийм байдал удаан үргэлжилбэл оройг түүнээс тусдаа өнгөрөө.
Охин (8/23-9/22)
Шударга, тэнцвэртэй зохимжит нийлэмжтэй байдлаар энэ өдөр тэмдэглэгдэнэ. Хувийн санаа зорилгоо биелүүлэх оролдлогод одод нь туслахад бэлэн байна. Хамгийн эрсдэлтэй үйл ажиллагааг зоригтой төлөвлө, амжилт нь таны талд байх болно. Оройг зочлохоор өнгөрөө, энэ өдөр нь танд удаан мартагдахгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Сансрын энерги хуримтлагдсан өдөр. Магадгүй хөгшрөлт, уур бухимдалтай, сэтгэл санаа хувьсагнуур, биеийн эрч хүч сул байна. Туршилт явуулах, биелэгдэшгүй төлөвлөгөө зохиох, амьдралдаа босгосон бүх зүйлийг нураах гэсний хэрэггүй. Магадгүй уур бухимдлаасаа болоод эдгээрийг хийж магадгүй. Тайван байхдаа болж буй үйл явцыг бодитойгоор дүгнэх болно.
Хилэнц (10/23-11/21)
Гэрээ хэлэлцээр болон бүтээн байгуулалтын өдөр байна. Таны толгойд орж ирэх шинэ санаа болон уран сэтгэмж тань бодит болж материаллаг болон оюун санааны дэмжлэг авна. Эрчүүдийг романтик болзоо хүлээж байна. Өөртөө итгэлтэй байдал тодорхой хэмжээгээр нэмэх болно. Эрүүл мэнд гэр бүлийн асуудалдаа анхааралтай байгаарай. Шинэхэн хосууд хайр дурлалд умбаж романтик болзоонууд үргэлжлэх болно.
Нум (11/22-12/21)
Энэ өдөр бүх зүйлийг амар тайвнаар эхлэх нь зүйтэй. Төсөл төлөвлөгөө гаргах гэсний хэрэггүй. Үл гүйцэлдэх магадлал маш өндөр байна. Амьдралаас ихийг шаардалгүй оногдсон зүйлст сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй. Гэвч амьдралаас хүртээж байгаа зүйлс чамлалттай санагдаж өөртөө болон эргэн тойрны хүмүүст урам хугарах бололтой. Үдшийг соёлтойгоор амрах байдлаар, тухайлбал кинотеатр явж үр хүүхдүүд, хань ижлийн хамтаар өнгөрөөх нь таатай.
Матар (12/22-1/19)
Зөрчилдөөнтэй өдөр. Эсрэг тэсрэг байр суурьтай байх, өөрийн үзэл бодлоо бусдад тулган хүлээлгэх мэтээр харилцаагаа хүндрүүлж магадгүй өдөр. Таны дипломат зан, уужим сэтгэл гэр бүлийн асуудлуудыг шийдэхэд гол нөлөө үзүүлж туслах ба хичээл зүтгэл гаргаж чадваас ая тухтай байдлыг ханган мартериаллаг байдлаа дээшлүүлж чадна. Эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэх магадалалтайг од гаригс анхааруулж байна. Мэргэжлийн эмчид хандан удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлага гарч болзошгүй. Архи дарсны төрлийн ундаа, хүнд хоол хүнс идэх, хэрэглэхээс татгалзаж биеийн хүчний ажил хийхгүй байсан нь өлзийтэй.
Хумх (1/20-2/18)
Мэдээ авах, сэтгэл санааны хувьд дахиж төрөх, шийдэмгий бус ба эргэлзээгээ даван туулахтайгаа холбоотой ачаалал бүхий өдөр. Нууц төлөвлөгөө ба мөрөөдлөө бусдаас нуух хэрэгтэй. Хэн нэгэнд санамсаргүй ба эсвэл зориудаар биелүүлэхэд чинь саад болно. Хайртай хүнтэйгээ хамт тэмдэглэх арга хэмжээнд бэлэн бай. Од гаригс мөн таныг спортоор хичээллэхийг зөвлөж байна. Энэ нь гадаад байдал болон биеийн байдалд сайнаар нөлөөлөх болно.
Загас (2/19-3/20)
Магадгүй таны ажил туйлын ихээр өөрийн сахилга батыг, зохион байгуулалтыг шаардах болно. Мөн гэрийн ажил гарч болзошгүй. Нягт нямбай байдал ба эргэн тойрондоо сайн харилцаатай байх нь өдрийн таагүй хандлагыг өөрчилж чадна. Эрүүлжүүлэх явдалд ялангуяа хөлний өвчинг эмчлэхэд сайн өдөр.
www.Urlag.mn