Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай

Урлаг Урлаг16/07/2015Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 30. Бархасвадь гараг. Өглөгт охин одтой, 5 шар мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 05 цаг 17 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Энэ өдөр тохиолдох үйл явдлууд нь шалтгаангүйгээр юунд ч юм санаа сэтгэл түгшиж, аюултай явдал тохиолдохыг урьдчилан мэдэрч байсныг тань баталж өгөх болно. Тулгарч буй таагүй зүйлс нь таны тойрон хүрээлэгчидтэй харилцах харьцаа болон эд хөрөнгө, мөнгө санхүүгийн бүх талыг хамарна. Өнөөдөр дээд зэргээр анхаарал болгоомжтой байж, ямар нэгэн засаж залруулахад хүндрэлтэй алдааг бүү гаргаарай.
 


Үхэр (4/20-5/20)

Хувийн ажлаа зохицуулах өдөр. Өнөөдөр гэр бүлийн асуудал, хувийн асуудлуудыг шийдвэрлээд дараа нь бизнес болон ажил хэрэг руугаа орох нь. Магадгүй ойр дотнын хүнтэйгээ маргалдана. Хэрүүл маргаан улам хурцдаж харилцаа нэлээн хүндрэх магадлалтай байна. Хүүхдүүд болон өсвөр насныхантай маргалдахаас хол бай. Хэрүүл маргааныг зөвхөн өнгөц байдлаар бус эх үүсвэрийг нь олж шийдэх нь чухал. Гэхдээ хэрүүлд хэн буруугүй нь эхлээд бууж өгдөгийг сана.


Хамтатгах (5/21-6/21)

Таатай өдөр. Шинэ санаа, материаллаг баялгийг дээшлүүлэхэд чиглэсэн үйлдлүүд нь даацтай үр дагаврыг авчирна. Идэвхтэй биеийн хүчний ажил, хамт олноор зохиогдох үйл ажиллагаанд сайн өдөр. Та идэвхитэй байгаарай. Гэр бүлийн харилцаанд хүндрэл гарч, хамтрагчтайгаа санал нэгдэхгүй байх болно. Өнөөдөр та өөрийн аашийг аядуу болгож, бардам зангаа татах хэрэгтэй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Сайхан өдөр. Таны эрч хүч, бусдыг ятгах, итгүүлж үнэмшүүлэх чадвар, сэтгэл татам чанар өндөр түвшинд байна. Гэхдээ арилжаа наймааны ажилд болгоомжтой, сэрэмжтэй хандаарай. Хайрын болзоо таны бодож төсөөлж байсанчлан таатай болохгүй нь. Хань ижилтэй хүмүүс харилцан бие биеэ шүүмжилж, гомдоож болзошгүй тул буулт хийхийг хичээгээрэй.
 


Арслан (7/23-8/22)   

Ажил хэргээ дуусгах, өнгөрсөндөө дүн шинжилгээ хийх, дотно хүнтэйгээ харьцахад сайн өдөр. Таны идэвх зүтгэлийг удирдлага эсвэл түншүүд тань үнэлэх магадлалтай. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийн хүчээ бусдын хүчтэй нэгтгэн тэмц. Ажил хэргийн шинэ холбоо хайр дурлалынх болон хувирч болзошгүй. Хэрэв төлөвлөснөө эхлүүлж чадвал ирэх онд таныг ихээхэн үр ашиг хүлээж байна. Өнөөдрийн амжилт тань таны хүрээллийг нэмэгдүүлж, ажлын хамт олонд тань таныг хэн болохыг харуулах сайхан боломжийг олгоно.


Охин (8/23-9/22)    

Өнөөдөр та багагүй ашигтай байна. Магадгүй таны өмнө шинэ боломж нээгдэх болно. Шинэ санаа болон саналд маш болгоомжтой хандахыг зөвлөж байна. Өдрийн хоёр дахь хагаст эрүүл мэнд тань таагүй асуудалд тулгарна. Айсны хэрэггүй өвчин удаан хүнд байхгүй. Зүүд зөнтэй байна. Өнөөдөр дотоод амьдралдаа томоохон шийдвэр гаргахад таатай байна. Том боломжийг бүү алдаарай. Хэрвээ та хүүхэдтэй бол тэрнийхээ талаар бодож, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хичээ.


