Сүнс сэрэх буюу хүн өөрийн жинхэн мөн чанар, амьдралын зорилгоо таньж, өнгөрсөн үеийн асуудлуудаа шийдвэрлэж, энергийн түвшинд өөрчлөлтөнд орох үйл явцад тохиолдох 50 гол, түгээмэл шинж тэмдгийг танилцуулж байна. Уншиж танилцаад харгалзах зөвөлгөөнүүдийг амьдралдаа хэрэгжүүлээрэй.
- Нойрны хэв маяг өөрчлөгдөх: Нойр хүрэхгүй байх, хөлийн ул халуу оргих, шөнө хэд хэдэн удаа сэрэх, өглөө боссоны дараа ядрах, өдрийн туршид нойрмоглох. Эсвэл 2-3 цаг унтаж сэрээд, дахиад хэдэн цаг унтаад сэрэх гэх мэтээр үргэлжлэх. Зарим хүмүүсийн хувьд нойр авах хугацаа өөрчлөгддөг. Өмнөхөөсөө бага унтдаг болно. Жишээ нь титэм чакрагаар дамжин биед их хэмжээний энергийн урсгал орж ирээд удаан хугацааны туршид эрч хүч дүүрэн байх гэх мэт.Зөвөлгөө: Иймэрхүү тохиолдлуудад дасах хэрэгтэй. Нойроо хангалттай авч чадахгүй байгаадаа санаа зоволгүйгээр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөрэй. Эсвэл Дээд Хүчнээс түр зуур амарч, сайхан унтаж амрахыг хүсч болно. Нойр хүрэхгүй байгаад байвал бясалгал хийж, ном уншиж, тэмдэглэл хөтөлж, сарыг ширтэх зэргээр цаг ашиглаж болох юм. Таны бие энэ шинэ хэмнэлд аяндаа дасах болно.
- Толгойн оройд энерги мэдрэгдэх: Толгойны оройн хуйхны дагуу эсвэл сээр нуруу луу ирвэгнэх, загатнах, чичлэх, арзагнах мэдрэмж төрдөг. Толгойны оройд энергийн давтамж мэдрэгдэж, шүршүүрт орох үед толгойны орой дээр ус бууж байгаа юм шиг мэдрэмж мэдрэгдэнэ. Эсвэл хэн нэгэн толгойны орой руу хуруугаараа дараад байгаа юм шиг санагдана. Зүүгээр хатгаж байгаа юм шиг санагдах үе ч бий. Зөвөлгөө: Эдгээр нь бол титэм чакра нээгдэх шинж тэмдгүүд юм. Дээр дурдсан мэдрэмжүүд нь та ертөнцийн ариун энергийг хүлээж авч байгаагийн илрэх юм.
- Гэнэтийн сэтгэл хөдлөл. Өчүүхэн төдий зүйлд нулимс гаргах. Бага зэргийн өдөлт, тоглоом шоглоомонд гэнэт уурлах буюу гомдох. Тайлбарлах аргагүй сэтгэл гутралд орсноо гэнэт аз жаргалтай болох. Сэтгэл хөдлөлөө захирч чадахгүй болох. Энэ бүхэн бол зүрхний хүрдэнд хуримтлагдсан сэтгэл хөдлөл, дарамтнууд гадагшилж буй шинж юм. Зөвөлгөө:Сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрч, байгаагаар нь илэрхийлэн гадагшлуулаарай. Зүрхний хүрд лүү очиж мэдрэмжүүдийг мэдрээрэй. Мэдрэмжүүдээ тэр чигээр нь бүрэн гадагшлуулж, хэвлийн гүнээс цээжний дээд хэсэг хүртэл гүн гүнзгийн амьсгал. Мэдрэмжүүдээ мэдрээд, байгаагаар нь явуулаарай. Сэтгэл хөдлөлүүдээ хэн нэгэнтэй холбож үзэх хэрэггүй. Учир нь таны өнгөрсөн үед хуримтлагдсан бүхэн гадагшлагдаж байгаа юм. Ямар нэг туслалцаа хэрэгтэй бол өөрийн хүслээ чанга хэлээд, хуучны асуудлуудаа тавж явуулангаа Дээд Хүчнээс тусламж гуйгаарай. Хуримтлагдсан сэтгэл хөдлөлүүдээс ангижирч байгаадаа талархаарай. Сэтгэл гутрал бол бидний одоогийн хэлбэлзлийн түвшинд нийцэхгүй байгаа хуучны асуудлуудыг өөртөө тээсээр байгаатай холбоотой байдаг. Бид энэхүү асуудлаа тавьж явуулахаас айж, гэмших үед сэтгэл гутрал бий болж зовиурыг эмчилдэг аж.
