Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 4. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 17. Санчир гараг. Булаагч одтой, 8 цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 05 цаг 08 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Эрүүл мэндэд аюул осол тохиолдож мэдэхээр хүнд өдөр ирж байна. Гэнэтийн таагүй мэдээ таныг сэтгэлийн хямралд болон тогтворгүй байдалд хүргэж, гэр бүлийн ая тухтай уур амьсгалыг эвдэхэд хүргэнэ. Эрэгтэй энэ ордныхон бусдад өөрийн үзэл бодлоо тулган шаардаж, эрх чөлөөгөө хэтрүүлэн аяглахыг од гарагс таашаахгүй байх болно. Эмэгтэй энэ ордныхон амралтын өдрүүдээ гэр бүлээс гадуур айлд зочилж өнгөрөөхийг хичээгээрэй. Эмийн ургамап түүж, хатааж, хандлахад сайн цаг.
Үхэр (4/20-5/20)
Амар тайван байж, өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөх, гэр бүлтэйгээ эвлэрч найрамдах өдөр. Хэрвээ та хэн нэгний өмнө өөрийгөө буруутай гэж үзэж байгаа бол уучлал гуй, аль эсвэл таны өмнө буруутай хэн нэгнийг өршөөж уучлаарай. Өмнөх алдаагаа дахин давтах гэсний хэрэггүй. Энэ зөвлөгөөг дагаж чадвал эртний танилын харилцаа холбоо сайнаар өөрчлөгдөх болно. Үүний ач тусаар өдрийн хоёрдугаар хагаст амар тайван, амгалан байдалд хүрэх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Аюултай өдөр. Мөнгө санхүүгийн их хэмжээний алдагдал, толгойн өвчин, хордлого байх бололтой. Ажил дээрх таагүй байдлаас зайлсхийхийн тулд өөрийнхөө асуудлууд болон төлөвлөгөөгөө хэнд ч тайлбарлан таниулах хэрэггүй. Сайн таньж мэдэхгүй хүмүүстэй итгэл үзүүлж болох уулзалт ярилцлагыг аль болохоор бага хий. Болж байгаа бүх хэрүүл маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийг хичээж, танд ирсэн шүүмжлэл, сануулгад анхаарал хандуулах шаардлагагүй.
Мэлхий (6/22-7/22)
Аливаа харилцаа холбоонд муу өдөр. Гэр бүл, найз нөхөд болон ажил хэргийн хүрээнд үл ойлголцолд хүрч хэрүүл маргаан дэгдээж мэднэ. Таны цагаа олоогүй бүдүүлэг харьцаа тань эргэн тойрны хүмүүсийн уур цухлыг хүргэж, томоохон маргааныг гаргах бололтой. Үүнээс аль болохоор зайлсхийх хэрэгтэй. Амьдралын эрч хүч доод түвшинд байна.
Арслан (7/23-8/22)
Амрах цаг гарга. Ээлжийн амралтаа авбал бүр сайн. Бие сэтгэл санаагаа хэвийн байдалд оруул. Та бодит мэдрэмжээ алдвал хуурмаг байдлын өмнө зогсож чадахгүйд хүрнэ. Таны гэр бүл улам бэхэжнэ. Шийдвэр гаргахад буулт хийж сурах хэрэгтэй. Өдрийн хоёрдугаар хагаст шинэ боломж нээгдэж, цаашдын ажилд түлхэц өгнө. Та хүмүүстэй харилцах ямар ч салбарт сайн мөнгө олно
Охин (8/23-9/22)
Аюултай өдөр. Гэмтэл бэртэл, осол аваар, аюул сүйрэлд өртөх магадлал маш өндөр байна. Азгүй байдлаас тойрч гарах гол гарц нь туйлын анхаарал, болгоомжтой байх явдал. Хүч чадлаа хэт үнэлж бардах хэрэггүй, бүх зүлйд бэлэн бай. Муу юм тохиолдоход та сэтгэлээр уналгүйгээр ойр дотны хүмүүс, найз нөхдийгөө дэмжих хэрэгтэй. Хэрвээ туйлын чухал биш л бол хэн нэгний урьсан оройн зоогт явахгүй байхыг сануулж байна. Зүүд зөн совинтой байх магадлалтай.