Жинлүүр (9/23-10/22)   

Хүлцэнгүй, шударга, үнэнч мэргэн ухааны өдөр. Хэн нэгний гуйлтаас бүү татгалз. Мөн харамч, хувиа хичээсэн байдалтай байх хэрэггүй. Таны ааш зан нилээн тогтворгүй байх бөгөөд үүнээс болж сэтгэл санаа тавгүйтэж мэднэ. Өөрийгөө золиослох, хэн нэгэнд зөвлөгөө өгөх юмуу мөн хэн нэгний зөвлөгөөг ав. Удаан хугацаанд муудалцсан найзтайгаа өнөөдөр эвлэрэхийг хичээх хэрэгтэй.


Хилэнц (10/23-11/21)   

Аюултай өдөр. Боломжтой хүсэл сонирхлоо шийдвэрлэж чадахгүй байна. Нөхцөл байдлыг шийдвэрлэхэд мөн зөв дүгнэлт хийхэд хэцүү байх тул аливаа асуудлыг шийдвэрлэхээс хойшлуул. Ханиад эсвэл өрөвсөлт өвчин тусах магадлалтай учир биеэ бодох хэрэгтэй. Гэнэтийн таагүй зүйлс ойрын өдрүүд гарч болзошгүй тул аливаа асуудалд хариуцлагатай нухацтай хандсанаар таагүй зүйлсээс гарч чадна.
 


Нум (11/22-12/21)    

Худалдан авалт хийх, томоохон төсөлд мөнгө төгрөг оруулахад таарамжгүй өдөр. Зээл авах болон зээл өгөх шаардлагагүй. Ганцаардал болон эргэн тойрныхноос хүйтэн хөндий байдлыг мэдрэх бололтой. Үүний гол буруутан нь таны хэнд ч, аль эсвэл юунд ч дасан зохицохгүй байгаа байдал мөн. Тиймээс эиэ талаар бодож цэгнэх хэрэгтэй. Хэсэг хугацаанд хувийн ажил хэргээ хойш тавьж таны хайр энэрэл дутагдаж байгаа гэр бүл, үр хүүхдүүддээ өдрийн хоёрдугаар хагасыг зориулахыг хичээгээрэй.


Матар (12/22-1/19)   

Эрчүүдийн хувьд таагүй өдөр байна. Амьдралын эрч хүч маш доод түвшинд байна. Үдээс өмнө ямар нэгэн чухал уулзалт, хэлэлцээрийг товлож ажил хэргийг урагшлуулах гэж зүтгэсний хэрэггүй. Сэтгэл санааны байдал тогворгүй байх тул ажил хэргийн түнш, хамтран ажиллагсадтай харилцан ойлголцолд хүрэхэд маш хүнд байх болно. Харин хуучин ажил хэргээ алгуур ч гэсэн урагш явуулахыг хичээгээрэй. Гэнэтийн тооцоолоогүй зардал гарч алдагдал хүлээх магадлал өндөр байхыг од гарагс анхааруулж байна.


Хумх (1/20-2/18)   

Хэрвээ таны гэр бүлд аятай халуун дулаан уур амьсгал ноёрхож байвал мэргэжлийн түвшинд амжилт гаргаж чадна гэдгийг одод амлаж байна. Албан тушаалд зарим ойлгогдохгүй зүйл гарч болно. Сонор байж ямар ч бодлогогүй шийдвэр гаргасны хэрэггүй, учир нь муу санаатан урьдын адил таныг хорлох гэж оролдоно. Таны уян хатан ба тэвчээртэй чанар далд зангыг тойрч чадна. Ажил хэргийн саналаас татгалз. Энэ цаг үе үүнд тохирохгүй. Өөртөө баяр баяслыг авчирч та үүнийг хийх эрхтэй. Таатай хамт олон ба танилуудтайгаа өнгөрөөсөн цаг мөчүүд аятай тухтай уур амьсгалыг бүрдүүлнэ.


Загас (2/19-3/20)

Өөрчлөлт, шинэчлэлийн өдөр. Ажил мэргэжил, оршин суугаа газар орон, дасаж дадсан байр байдлаа өөрчилж солиход тохиромжтой. Хүлээн авах мэдээ нь эргэн тойрныхонтой харилцах харилцааг тань өөрчилөхөд хүргэж мэднэ. Шинээр төрөх сэтгэгдэл өсөн нэмэгдсэнээр хувийн амьдралд нөлөөлж болзошгүй. Магадгүй, та өөрийн хүсэл сонирхол болон үүрэг хариуцлагын хооронд сонголт хийх хүндхэн нөхцөлд орох бололтой.

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.