- Хуучны асуудлууд сөхөгдөх: Дээр дурдсанаар шийдэгдэх ёстой асуудлууд сөхөгдөж, уг асуудалтай холбоотой хүмүүстэй учрах буюу эсвэл ижил төстэй асуудлууд урган гардаг. Эдгээрийг шийдвэрлэх хэрэгтэй. Эсвэл та өөрийгөө үнэлэх үнэлэмж, бүтээлч байдал, элбэг хангалуун байдал, зуршил, донтолт зэрэгтэйгээ ажиллах шаардлага гарна. Энэ асуудлуудыг шийдэх боломж, хүмүүс таны амьдралд тааралдах болно. Зөвөлгөө: 3-д дурдсантай адил. Та энэ асуудлуудын талаар хэт их бодох хэрэггүй. Бодох тусам уг асуудал руу улам гүн гүнзгий орж автагдах болдог. Шаардлагатай бол мэргэжлийн туслалцаа ав. Асуудлаас зугатах хэрэггүй. Амьдралд тохиолдох бүхнийг нээлттэй хүлээн авч, өсөлт хөгжилд тань тусалж буйд таларх. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэн, ардаа үлдээх боломж олгож буй Дээд Хүчинд талархаарай. Энэ асуудлуудтай зууралдах буюу шийдвэрлэхгүй үлдээж болохгүйг санаарай.
- Биеийн жин өөрчлөгдөх: Хүн айдсуудаа дарсны улмаас жин нэмдэг. Айдастай нүүр тулахгүйн тулд жин нэмэх замаар хамгаалалт үүсгэдэг байна. Мөн биеийн хэлбэлзлийн давтамж нэмэгдэхийн эсрэг эсвэл газардуулга хийх зорилгоор жин нэмэгддэг. Зөвөлгөө: Бухимдаж сандралгүйгээр нөхцөл байдлыг хүлээн ав. Бүх айдсуудаа таньж мэдэж, шийдвэрлэсний дараа хэвийн жиндээ очно. Биеийн жинтэй холбоотой бухимдлаа тайлах тусам хэвийн жиндээ очих нь илүү хялбар болно. Дасгал хийх хэрэгтэй. Хоол идэхийн өмнө хоолны ширээ, орчноо аятай таатай болгох хэрэгтэй. Лаа асаагаад хоолны харагдах байдлаас таашаал ав. Зөв гараа зүрхний харалдаа байрлуулаад хоолоо адисла. Өөрийн биеийг тэтгэх, шим тэжээлтэй хоол идэх гэж байгаа бөгөөд сэтгэл санааны өлсгөлөнгөө дарах зорилгоор хоол идээгүй гэж өөртөө хэлнэ. Тэгээд гараа хоол руу дөхүүлээд зүүнээс баруун тийш шилжүүлэх замаар хоолоо адислана. Хоол хүйтэн байсан ч гарт халуун бүлээн мэдрэмж төрдөг. Хоолыг адислаад идэх үед хүн өөртөө тааруулж идэх нь түгээмэл байдаг. Мөн адислахаа мартаад идсэн ч хамаагүй санасан даруйдаа адислах хэрэгтэй. Мөн хоол идэх үедээ ТВ үзэх гэх мэт бусад зүйлд анхаарал сарниулах хэрэггүй.
- Хоолны дуршил өөрчлөгдөх: Гэнэт янз бүрийн зүйл идмээр санагдах буюу маш сонин хоол иддэг болох. Мөн өмнөхөөсөө илүү өлсөх буюу өлсөхөө байх жишээтэй. Зөвөлгөө: Өөрийн биеийн хэрэгцээ шаардлагыг сонсож сур. 5-д дурдсанчлан хоолоо адислаж байгаарай.
- Хоол хүнсний харшилтай болох: Та сүнслэг болох тусмаа эргэн тойронд буй бүх зүйлд илүү мэдрэг болдог. Таны бие өөрт таарахгүй байгаа зүйлийг хэлж, нийцэхгүй байгаа зүйлсээс татгалзаж эхэлнэ. Иймээс биеэ хоргүйжүүлэн цэвэрлэх нь зүйтэй. Зарим хүмүүсийн аманд цагаан тунадас үүсэх нь бий. Зөвөлгөө: Харшил үүсгээд буй хоол, хүнснээс татгалзах хэрэгтэй. Амандаа 2 халбага оливийн тос балгаад 10-15 минут байлгасны дараа 00 руу хаях нь биеэс хорыг зайлуулахад тустай. Шүдээ сойздож угаагаад амаа угаасан усаа 00 руу хаях хэрэгтэй. Тэгээд сойзоо сайтар угаагаарай.