Жинлүүр (9/23-10/22)
Амралтын эхний энэ өдөр гэр бүлийн эртний уламжлалыг баримталж, тохиолдсон асуудлаа шийдэх нь тохиромжтой. Энэ нь гэр бүлийн болон ойр дотны хүмүүсийн нийцтэй, найрсаг харьцаанд гол үүргийг гүйцэтгэнэ. Хойш тавьсан ажил төрөл, үүрэг даалгаврыг ойрын хугацаанд хурдан түргэн хийж гүйцэтгэхийг шаардана. Од гарагс эсэргүүцэн тэмцэлдэхийг таашаахгүй байх ба мэтгэлцээнтэй байдлыг үүсгэхгүй байвал тустай. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, эрч хүч, сэтгэлийн хөдөлгөөнөө хянаарай. Бусдад заримдаа өгөх шаардлага гардаг, дараа хоёр дахин өсгөж авч болдгийг санаж яваарай.
Хилэнц (10/23-11/21)
Сэтгэл санаа өөдрөг байх өдөр. Байнгын харилцаа энгийн хэлбэртээ орно. Зөн совиндоо итгэ. Хэтэрхий зөөлөн мөн зарчимгүй байж болохгүй, таны нэр хүнд унах болно. Хувийн амьдралаа сайжруулах чадвар бий. Хүмүүсийг болон үйл явдлыг бодитоор дүгнэ.
Нум (11/22-12/21)
Холбоо харилцаа тогтоох, яриа хөөрөө үүсгэх, аливааг өөрийн болгоход тааламжтай өдөр. Магадгүй, таныг романтик уулзалт хүлээж байж ч мэднэ. Сэтгэл хөдлөлдөө хэт ихээр автах хэрэггүй ба амжилт ололтоос болж толгой эргэх байдлаас зайлсхийх хэрэгтэй. Нөхөгдөшгүй зардал чирэгдлүүд гарах магадлалтай байгаа тул төсвийнхөө талаар сайтар тунгаан бодоорой.
Матар (12/22-1/19)
Энэ өдөр завсарлага авах, өөрчлөлттэй өдөр. Хувь тавилантайгаа уулзахаар зоригтой алх. Бага зэргийн завсарлага таны байдлыг бага зэрэг нэмэгдүүлэх болно. Эртний найзууд эсвэл бараг мартагдах шахсан хамаатан садангаа нэг эргээд ирээрэй. Хоол хүнсэндээ анхаарал болгоомжтой байгаарай.
Хумх (1/20-2/18)
Гэр бүлтэйгээ амрах нь гомдолт ба сэтгэлээр унахаас зайлсхийхэд туслана. Танд ачын ёсны, ид шид тарнийн, философийн эсвэл шашин шүтлэгийн тухай сонирхол төрнө. Амьд төсөөлөл ба баялаг ургуулан бодох чадвар таныг гэнэтийн дүгнэлтэнд хүргэнэ. Төрөл төрөгсөд эсвэл ойрын найз нартайгаа харилцаж магадгүй. Тэдэнтэй дотноор ярилцахдаа хариу илэн далангүй байхаас зайлсхийхийг хичээ. Биеэ барих ба нууцлаг байх хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Хувийн амьдрал, өнөөдөр танаас сэтгэл санааны болон эд материалын нэмэлт зардлуудыг зайлшгүй гаргах гэр бүлийн асуудлуудад анхаарлаа хандуулахыг шаардах болно. Хэтэрхий их зарлага гаргахаас болгоомжилж, өөр дээрээ хэт их ачаа үүрэхгүй байхыг од гаригс зөвлөж байна. Өдөр тутмын яршиг түвэг удсан хүнд ачаа нь уур бухимдлыг төрүүлж, ядаргаанд оруулах нигууртай.
www.urlag.mn