Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хөсөгтөн” хамтлагийн ардын урлагийн тоглолт болно
Уртын дуу

“Хөсөгтөн” хамтлагийн ардын урлагийн тоглолт болно

Урлаг Урлаг30/06/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c61c2e_unnamed_x3205394513232015-06-30-12-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чойжин ламын сүм музейгээс санаачлан “Авьяаслаг Азичууд” (Asian’sgot talent)тэмцээний “Дэд” байрын шагналт “Хөсөгтөн” хамтлагтай хамтран “Шөнийн музейд Хөсөгтөн” ардын урлагийн тоглолт, арга хэмжээг 2015 оны долдугаар сарын 09-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх,музейг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон талт соёлын арга хэмжээ зохион байгуулах бодит боломж байгааг дэлгэн харуулах зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд жил ирэх тусам цар хүрээ нь өргөжиж байгаа аж.

“Шөнийн музей-Хөсөгтөн” арга хэмжээг хэрэгжүүлснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудтай бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын өвийг эдийн засгийн эргэлтэнд оруулах,олон нийтэд соёлын өвийг сурталчлах, бахархах, хайрлан хамгаалах сэдлийг төрүүлэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх,түүхэн үнэ цэнийг залуучуудад сонирхолтой хэлбэрээр таниулахын зэрэгцээ тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох зорилготой. 

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэнээр Монголын түүх соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан “Хөсөгтөн” хамтлагийн ардын урлагийн тоглолтыг үзэж,сонирхох боломжтой юм. 

Тус арга хэмжээний хөтөлбөр:
20:00-21:00 Чойжин ламын сүм музей үзэх
 
21:00-21:30 Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа
 
21:30-23:00 “Хөсөгтөн” хамтлагийн ардын урлагийн тоглолт
23:00-00:00 Шөнийн музей үзэх 
 
Хүрэлцэн ирсэн зочид, үйлчлүүлэгч та бүхэн анхилуун үнэрт цэцэрлэгт тухалж, цагаан идээ, сайн чанарын дарс, амтат хөнгөн зууш зооглон нэгэн үдшийг тав тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой ба дээрх бүгд тасалбарын үнэд багтсан болно.

“Шөнийн музей-Хөсөгтөн” арга хэмжээний тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 50,000-100,000 төгрөг байна. 

Танд зөвлөхөд: Музей нь зүлэг болон байгалийн чулуун замтай тул эрхэм үйлчлүүлэгч та гутлаа тохируулж, дулаан хувцаслаж ирнэ үү.

Холбоо барих:
Монгол Улс, Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг, I хороо
Гэндэнгийн гудамж
Утас: (+976 -11) 324788, 99026081
www.templemuseum.mn
www.facebook.com/pages/Choijin-Lama-Temple-Museum/

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лиза “Netflix”-ийн “Hitmakers” цувралд оролцоно

01/07/2025

“Монгол кино төслүүд”-д шалгарсан 15 кино төслийг танилцууллаа

01/07/2025

Хүн дүрст роботуудын 3х3 хөлбөмбөгийн тэмцээн болжээ

30/06/2025

“The social network” киноны хоёрдугаар анги гарна

30/06/2025

“Play is so important”

30/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.