- Мэдрэмж нэмэгдэх: Маш мэдрэг болох. Хараа: нүд бүрэлзэх, эд зүйлс гэрэлтэж харагдах, гялбалзсан жижиг биетүүд харах, хүн, амьтан, ургамал, эд зүйлсийн аураг харах. Зарим хүмүүс нягт зүйлсийг нэвт хардаг болох нь бий. Нүдээ анихад тас харанхуй биш улаавтар харагддаг болох. Мөн нүдээ аньсны дараа геометрийн дүрс, гайхалтай тод өнгө, дүрс хардаг болно. Өнгө илүү тод харагдана. Тэнгэр гүн хөх, өвс ногоо гайхалтай ногоон харагдах гэх мэт. Газраар буюу агаарт татагдсан энергийн торыг харж бас болно. Улам мэдрэг болох тусам харанхуйд дүрс, хил хязгаарыг харна. Нүдээ аньсан аниагүй нүдний буланд цагаан дүрс хардаг болох ба энэхүү цагаан дүрс бол таны сахиуснууд юм. Зөвөлгөө:Таны хараа олон талаар өөрчлөгдөж, өмнөхөөсөө өөрөөр хардаг болно. Тэвчээртэй байж, юу ч болж байсан айж сандарч болохгүй. Эвшээх замаар нүдний бүрэлзээг гаргаж болно. Сонсгол: чих хурц болох буюу муудах. Дуу чимээ өмнөхөөс илүү хурц тод, чанга болж болно. Мөн толгой дотор дуу чимээ сонсогдож эхэлнэ. Жингэнээ, ая, хөгжим, цахилгааны чимээ, ус урсах, зөгий шунгинах, архирах, исгэрэх, хангинах гэх мэт. Зарим хүмүүс дуу чимээ ялгаж чадахгүй болох нь бий. Бусад хүмүүс юу хэлээд байгааг салгаж сонсохгүй байх буюу өөрийн эх хэлийг ойлгохоо байх гэх мэт. Мөн зүүдэнд хэн нэгэн ойролцоо байгаа мэт хачин чимээ сонсогдох нь бий. Энэ тохиолдолд энэ зүйлийг явахыг хүсэх буюу сахиуснаасаа тусламж гуйх хэрэгтэй. Дахин хэлэхэд айж ерөөсөө болохгүй. Зөвөлгөө: нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авж, чөлөөтэй бай. Сонсох хэрэгтэй. Учир нь таны чих шинэ давтамжуудад дасах процесс явагдаж байна. Үнэр, амт, хүртэх мэдрэмж нэмэгдэх: хоолны нэмэлт бодисууд амтагдах гэх мэт амтны мэдрэмж хурц болно. Цэцэгсийн үнэрийг илүү сайн үнэртдэг болох гэх мэт.
- Арьсны асуудал: Загатнах, батга, гүвдрүү гарах гэх мэт. Амны эргэн тойрон болон эрүүн дээр гарсан зүйлс ууртай холбоотой. Зөвөлгөө: Арьсны асуудал нь биеэс хор гадагшилж, сэтгэл хөдлөлүүд нүүрэн дээр илэрч байгаа хэрэг юм. Гадагшлуулах хэрэгтэй асуудлыг барьж дарснаар энэ нь нүүр болон биеийн арьсан дээр юм гарах замаар илэрч гардаг. Сэтгэлийн хөдлөлүүдээ гаргаж, сэтгэл санааны асуудлаа шийдвэрлэсний дараа арьстай холбоотой шинж тэмдгүүд алга болно. Асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй.
- Маш хүчтэй энерги үе үе орж ирснээр байж суухын аргагүй болгоно. Улмаар ядаргаанд орж хэсэг байсны дараа томоохон өөрчлөлт явагдана. Зөвөлгөө: энэ төрлийн энергийг нээлттэй хүлээн авах хэрэгтэй. Эсэргүүцэх хэрэгтэй. Өөр өөртөө эелдэг зөөлөн ханд. Ядарсан үед нойр сайн ав. Нойр хүрэхгүй бол цагийг үр дүнтэй ашигла. Ийм төрлийн хүчтэй энергийг ажил төрлөө бүтээх гэх мэтээр эерэгээр ашиглаарай.
- Бясалгал, залбиралд өөрчлөлт орох. Өмнөхтэй адил мэдрэмж төрөхгүй байх. Анхаарал төвлөрөхгүй, холбогдоход асуудал гарах. Зөвөлгөө: та далд ертөнцтэй өмнөхийг бодвол илүү хурдан бөгөөд тогтмол холбоотой болсноор мэдрэмжүүд нэмэгдсэн байж болох юм. Шинэ мэдрэмжиндээ дасах хэрэгтэй. Магадгүй бясалгалын хугацаа богиносож болно.
- Энерги мэдрэгдэх: Гэв гэнэт дээрээс доош хүртэл халуу оргих. Түр зуурын мэдрэмж хэдий ч таагүй санагдаж болно. Зарим хүмүүс гэнэт даарах нь бий. Эсвэл аль алиныг нь мэдэрч болно. Хүчтэй энергийн урсгал ирж буй нь мэдрэгдэнэ. Энергийн эмчилгээ хийдэг алганы чакра нь хөгжсөн хүмүүсийн гарт улам их халуун оргилт мэдрэгдэх нь бий. Зөвөлгөө:энэ мэдрэмжүүд таагүй санагдвал Дээд Хүчнээс энергийг бага зэргийг сулруулж өгөхийг гуйж болно. Ер нь бол нээлттэй хүлээн авч мэдрэх нь зүйтэй.
