Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 1. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 14. Буд гараг. Гар одтой, 2 хар мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 05 цаг 07 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
“Ариун" өдрүүдийн нэг тохиох нь. Амьдарлын эрч хүч дээд түвшинд байна. Хайр сэтгэлтэй учрах, шинэ танилтай болоход тааламжтай. Ажил хэргийн бичиг цааснуудаа цэгцэлж, дарга удирдлагадаа шинэ төлөвлөгөөгөө танилцуулахад сайн өдөр. Цэвэр агаарт зугаалж, түүдгийн дэргэд уран бүтээлийн ажлаа хийхэд таатай байх болно. Таныг ажил хэргийн болон хувийн уулзалтууд, чухал бичиг баримт бүрдүүлэлт хүлээж байхыг үгүйсгэхгүй.
Үхэр (4/20-5/20)
Энэ өдөр таны бүтээлч чадвар дээшилж онгод орох болно. Ялангуяа урлагийн салбарт ажилладаг хилэнцийн ордныхонд илүү ээлтэй байна. Та өөрийн бодол санаа, сэтгэл зүрхийг сонсож мэдрэхийн тулд ганцаараа байж бодож бясалгах хэрэгтэй. Ажлын харилцаанаас болж хэн нэгэн таниас хэрүүл гуйн зууралдаад байвал та үүнээс холдож чаддаг гэдгээ харуул. Хорвоо ертөнцийг эгэл бусаар хүлээн авах нь романтик сэтгэгдэлийг ихээр дэвэргэх нигууртай. Чухал ажил хэргийг шийдвэрлэхдээ өөрийн зөн билэг болон хүлээцтэй байдалдаа найд.
Хамтатгах (5/21-6/21)
Тааламжгүй өдөр. Ажил төрөл танаас их хэмжээний хүчин чармайлтыг шаардах ба мэдэгдэхүйц үр дүнг үзэхгүй бололтой. Ямар ч ажил хэргийг зохих ёсоор бус явуулах, үүссэн асуудлуудыг бодитой бишээр шийдвэрлэх нь энэ өдрийн сөрөг хандлагуудыг зайлуулахад тусална. Сэтгэл санааны хувьд ачаалалтай өдөр. Ойр дотны хүнийг дэмжиж, тусалж, ойлгохыг хүс. Үдээс хойш орон байр аль эсвэл эд хөрөнгөтэй холбоотой асуудлууд гарах бололтой. Цэвэр агаарт зугаалах нь танд хэрэгтэй, таны сэтгэл санаа дээрдэнэ.
Мэлхий (6/22-7/22)
Азтай өдөр. Эмэгтэй энэ ордныхон атаархагчид болон дайсныхаа далд явуулгыг давж, өөрийн материаллаг байдлаа дээшлүүлж чадна. Бизнесын хүрээгээ өргөтгөн гадаад дотоодын шинэ түншүүдтэй болж үйл ажиллагаагаа өргөжүүлэх бололтой. Эрэгтэй энэ ордныхон одоогийн байгаа байдал, хувь заяаг ул үндсээр нь өөрчилж мэдэх мэдээ мэдээлийг хүлээн авна.
Арслан (7/23-8/22)
Таагүй өдөр. Дайснуудын өс хонзонтой холбоотой гэнэтийн саад тотгор таныг тавьсан зорилгодоо хүрэхэд бэрхшээл учруулна. Жижиг сажиг асуудлууд сэтгэл гонсойлгож уур уцаарыг тань хүргэнэ. Үйлчилгээ ба үл хөдлөх хөрөнгийн салбарт алдагдлыг багасгахад чиглэсэн ажлын идэвхээ дээшлүүлэх хэрэгтэй байна.