- Бие таагүй оргих: Толгой, хүзүү, мөр, ууц нуруугаар өвдөх, хатгалгаа авсан мэт шинж тэмдэг илрэх, хоол боловсруулах системд асуудал гарах, булчин шөрмөс татах, агчих, зүрхний цохилт хурдсах, цээж өвдөх, үе мөч өвдөх, удирдлагагүй үйлдэл хийх, дуу чимээ гаргах. Эдгээрийн зарим нь хүүхэд наснаас авахуулаад шийдвэрлэх ёстой асуудлууд гарч ирж буйгийн илрэл байдаг. Зөвөлгөө: Шаардлагатай бол эмчинд хандах хэрэгтэй, хүнд асуудал биш бол биеэ тайвшруулаад энэ бүхэн түр зуурын үзэгдэл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
- Залуу харагдах: Сэтгэл санааны асуудлаа шийдвэрлэж, боогдмол итгэл үнэмшил, өнгөрсөн үеийн хүнд дурсамж, ачааллаас салсны дараа бие, сэтгэл чинь хөнгөрөх болно. Энергийн давтамж өндөрсөнө. Та өөрийгөө болон амьдралыг илүү их хайрлах болж, өөрийн жинхэнэ, төгс мөн чанарыг илэрхийлж эхэлдэг.
- Тод зүүдлэх: Зарим зүүднүүд маш бодьтой мэт санагдаж, сэрсний дараа зүүдэлж буй эсэхтээ эргэлзэхэд хүрдэг. Та зүүдээ удирдаж, сэрүүн зүүдэлдэг болно. Маш олон нууцлаг сонин зүүд зүүдэлж, эдгээр нь танд зориулсан мессэж, мэдээллийг агуулна. Зарим зүүдэнд та зүүдлээд байгаа биш харин болж буй бүхэн бодит болохыг мэдэрнэ. Зөвөлгөө:Та санах ёстой зүйлээ санана. Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Айх бас хэрэггүй.
- Таны амьдралыг бүхэлд нь өөрчлөх үйл явдал болох: үхэл хагацал, салалт, ажил мэргэжлээ өөрчлөх, гэр орноо алдах, өвчин болон бусад гамшгууд. Эдгээр нь нэг дор зэрэг явагдах нь ч бий. Таны өсөлт хөгжилд саад болж буй хүчин зүйлсийг олж тогтоож, өөрчилж, амьдралын энгийн болгож, өөрийгөө хэн болох, амьдралд чинь юу чухал болохыг дахин тунгаах хэрэгтэй. Тоохгүй байхын аргагүй хүчин зүйлс. Салж хагацахад бэрхшээлтэй бүхнээс салгах хүчин зүйлс. Өөр өөрийгөө хайрлаж, бүгдийг энэрэн нигүүлсэхэд чиглүүлэх хүчин зүйлс таны амьдралд тохиолдоно.
- Хэрэггүй зуршил, сонирхолгүй ажил, амьдралын ашиггүй хэв маяг, сөрөг хүмүүс, нөхцөл байдлаас салах хүсэл: Та "өөрийгөө олж", амьдралын зорилгоо мэдэх тэсэхийн аргагүй хүсэлд автана. Та бүтээлч байж өөрийн жинхэнэ мөн чанарыг чөлөөтэй илэрхийлэхийг хүснэ. Та өөрт хэрэггүй зүйлс, хүмүүсээс холдохыг эрмэлзэнэ. Зөвөлгөө: Хүсч байгаа зүйлсээ хий. Өөрийгөө чөлөөл. Өөрийнхөөрөө бай.
- Сэтгэл санаа, оюун ухааны эргэлзээ: Амьдрал чинь нэг л болохгүй, замбараагүй байгаа мэт сэтгэгдэл төрнө. Заримдаа та төвлөрч чадахгүй, маш хэцүү санагдах нь бий. Зөвөлгөө: 45-р шинж тэмдгийг харах. Өөрийн зүрх сэтгэлийг сонсож, дотоодын зөн мэдрэмжээ дагаарай.
- Ганцаардмал болж, олон нийтийн арга хэмжээнээс залхаж, бодож тунгаах: Энэ үе шат нээлттэй хүмүүсийн хувьд гайхшрал төрүүлмээр байдаг. Өөрийгөө нийтэч, идэвхтэй гэж үздэг хүмүүс "Би яагаад гэдгийг ойлгохгүй байна, гэхдээ л өмнөх шигээ гарч, ормоор санагдахаа больсон байна" гэх нь бий.
- Бүтээлч байдал сайжрах: Шинэ санаа, дүрс, хөгжмийн ая гэх мэт бүтээлч санаануудыг асар ихээр хүлээж авдаг болох.Зөвөлгөө: Эдгээр санаагаа ядаж сайтар тэмдэглэж авах ёстой. Энэ нь таны амьдралын зорилгоо биелүүлж улмаар дэлхий нийтэд туслахад гүйцэтгэх үүрэг юм.
- Цаг хугацаа хурдассан мэт санагдах: Учир нь таны амьдралд маш олон өөрчлөлт хурдан хугацаанд явагдаж буйтай холбоотой. Өөрчлөлтийн тоо нэмэгдсээр буй мэт санагдана. Зөвөлгөө: Өдрийг урьдаас төлөвлөх нь цаг хугацаа улам хурдсаад буй мэт мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Үүний оронд одоо цаг буюу хийж байгаа зүйл дээрээ төвлөрч, тайвшрахыг хичээгээрэй. Өөр өөртөө хангалттай их цаг байгаа гэдгийг сануулаарай. Дээд Хүчнээс тусламж гуй. Нэг удаад нэг зүйл хийж байгаарай. Дотоодоо сонс. Яараад ирэх үедээ "Цаг хугацааны мушгирал минь надад … зүйл хийх хугацаа хэрэгтэй байна" гэж хэлээд өөрийгөө тайвшруулаарай.
- Ямар нэг зүйл болох гээд байгаа юм шиг мэдрэмж: Энэнээс болж санаа зовдог. Зөвөлгөө: Санаа зовох огт хэрэггүй. Янз бүрийн зүйл болж байгаа нь үнэн хэдий ч сэтгэл зовоож нэмэлт асуудал үүсгээд хэрэггүй.
- Тэвчээргүй болох: Чи өмнөхөөсөө илүү мэдрэг болсон ч бүх зүйлийг хараахан мэдэхгүй байж болно. Та ирээдүйг харж бэлтгэлтэй байхыг хүснэ. Тодорхойгүй нөхцөл байдалтай байх нь хэцүү санагддаг. Зөвөлгөө: Тодорхойгүй байдалд амьдарч сур. Таныг бэлэн болсон цагт болох ёстой зүйлс болдгоороо болно. Тэвчээргүй байдал бол итгэл найдваргүй, Дээд Хүчиндээ эргэлзсэний шинж тэмдэг юм. Одоо цаг дээрээ төвлөрч чадвал гайхамшгийг мэдэрч чадна.
- Утга учир, зорилго, сүнслэг харилцаа холбоо, үнэн мөнийг танихыг чин сэтгэлээсээ хүсэх: Магадгүй та амьдралдаа анх удаа сүнслэг зүйлийг сонирхож эхлэх болно. Материаллаг ертөнц энэ хүсэл эрмэлзлэлийг хангаж чадахгүй. Зөвөлгөө: Зүрх сэтгэлээ дагавал хандах зүг өөрөө тогтоно.
- Өөрийгөө өөрчлөгдсөнийг мэдэрнэ: Таны мэдэрч буй бүхэн шинэ, илүү гайхалтай болж, хуучин "би"-гээсээ салсан болохоо хүчтэй мэдэрнэ. Та өөрийнхөө төсөөлснөөс ч илүү гайхамшигтай. Улам өөр, шинэ мэдрэмжүүд ирсээр байх болно.
- Таны сүнслэг амьдралын замд, яг хэрэгцээтэй үед туслах, зааж сургах, ухааруулах "Багш нар" хаа сайгүй гарч ирдэг. Энэ нь хүмүүс, ном, кино, арга хэмжээ, байгаль ер нь юу ч байж болно. Сайн, муу гэж ялгаж хардаг сэтгэлгээгээр харвал энэ багш нар эерэг ч сэтгэгдэл төрүүлнэ, бас таагүй мэт санагдах нь ч бий. Гэвч дээрээс харахад бүх зүйл ямагт төгс байдаг. Суралцах зүйлсээ суралцаад дараагийн алхамд шилжээрэй. Мөн амьдралд тулгарах бэрхшээл бүр бид нарт өөрийн ур чадварыг харуулах боломж болдгийг санаарай.
- Та өөрт нийцсэн, таны бүхий л асуултад хариулж, хэрэгцээг хангасан сүнслэг зам мөрөө олох болно. Та өмнө нь хэзээ ч бодож байгаа ойлголтуудыг олж авна. Улмаар илүү их мэдэхийг хичээж, уншиж судалж, бусадтай хуваалцаж, асуулт тавьж, өөрийн дотооддоо төвлөрч, өөрийгөө хэн болох, яагаад энд ирснийг олж мэдэж эхлэнэ.