Охин (8/23-9/22)
Амар амгалан, тогтвортой байдлыг амлах өдөр. Гэр бүл, хүүхэдтэй болоход таатай өдөр. Том хэмжээний худалдан авалт хийвэл амжилттай байх болно. Өнөөдөр бүх зүйл таны санаснаар, бодсоноор байж, танд захирагдах тул өөрийгөө бүхний эзэн мэтээр санахад хүргэнэ. Таны эсрэг байна гэж бодож байсан бүх зүйлс өөрчлөгдөж, ажилдаа ч гэртээ ч харилцан ойлголцлыг мэдрэх болно. Та ирээдүйнхээ зүг чиг, өнгөрсөн асуудлуудтай чинь холбоотой шинэ зүйлийг ойлгож мэдэх болно. Эрүүл мэндийн асуудал тань санааг чинь зовооно. Тиймээс одоо ямар нэг арга хэмжээ авах нь ирээдүйд бий болох хүндрэлээс сэргийлж чадна гэдгийг анхааруулж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Хувь заяа дахин таны талд зогсох болно. Амьдралын эрч хүч өсөж, сэтгэл санаа сэргэнэ. Хаана ч явсан та олны нүдэнд өртөх бололтой. Та өөрийгөө хэт дөвийлгөн бодож, улмаар энэ нь үнэмшилтэй санагдаж эхэлнэ. Таны оролцоо бүх хүнд тааламжтай сэтгэгдлийг төрүүлэх болно. Ойр дотны, хайртай хүмүүстэй харилцах харилцаа нийцтэй, итгэл төрүүлэхүйц байж чадна. Зөвхөн өөрийн хүрээний, тантай эн зэрэгцэх хүмүүсийг өөртөө татахыг хичээх боловч алдаа гаргах магадлал бас байна.
Хилэнц (10/23-11/21)
Банктай холбоотой ажил мөн бусад санхүүгийн байгууллагатай харьцвал таатай байна. Магадгүй зээл авах эсвэл ивээн тэтгэгч олох болно. Ихэнх хүмүүс урагш хөдлөх сайхан суурь босгох боломж гарч ирнэ. Бүх зүйл таны хурдан шаламгай байдлаас хамаарна. Ганц бие хүмүүс романтик болзоонд яван харин гэр бүлтэй хүмүүс нь сэтгэл хангалуун өдрийг өнгөрөөнө.
Нум (11/22-12/21)
Энэ өдөр холын аялалд болон албан томилолтоор явах гэж төлөвлөхийг хүсээд байхааргүй байна. Ерөнхийдөө, жирийн тайван өдөр таныг хүлээж байна. Магадгүй, та танд хаяглан ирэх олон сайхан талархлын үгийг сонсож бололтой. Харин өдрийн хоёрдугаар хагаст сэтгэл санааны уналтыг мэдрэх болно. Бага зэргийн сэтгэлийн хямрал нь орой тийшээ таныг эзэмдэх бололтой. Тэглээ гээд удаан хугацаагаар ганцаараа байх хэрэггүйг од гарагс зөвлөж байна. Учир нь ойр дотны хүмүүс тантай харилцахыг маш ихээр хүсэж байна.
Матар (12/22-1/19)
Идэвхтэй амралт, биеийн тамир, цэвэр агаарт ажил хийхэд таатай өдөр. Од гараг таныг аялж зугаалах, холын замд гарах, цэвэр агаарт гарахыг зөвлөж байна. Өөрийн байдлаа хаалттай байлга. Эргэн тойрныхон тань таалагдахгүй байна. Эрсдэлтэй алхам хийх, биеийн хэт ачааллаас зайлсхий. Энэ бүхэн таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ. Хайр сэтгэлд ан цав үүсэх магадлалтай. Та төгс амрагийн тухай мөрөөдлөөсөө болж, хайртай хүнээсээ салах вий.
Хумх (1/20-2/18)
Төрөл төрөгсөдтэйгээ эсвэл танилуудтай уулзаж магад. Зөвлөгөө өгөхийг эсвэл тусламжийг хүсч танд хандана. Үүнээс бүү татгалз. Бүх зүйл тусыг тусаар эргэж ирнэ. Хэрвээ та зорчихыг зэхэж байвал болгоомжлолыг сахь. Бэртэл гэмтэл авах магадлалтай байна. Хайр сэтгэлийн шинэ харилцаа бас л бөөн асуудал, урам хугарлаас өөр юу ч авчрахгүй. Сэтгэлээр унах, хүч тамир барагдах зэрэг үзэгдэл ажиглагдана.
Загас (2/19-3/20)
Ажлаас хөндийрч толгой өөд татахын аргагүйгээр ажиллуулах идэвхитэй ажлын өдөр байна. Дарга, дээд удирдлагадаа хандан ямар нэгэн асуудлаар санал тавих, хүсэлт гуйлт уламжлахад тохиромжтой байх ба тэд танд маш эелдэг, энэрэнгүй байдлаар хандах бололтой. Амжилтын гол чухал эх үндэс нь өндөр мэдлэгтэй, чадварлаг, мэргэшсэн байх явдал юм.
www.urlag.mn