- Та маш хурдан хугацаанд суралцаж, хувийн асуудлуудаа шийдвэрлэж эхэлнэ. Та энэ бүхнийг арай л хурдан мэдээд байгаа юм шиг санагдаж магадгүй. Зөвөлгөө: Эмчлэгдэх, өөрчлөгдөх, тавьж явуулах шаардлагатай бүхэн яг хэрэгтэй үедээ илэрдэг. Өмнөө тулгарах асуудлуудыг зоригтойгоор даван туулах замаар замаа товчлоорой.
- Нүдэнд харагдахгүй зүйлс байгааг мэдрэх: Зарим хүмүүс шөнийн цагаар ямар нэг зүйлс байгааг, биед нь хүрэх буюу ярьж байгааг мэдрэх нь бий. Зарим хүмүүс энэ зүйлсийн дараа сэрдэг. Зарим нь бие нь хэлбэлзэлд орохыг мэдэрнэ. Энэхүү хэлбэлзэл нь сэтгэл санаа ариуссаны дараа энергийн өөрчлөлт явагдаж буйгийн илрэл юм. Зөвөлгөө: Унтахаас өмнө ор, унтдаг орой зайгаа адислаарай. Би хамгийн агуу сүнслэг биетүүдээр хүрээлэгдэж, хамгаалагдан тайван нойрсож, амрах болно гэж өөртөө хэлэх хэрэгтэй. Зарим үед сахиусаа дуудсан нь дээр.
- Зөв совин, дүрс, тоо, тэмдэг, хий хоосон зүйл харагдах: Сүнслэг хөгжилд ач холбогдолтой зүйлс харах. Тоонууд хэрхэн давтагдан харагдаж буйг ажиглаарай. Хэрэв та сайн ажиглах юм бол бүх зүйл ямар нэг мессэжийг агуулдаг. Хөгжилтэй биш гэж үү.
- Үнэнч байдал нэмэгдэх: Та өөрийн үнэнийг хайх, үнэн мөнийг илэрхийлэх цаг болсныг ойлгоно. Та илүү өөрийнхөөрөө, үнэнч байхыг чухалчлах болно. Та өмнө нь арга талыг нь олох гэж хичээдэг байсан хүмүүстэй "үгүй" гэж хэлэх болно. Таны жинхэнэ мөн чанарт чинь нийцэхгүй байгаа гэрлэлт, ажил зэргийг үргэлжлүүлэх нь хэцүү болохыг ойлгоно. Та хэн нэгнээс нуугдах, ямар нэг нууц хадгалах боломжгүй болсныг мэдэрнэ. Таны бүхий л харилцаа холбоонд үнэнч шударга байдал ач холбогдолтой болно. Зөвөлгөө: Зүрх сэтгэлээ сонс. Хэрэв таныг ямар нэг зүйлийг үргэлжлүүлэх хэрэггүй гэвэл энэ талаар дуугарч, үйлдэл хий. "Үгүй" гэж хэлж сур. Мөн таатай зүйлд "За" гэж хэлж сур. Та сүнслэг ертөнцдөө бие дааж, тусгаар байдалтай байхыг хүсвэл ямар нэг гэмшилгүйгээр бусдыг таалахыг оролдохоо болих хэрэгтэй.
- Улирал, байгалийн өөрчлөлттэй дасан зохицох: Та улирал, сарны хөдөлгөөн болон байгалийн өөрчлөлтүүдийг илүү сайн мэдэрдэг болно. Байгаль орчин, нөхцөл байдлаа илүү сайн ойлгож ухаарна. Газар илүү гүнзгий дэлхийтэй холбогдоно.
- Цахилгаан болон механикаар ажилладаг зүйлс гэмтэх: Таныг байхад гэрлийн чийдэн шатаж, комьпютер гацах буюу радио таслагдаад байж болно. Зөвөлгөө: Сахиуснуудаа дуудаж засаж янзлахыг эсвэл эдгээр төхөөрөмжүүдийг хүрээлсэн хамгаалалтын гэрэл үүсгэхийг гуйгаарай. Өөрийн машиныг цэнхэр гэрлээр хүрээлүүлээрэй. Инээж хөхөрч, баяр баясалтай байгаарай.
- Давхцал нэмэгдэж, жижиг ч атугай гайхалтай зүйлс тохиолдох: Эдгээрийг амьдралдаа нэмэгдүүлэхийг хичээгээрэй.Зөвөлгөө: Тохиолдол буюу давхцалууд нь таныг зөв зам дээр явж, зөв сонголт хийж байна гэдгийг илэрхийлнэ. Далд ертөнц давхцалаар дамжуулан тантай холбогддог. Улмаар та өдөр бүр гайхамшигтай учрах болно. 30-р шинж тэмдгийг уншаарай.
- Зөн совин сайжирч, ухамсар дээшлэнэ: Хэн нэгний тухай бодох төдийд тань руу залгах. Илүү их давхцлууд тохиолдоно. Өнгөрсөнд болон одоо болж буй автагддаг үйлдэл, зуршил, үйл явдлуудыг гэнэт таньж ухаарна. Далдыг харж, мэдэрч, биеэсээ гарах гэх мэт далд мэдрэмж, чадвартай холбоотой үйл явдлууд болно. Мэдрэмж, ойлголтууд сайжрана. Өөрийн мөн чанар болон бусдын мөн чанарыг таньж эхэлнэ. Дээд хэмжээс, түвшний энергийг дамжуулж эхэлнэ. Далд ертөнцтэй холбогдоно. Сахиус гэх мэт ариун биетүүдтэй холбогдож эхэлнэ. Дамжуулалт хийнэ. Маш олон хүнд энэ боломж нээгдсээр байна. Бичих, зурах, бүжиглэх, шинэ санаа төрөх, бүжиг, хөгжмийн санаа орж ирэх, холбогдолтой мэдээллүүдийг дээрээс хүлээж авах гэх мэт.
- Бүх зүйлтэй Нэгдмэл болохыг мэдрэх. Дээд ухаарал, ойлголт. Бүх төрлийн амьдрал, амьд биетийг хайрлаж, энэрэх мэдрэмж төрөх. Хайр, энэрэл бидэнд дээд ухамсар, баяр хөөрийг авчирдаг.
- Баяр хөөр, амар цэнгэлээр дүүрсэн мөчүүд. Өөрийгөө хэзээ ч ганцаараа биш гэдгийг мэдрэх гүн гүнзгий мэдрэмж, тайвшрал.
- Нэгдэл: Та сэтгэл санаа, бие махбодь, сүнсний хувьд илүү хүчирхэг, тод болсон бөгөөд өөрийн Дээд Би-тэй нийцэж буйгаа ухаарна.
- Амьдралын зорилгоо биелүүлэх: Та энэ Дэлхий дээр яах гэж ирснээ ойлгоно. Шинэ ур чадвар, авьяасууд тэр дундаа эмчилж эдгээх чадварууд илэрнэ. Амьдралын туршид хуримтлуулсан туршлага одоо ач холбогдолтой болж эхэлнэ. Та энэ бүгдийг ашиглахад бэлэн болно. Зөвөлгөө: Зүрх сэтгэлээ сонсож, хийхийг хүсч буй зүйлсээ хий. Дотооддоо төвлөрөөд Дээд Хүчнээс "Та намайг юу хийгээсэй гэж хүсч байна?" гэж асуугаарай. Давхцалууд таарч буй эсэхийг ажиглаарай. Дотоодоо сонс.
- Амьтан, ургамалуудтай илүү ойр болох: Зарим хүний хувьд амьтад "хүн" шиг зан төлөвтэй мэт санагдаж эхэлнэ. Зэрлэг амьдтаас айх нь багасна. Ургамлууд таны хайр, анхааралд өмнөхөөсөө илүү хариу үзүүлж эхэлнэ. Зарим нь бүр мессэж өгөх нь ч бий.
- Өөр хэмжээстийн биетүүдийг харах: Хэмжээст хоорондын зааг улам багассаар байна. Өөрийн бие даасан байдлыг хадгалаарай. Та төсөөлснөөсөө ч илүү хүчтэй тул айдаст автах хэрэггүй. Айдас төрөөд эхэлбэл сахиуснуудаас тусламж гуй.
- Хүний жинхэнэ мөн чанарыг харж, хайртай хүмүүсээ өөр төрхтэйгээр буюу өнгөрсөн амьдрал, паралель ертөнцийн төрхөөр нь харах.
- Бодол, хүслээ илүү хурдан бөгөөд үр дүнтэй байдлаар биелүүлж эхэлнэ. Зөвөлгөө: Бодлоо хяна. Юу хүсч байгаа мэдэж, болгоомжтой бай.
- Зүүн тархи удаашрах: Таны зөн билэг, далд мэдрэмж, нигүүсэл, өөрийгөө мэдрэх, илэрхийлэх чадварууд бүгд баруун тархинаас гардаг. Баруун талын тархийг илүү бүрэн дүүрэн хөгжүүлэхийн тулд зүүн тархи бага зэрэг удаашрах хэрэгтэй. Зүүн талын тархи зохион байгуулалт, бүтэц, шугаман дараалал үүсгэх, шинжилгээ хийх, үнэлэх дүгнэх, нарийвчлах, төвлөрөх, асуудлыг шийдвэрлэх, математик тооцоолол зэрэгтэй холбоотой. Зүүн тархи удааширснаар ой тогтоолт муудаж, үгнүүдийг буруу дарааллаар хэлэх, удаан хугацаанд юм уншихаас дургүй хүрэх буюу бүр удаан унших чадваргүй болох, нэг зүйл дээр удаан төвлөрөхгүй болох, юу хэлэх гэж байснаа мартах, үгээр болон дуу хоолойгоор холбогдохоос тэвчээр алдагдах, эмх замбараагүй болох, төвөгтэй мэдээллийг боловсруулах, судалгаа шинжилгээ хийх сонирхолгүй болох, ажил, яриа, мэдээллээр бөмбөгдүүлж буй мэт санагдах, бичихээс дургүй хүрэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Заримдаа уйтгарт автаж, судалгаа шинжилгээ, оюуны мэтгэлцээн, ярилцлага хийхээс дургүй хүрнэ. Нөгөө талаас мэдрэмжинд төвлөрсөн кино, хөгжим, уран баримал, зураг, зурагт сэтгүүл, гоё урлагийн бүтээл, бүжиг, цэцэрлэгт ажиллах, алхах, хүмүүстэй хамт байх гэх мэт зүйлсэд татагдана. Та бүх зүйлээс сүнслэг элмент хайдаг болно. Зөвөлгөө:Та зүрх сэтгэлээ нээж, баруун тархиар удирдуулбал яваандаа зүүн тал нь аажмаар идэвхжин, баруун тархины хөгжилд нэмэр тус оруулна. Улмаар аль аль тархиа ашиглаж сурснаар, бүрэн дүүрэн баланстай болох болно.
- Толгой эргэх: Газардуулгагүй үед ингэдэг. Магадгүй та маш том сэтгэл санааны асуудлаас салснаар таны бие илүү "хөнгөн" нөхцөлд дасан зохицож байж болох юм. Зөвөлгөө: Уурагтай зүйл идэж өөртөө газардуулга хий. Гутлаа тайлж өвсөн дээр хэдэн минутын туршид гишгиж яв.
- Унах, осолд орох, гэмтэх: Таны бие газардуулгагүй байх буюу таны амьдрал балансгүй үед ийм зүйл болдог. Эсвэл таны бие таныг тайвширч, хурдаа удаашруулж, амьдралынхаа ямар нэг асуудлыг ажиглаж, шийдвэрлэхийг шаардаж байгаа хэрэг юм. Юм бүхэн учир шалтгаантай. Зөвөлгөө: Хөл нүцгэн явах буюу биеэрээ шууд газар хэвтэх замааргазардуулга хий. Газар шороог мэдэр. Байгальд гар. Хурдаа удаашруулж, анхааралтай бай. Хийж буй зүйлээ мэдэрч хий. Мэдрэмжүүдээ мэдэр. Одоо цаг дээр бай. Хэцүү үед өөрийгөө хөх цэнхэр гэрлээр хүрээлүүл.
- Зүрх давчдах: Зүрхний цохилт нэмэгдэх нь зүрхний чакра нээгдэж буйгийн илрэл юм. Энэ нь хэдхэн минутын туршид үргэлжилдэг бөгөөд сэтгэл санааны асуудлаа гадагшлуулсны дараа зүрх өөрийгөө балансжуулж байгаа хэрэг.Зөвөлгөө: Шаардлагатай бол эмчид үзүүлээрэй.
- Үс, хумс хурдан ургах: Бие махбодийн уургийн зарцуулалт нэмэгдэж байгаа хэрэг.
- Өөрийн сүнсний нөхөр, ихэр дөл буюу хос сүнсээ олох хүсэл төрнө: Өөрийн үнэн мөн чанарт нийцэх харилцаа холбоо үүсгэхийг өмнөхөөсөө илүү их хүснэ. Зөвөлгөө: Бид өөрийн хэлбэлзлээр хүмүүсийг татдаг. Бид "төгс төгөлдөр" хосоо олохоос өмнө яг одоо өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Хүсч буй хүнтэйгээ учрах хүслээ зүрхэндээ тээ. Та өөртөө илүү тохирох хүнтэй хэзээ нэгэн цагт учирна гэдэгтээ итгэлтэй бай. Гэхдээ энэ хүн ямар хүн байх, та хоёр хэрхэн учрах зэрэг талаар бүү бод. Үүний оронд өөрийнхөө амьдралыг цэгцэлж, аз жаргалтай, одоо цаг дээрээ сайхан амьдраарай.
- Дурсамжууд сэргэнэ: Бие махбодийн дурсамж, дарагдсан дурсамжууд болон урд насны амьдрал, зэрэгцээ ертөнц дэх амьдралын дүрсүүд харагдана. Бид өөрсдийгөө эмчилж эдгээх тусам ийм зүйлс их тохиолддог. Зөвөлгөө: Тухайн үед оюун санаанд орж ирсэн зүйл дээр төвлөрөөд нэмж янз бүрийн юм болох хэрэггүй. Ухаж бодох тусам улам их асуудлууд гарч ирдэг. Төрж буй мэдрэмжүүдийг мэдрээд тавьж явуул. Сахиуснуудаасаа тусламж гуй.